Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
МАН-ын залуу гишүүд намаа шинэчлэхийг удирдлагуудаасаа шаардав
МАН-ын залуу гишүүд намаа шинэчлэхийг шаардаж, хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэг Засгийн газрын XI байрны дугуй зааланд болсон юм. Тэд намынхаа удирдлагуудыг намынхаа бодлогыг шинэчилж, үр дүнтэй ажиллахыг шаардаж байгаагаа хэлж байлаа.
УИХ болоод Орон нутгийн сонгуульд МАН ялагдсан гол шалтгаан нь өнгөрсөн хугацаанд МАН ард иргэд, жирийн гишүүддээ хандсан ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй хэрнээ нам дотроо л үйл ажиллагаа явуулсан нь ийм үр дүнд хүргэсэн гэж үзэж байгаа юм байна. Мөн МАН-ын одоогийн дарга Ө.Энхтүвшинг хууль бус дарга хэмээн үзэж намынхаа 27 дугаар их хурлыг ойрын хугацаанд яаралтай зарлан хуралдуулж, намын дүрмийн дагуу даргаа сонгох хэрэгтэйг тэд шаардаж байгаа аж. Тэрчлэн орон нутгийн сонгуулиар олонхи болчихоод байгаа газарт АН-аас Засаг дарга томилж байгааг намын удирдлагуудын ажил муу байгааг шүүмжилж байсан юм.
Энэ хэлэлцүүлэгт оролцсон МАН-ын бага хурлын гишүүн, Монголын Үнэн сонины Ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат, “Би намын бага хурлын гишүүн. Гэхдээ энэ хэлэлцүүлэгт албан тушаалаараа бус хувь хүнийхээ үүднээс байр сууриа илэрхийлье. МАН уушгиныхаа утааг гаргах ца болсон. Тиймээс залуучууд бид шинэчлэлийг хийх хэрэгтэй. Энэ үүднээсээ та бүхний гаргасан энэ саналыг дэмжиж байна. Бид өнөөдөр сөрөг хүчний үүргийг гүйцэтгэн ажиллаж байна. Ийм нөхцөл байдалд хэрхэн яаж ажиллах вэ гэдгээ боловсруулах хэрэгтэй” хэмээн хэлж байлаа. Мөн аймаг, сум, дүүрэг, хорооны намын үүрийн дарга нарыг ажлаас нь огцрохыг ч шаардаж байгаа аж. Мөн намын толгойд гарсан дарга нарыг намын анхан шат буюу үүрийн дарга хийж, зовлон жаргалыг нь мэдрэх хэрэгтэй гэж хэлж байв.
МАН-ын залуу гишүүд намаа шинэчлэхийг шаардаж, хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэг Засгийн газрын XI байрны дугуй зааланд болсон юм. Тэд намынхаа удирдлагуудыг намынхаа бодлогыг шинэчилж, үр дүнтэй ажиллахыг шаардаж байгаагаа хэлж байлаа. УИХ болоод Орон нутгийн сонгуульд МАН ялагдсан гол шалтгаан нь өнгөрсөн хугацаанд МАН ард иргэд, жирийн гишүүддээ хандсан ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй хэрнээ нам дотроо л үйл ажиллагаа явуулсан нь ийм үр дүнд хүргэсэн гэж үзэж байгаа юм байна. Мөн МАН-ын одоогийн дарга Ө.Энхтүвшинг хууль бус дарга хэмээн үзэж намынхаа 27 дугаар их хурлыг ойрын хугацаанд яаралтай зарлан хуралдуулж, намын дүрмийн дагуу даргаа сонгох хэрэгтэйг тэд шаардаж байгаа аж. Тэрчлэн орон нутгийн сонгуулиар олонхи болчихоод байгаа газарт АН-аас Засаг дарга томилж байгааг намын удирдлагуудын ажил муу байгааг шүүмжилж байсан юм.

0 Сэтгэгдэл