Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Цагаан сараа шинэлэг тэмдэглэе уралдааны шагналыг гардуулж өглөө
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Цагаан сараа шинэлэг тэмдэглэе” уриан дор Сар шинийн хувь, ургийн бичгийн аян өрнүүлж, үндэсний үйлдэрлэгчид, аж ахуйн нэгжүүдийн дунд уралдаан зарласан. Энэхүү уралдаан нь ард түмний үндэсний өв соёлыг тээж ирсэн үндэсний их баяр-Цагаан сарын ач холбогдлыг өргөж, жинхэнэ утга, бэлгэ дэмбэрлийг нь дээдлэн, ахмадууддаа дарамтгүй, ерөөлтэй сайхан баяр болгох зорилготой хэмээн эмэгтэй гишүүд тайлбарлаж буй.
Энэ уралдааны дүн гарч өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд оролцогчдоос ирүүлсэн бүтээлийг дэлгэн харуулсан үзэсгэлэн гарав.
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл энэ арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ өвөг дээдсийнхээ уламжлалт соёлыг үр ач нартаа өвлүүлэн дэлгэрүүлж олон жил ургийн бичиг хөтөлж, айл өрхүүдэд үлгэрлэн түгээж байгаад нь ургийн бичиг хөтлөгчдөд талархлаа илэрхийлээд ССАЖЯ-ны жуух бичгийг 10-аад хүнд гардуулан үндэсний үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүний дээжээр бэлэг барьсан юм. УИХ дахь эмэгтэй гишүүд, МЭХ-ны Удирдах зөвлөлөөс уралдаанд оролцсон Б.Дашцоодол, Н.Чагнаа нарын 10 хүн, “Зосын урт булаг”, “Баранзад туг”, “Монгол такс” компанид Өргөмжлөл, 40 гаруй хүнд Талархал гардуулж үндэсний үйлдвэрлэгчдийн шинэ бүтээгдэхүүний дээжээр урамшуулсны дээр МЭХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэрээр олон жилийн турш ургийн бичиг хөтлөн дэлгэрүүлж, 10 гаруй жил энэ чиглэлээр хичээл заасан Ц.Наранчимэг, Архангай аймагт ургийн баярыг архигүйгээр өвөрмөц, сайхан зохион байгуулж буй Ч.Намжилмаа нарыг шагнаж баярлуулсан юм.
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Цагаан сараа шинэлэг тэмдэглэе” уриан дор Сар шинийн хувь, ургийн бичгийн аян өрнүүлж, үндэсний үйлдэрлэгчид, аж ахуйн нэгжүүдийн дунд уралдаан зарласан. Энэхүү уралдаан нь ард түмний үндэсний өв соёлыг тээж ирсэн үндэсний их баяр-Цагаан сарын ач холбогдлыг өргөж, жинхэнэ утга, бэлгэ дэмбэрлийг нь дээдлэн, ахмадууддаа дарамтгүй, ерөөлтэй сайхан баяр болгох зорилготой хэмээн эмэгтэй гишүүд тайлбарлаж буй. Энэ уралдааны дүн гарч өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд оролцогчдоос ирүүлсэн бүтээлийг дэлгэн харуулсан үзэсгэлэн гарав.

0 Сэтгэгдэл