Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ

Улиастай сумын Богд, Чигэстэйн голын төмөр бетон гүүрийн барилгын ажил нь хотын авто замын сүлжээг өргөтгөх, баг хоорондын замын холбоосыг сайжруулах, иргэдийн аюулгүй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн чухал бүтээн байгуулалт болов.

2024 оноос эхэлсэн уг гүүр нь Чигэстэй гол дээр 120.96 у/м, Богдын гол дээр 169.08 у/м гүүрүүд, мөн 1.1 км хатуу хучилттай авто замтай.

Гүүрийн зорчих хэсгийн өргөн 8м, авто замын зорчих хэсгийн өргөн 7м.

Богдын гол, Товцог, Өлзийт баг руу зорчих хөдөлгөөн цөөн тооны замын холбоосоос хамааралтай байсан нь иргэдийн өдөр тутмын зорчилт, төрийн болон нийгмийн үйлчилгээний хүртээмж, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хүндрэл учруулдаг байв.

Богдын гол, Чигэстэйн гол дээр төмөр бетон гүүр барьж, холбогдох авто замыг хатуу хучилттай болгон шинэчилсэн нь хотын замын сүлжээний тасралтгүй байдлыг хангах, хөдөлгөөний ачааллыг зохистой хуваарилах, иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах бодит хэрэгцээг ийнхүү хангаж эхэллээ.

Тус төсөл ашиглалтад орсноор Жинст багийг Өлзийт багтай холбосон шинэ авто замын коридор бий болж, Улиастай хотын баг хоорондын тээврийн холбоо сайжрах ач холбогдолтой.

Төслийг чанар, стандартын шаардлагад нийцүүлэн хугацаанд нь ашиглалтад оруулж, өнөөдрөөс /2026.11.04/ эхлэн зорчих хөдөлгөөнийг нээв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан