Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын үнэмлэхийг хүчингүй болгожээ
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр Увс аймгийн нэр бүхий 13 иргэн болон тус аймгийн Ардчилсан намын нэхэмжлэхтэй хэргийг хэлэлцэж шийдвэрээ гаргажээ. УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг иргэдийн гэрийг түрээсэлж байга нэрээр иргэдэд 100 мянган төгрөг тараасан, төрийн албан хаагч Ш.Чинбатыг сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэх хэргээр шүүхэд АН-аас нэхэмжлэл гаргасан байсан юм. Энэ хэргийг өмнө нь тус аймгийн сонгуулийн тойргийн хороонд мэдэгдсэн ч хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргаж байсан билээ. Харин Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхээс тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болсон юм.
Харин өчигдөр 00:00 цаг хүртэл хуралдсан шүүх хурлаас УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг хууль зөрчсөн иргэдийн саналыг худалдан авах зорилгоор бэлэн мөнгө тараасан, сонгуулийн сурталчилгааг хаасан үед мэдээллийн салбар ашиглан сурталчилгаа хийсэн, насанд хүрээгүй хүүхдийг сурталчилгаанд ашигласан, мөн төрийн жинхэнэ албан хаагч Ш.Чинбатыг сурталчилгаанд оролцуулсан гэж УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хүчингүй болгож, СЕХ-ны холбогдох тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Ингэснээр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тогтоолыг хүчингүй болгож, тус тойрогт 28-аас дээш хувийн санал авсан дараагийн хоёр нэр дэвшигч УИХ-д орж ирэх боломжтой болж байгаа юм.
ХУУЛЬ БОЛ ХУУЛЬ ГЭДЭГ БИЗ ДЭЭ ОЛОН ЖИЛ ИЙМ АРГААР НЭР ДЭВШЛЭЭ ШҮҮ ДЭЭ,ОДОО БОЛСОН БАЙЛГҮЙ ДЭЭ ЗӨВ ХӨӨ,ДАРАА ДАРААГИЙНХАНДАА СУРГАМЖТАЙ САЙН ЗҮЙЛ БОЛЛОО
За болж дээ, шударга байя гэвэл ингэх л хэрэгтэй дээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр Увс аймгийн нэр бүхий 13 иргэн болон тус аймгийн Ардчилсан намын нэхэмжлэхтэй хэргийг хэлэлцэж шийдвэрээ гаргажээ. УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг иргэдийн гэрийг түрээсэлж байга нэрээр иргэдэд 100 мянган төгрөг тараасан, төрийн албан хаагч Ш.Чинбатыг сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэх хэргээр шүүхэд АН-аас нэхэмжлэл гаргасан байсан юм. Энэ хэргийг өмнө нь тус аймгийн сонгуулийн тойргийн хороонд мэдэгдсэн ч хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргаж байсан билээ. Харин Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхээс тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болсон юм. Харин өчигдөр 00:00 цаг хүртэл хуралдсан шүүх хурлаас УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг хууль зөрчсөн иргэдийн саналыг худалдан авах зорилгоор бэлэн мөнгө тараасан, сонгуулийн сурталчилгааг хаасан үед мэдээллийн салбар ашиглан сурталчилгаа хийсэн, насанд хүрээгүй хүүхдийг сурталчилгаанд ашигласан, мөн төрийн жинхэнэ албан хаагч Ш.Чинбатыг сурталчилгаанд оролцуулсан гэж УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хүчингүй болгож, СЕХ-ны холбогдох тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Ингэснээр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тогтоолыг хүчингүй болгож, тус тойрогт 28-аас дээш хувийн санал авсан дараагийн хоёр нэр дэвшигч УИХ-д орж ирэх боломжтой болж байгаа юм.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
ЗОЧИН
ХУУЛЬ БОЛ ХУУЛЬ ГЭДЭГ БИЗ ДЭЭ ОЛОН ЖИЛ ИЙМ АРГААР НЭР ДЭВШЛЭЭ ШҮҮ ДЭЭ,ОДОО БОЛСОН БАЙЛГҮЙ ДЭЭ ЗӨВ ХӨӨ,ДАРАА ДАРААГИЙНХАНДАА СУРГАМЖТАЙ САЙН ЗҮЙЛ БОЛЛОО
2013.01.17
2013.01.17
2013.01.17
























