Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хил байнга зөрчдөг Монгол иргэнд ОХУ эрүүгийн хэрэг үүсгэжээ


Монгол Улсын иргэн Амартүвшин гэгч бүр 2014 онд ОХУ-ын хилийг хэд хэдэн удаа хууль бусаар нэвтэрч наймаа хийсэн тул оросууд түүнийг 2017 оны дөрөвдүгээр сар хүртэл ОХУ-д зорчихыг хориглосон юм байна.

Гэтэл монголын 30 настай залуу энэ хугацааг хүлээж тэвчсэнгүй овог нэрээ солиод шинэ паспорт авч 2015 оны аравдугаар сараас дахиад л улсын хилийг хууль бусаар нэвтэрч өмнөх ажлаа үргэлжлүүлжээ.
Ингээд 2016 оны тавдугаар сард түүнийг оросын хилчид саатуулан захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгож, ОХУ-д зорчих эрхийг нь таван жилээр хориглон сунгасан байна.

Гэтэл хэрэг явдал үүгээр дууссангүй өнөөх эр нэрээ дахиад л сольж Сонгинот-уул-Амартувшин болгоод дахиад л хил зөрчин Хятадаас бараа зөөж, Орос руу оруулж эхэлж.

Ингээд 2016 оны аравдугаар сард оросын хилийн хяналтынхан монгол иргэнийг саатуулан ОХУ-ын хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын газрын Өвөр байгалийн хязгаарын  Хилийн цэргийн газарт мөрдөн шалгаж эхэлсэн байна. Түүнийг хилийг 14 удаа хууль бусаар зөрчсөн хэрэгт буруутгаж байгаа гэж newsbabr.com сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл
овоо тэнэг гар байна даа
ЭНЭ нөхөр Улсын бүртгэлийн Гадаад паспорт олгодог газрынхны ам руу хэдэн төгрөг чихсэн бол.......Ёстой хахаж үхтэл нь чихсэн байх даа....
энэ нөхөр чинь ч харин манайхны хариуцлагагүй байдлыг шууд илчилсэн юм биш үү.Гадаадын иргэн харъяатын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрынхны авилгалын хэргийг энэ хүн илчилж чаджээ.Хууль хяналтынхан хатуу арга хэмжээ авах ёстой.Оросууд ч арай өөр ажиллаж байна шүү...
ОВОО ЭР ЮМ ДАА ,ОРЧИН ЦАГИЙН ШИЛИЙН САЙН ЭР БАЙНА. ОРОС-МОНГОЛЫН ХИЛ ГААЛЬ ИЙМ ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙГАА ГЭДГИЙГ ПУТИН ЭЛБЭГДОРЖ НАРТ ИЛЧИЛЖ ӨГСӨНИЙГ НЬ ӨНДӨРӨӨР ҮНЭЛЖ МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ, РОССИЙСКИ НАРОДНЫ ГЕРОЙ ЦОЛ ОЛГУУЛМААР БАЙНА.МАНАЙ ТЕГ ЭНЭ ХҮНД ШУУД ОФИЦЕР ЦОЛ ОЛГОЖ АЖИЛТНААРАА АВАХ ХЭРЭГТЭЙ.
buudaad alaach hend ch hereggui elii balai haltar mongoloo
Улсын бүртгэлийнхний булай гадаад оронд илэрч дээ. Мөнгөнд ханаж цаддагүй улс.....
Хамгийн их уншсан