Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Х.Баттулга: Баялгаа хяналттай гаргая л гээд байгаа юм
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын талаар хаалттай хуралдаж, Зам тээврийн сайд А.Гансүхийн мэдээллийг сонссон юм. Хаалттай хуралдааны дараа Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаас цөөн асуултад хариу авав. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа төрөөс баримтлах төмөр замын бодлогын баримт бичгийг УИХ-аар батлуулсан юм.
-Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын талаар хаалттай хуралдлаа. Хаалттай хуралдах шалтгаан байсан юм уу?
-Намайг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд болоход анх удаа төмөр замын бодлоготой болох үе давхцсан юм. Тиймээс энэ бодлогыг боловсруулж баталсан. Би маш энгийнээр хэлье. Бид гурван сая хүрэхгүй хүн амтай хэрнээ газрын асар их баялагтай. Газрын баялгаар бизнес хийдэг бүх улсын сонирхолд орчихсон явж байгаа. Ийм тохиолдолд газрынхаа баялгийг өөрсдөө бодлогоороо борлуулдаг болохын тулд өргөн цариг, нарийн цариг гэдэг юмыг гаргаад байгаа юм. Нөгөө талдаа эдийн засгийн хөгжлөөрөө маш хурдтай явж байгаа, дэлхийн эдийн засгийн хэмжээнд очиж байгаа урд хөршид маань маш их баялаг хэрэг болж байна. Хятад улсад явж байгаа нарийн цариг нь манайд ороод ирвэл манайх баялгаа хяналтгүй гаргана гэсэн үг. Цөөхөн монголчууд бид баялгаа зарахдаа хяналттай байя гэсэн үүднээс л энэ бодлогыг баталсан юм.
-Хамгийн гол нь М.Энхсайхан даргыг ажлаас нь чөлөөлсний дараа хаалттай хурал хийж байгаа нь олон хүний анхаарлыг татаж байна л даа?
-Түрүүчийн УИХ-ын гишүүд төмөр замын талаар нэлээд мэдээлэлтэй байсан. Энэ УИХ-ын гишүүд мэдээлэл муутай байгаа учраас мэдээлэл өгсөн юм. Төмөр зам гэхээр ойлголт муутай, хол хөндий байгаа учраас мэдээлэл өгөх зорилгоор хаалттай хуралдсан юм.
-М.Энхсайхан дарга болон Зам тээврийн яамнаас Ерөнхий сайд мэдээлэл авч, хоёр талын байр суурийг нэгтгэж аль нь зөв болохыг нягтлах гэтэл Төрийн өмчийн хорооноос ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан гэсэн?
-Би тэрийг мэдэхгүй байна. Энхсайханаас өөрөөс нь асуу.
-Өөрөө тийм зүйл ярьсан байна билээ?
-Монголын төмөр зам компани бол төрийн өмчид байдаг. Шинэ хуулиар Төрийн өмчийн хороо нь ҮХААЯ-нд зангидагдаж байгаа. Яагаад гэвэл үйлдвэрээ хөгжүүлнэ гэдэг утгаараа харьяалдаг.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын талаар хаалттай хуралдаж, Зам тээврийн сайд А.Гансүхийн мэдээллийг сонссон юм. Хаалттай хуралдааны дараа Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаас цөөн асуултад хариу авав. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа төрөөс баримтлах төмөр замын бодлогын баримт бичгийг УИХ-аар батлуулсан юм.-Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын талаар хаалттай хуралдлаа. Хаалттай хуралдах шалтгаан байсан юм уу?
-Намайг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд болоход анх удаа төмөр замын бодлоготой болох үе давхцсан юм. Тиймээс энэ бодлогыг боловсруулж баталсан. Би маш энгийнээр хэлье. Бид гурван сая хүрэхгүй хүн амтай хэрнээ газрын асар их баялагтай. Газрын баялгаар бизнес хийдэг бүх улсын сонирхолд орчихсон явж байгаа. Ийм тохиолдолд газрынхаа баялгийг өөрсдөө бодлогоороо борлуулдаг болохын тулд өргөн цариг, нарийн цариг гэдэг юмыг гаргаад байгаа юм. Нөгөө талдаа эдийн засгийн хөгжлөөрөө маш хурдтай явж байгаа, дэлхийн эдийн засгийн хэмжээнд очиж байгаа урд хөршид маань маш их баялаг хэрэг болж байна. Хятад улсад явж байгаа нарийн цариг нь манайд ороод ирвэл манайх баялгаа хяналтгүй гаргана гэсэн үг. Цөөхөн монголчууд бид баялгаа зарахдаа хяналттай байя гэсэн үүднээс л энэ бодлогыг баталсан юм.
-Хамгийн гол нь М.Энхсайхан даргыг ажлаас нь чөлөөлсний дараа хаалттай хурал хийж байгаа нь олон хүний анхаарлыг татаж байна л даа?
-Түрүүчийн УИХ-ын гишүүд төмөр замын талаар нэлээд мэдээлэлтэй байсан. Энэ УИХ-ын гишүүд мэдээлэл муутай байгаа учраас мэдээлэл өгсөн юм. Төмөр зам гэхээр ойлголт муутай, хол хөндий байгаа учраас мэдээлэл өгөх зорилгоор хаалттай хуралдсан юм.
-М.Энхсайхан дарга болон Зам тээврийн яамнаас Ерөнхий сайд мэдээлэл авч, хоёр талын байр суурийг нэгтгэж аль нь зөв болохыг нягтлах гэтэл Төрийн өмчийн хорооноос ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан гэсэн?
-Би тэрийг мэдэхгүй байна. Энхсайханаас өөрөөс нь асуу.
-Өөрөө тийм зүйл ярьсан байна билээ?
-Монголын төмөр зам компани бол төрийн өмчид байдаг. Шинэ хуулиар Төрийн өмчийн хороо нь ҮХААЯ-нд зангидагдаж байгаа. Яагаад гэвэл үйлдвэрээ хөгжүүлнэ гэдэг утгаараа харьяалдаг.
Д.Намнан
0 Сэтгэгдэл
Battulga Ogzrood zailaachee !
Жэнко Баттулга шиг боловсролгүй нэг бөх арай бүхэл бүтэн монгол улсын төрийн бодлогыг тодорхойлохгүй байлгүй? Элбэгээ ард нь байж хамт авилгал хийдэг хоер. Баяртай нийлэн энэ 3 оросын гар хөл болж их мөнгөөр тэдэнд үйлчлэх болсон нь нууц биш, тиймдээ 2010 онд УИХ-аар МАНАН гаараа хүчээр шахуу тулган батлуулсан Монгол улсад огтхонч хэрэггүй, хортой энэ "Төмөр замын бодлого" гэгч наймааг, Элбэгээ нууцаар хамгаалж, Алтахуягийг панаалдан оролцуулсан. Энэ найруулсан хороо үхэн хатан хамгаалан зүтгүүлж байгаа нь Энхсайхныг зөв ажиллаж байхад аваад хаяснаар харагдлаа! МАНАН гн ТӨРИЙГ луйвардах бохир тэмцэл энэ боллоо. Өөрөөр хэлбэл Ард түмний эсрэг тэмцэл. Монгол орныхоо эсрэг тэмцэл. Энхсайхан эний нь илрүүлж өгсөнд бид талархах хэрэгтэй юм.
2013.01.16
























