Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:05, 06-нд ихэнх нутгаар хүйтэн, говь, талын нутгаар салхитай байна.
Арваннэгдүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Эхийн голын Баян Бүрд орчмоор 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

2026 оны арваннэгдүгээр сарын 06-наас
2026 оны арваннэгдүгээр  сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
06-ны өдөр Баян-Өлгий, Ховдын өмнөд Говь-Алтайн зарим сумдын нутгаар, 07-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговийн зарим сумдаар 0.0-2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байна. 6, 7-нд ихэнх нутгаар хүйтэн, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Тэс, Заг, Байдраг голын эхээр 21 хэм хүйтнээс 26 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5 хэм хүйтнээс 10 хэм, бусад нутгаар 10 хэм хүйтнээс 15 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Улз, Халх голын эхээр 7 хэм хүйтнээс 12 хэм хүйтэн,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм дулаан байна. 8-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан