Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
25-2=?
Парламент дахь МАН-ын хоёр суудал АН-ынх болох нь. УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр хууль зөрчсөн үйлдэл хийсэн нь илчлэгдсэн тул ах намын хоёр түшээ суудлаа хүлээлгэн өгөхөд хүргэж байна. Тодруулбал, Увс аймагт МАН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүний сэнтийд залраад буй Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар хууль зөрчсөн учир суудлаа дараагийн хоёр нэр дэвшигчдээ тавьж өгөх ёстой гэсэн утгатай шийдвэрийг уржигдар хуралдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргалаа. Шүүх тэднийг хуулиар хориглосон хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулсан, сурталчилгаандаа төрийн албан хаагч оролцуулсан гэж буруутгажээ. Улмаар Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасч, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцон түр үнэмлэх олгосныг хүчингүй болгож, УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргийн хорооны санал хураалтын дүнг баталсан тус хорооны 2012 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 31 дүгээр тогтоолд зохих өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах шийдвэр гаргасан байв.
Тэднийг сонгуулийн үеэр хууль бус үйлдэл гаргасан хэмээн Увс аймгийн Тариалан сумын Х.Баярсайхан тэргүүтэй 13 иргэн болон Ардчилсан нам шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Тодруулбал, дээрх хоёр нэр дэвшигч Тариалан сумын иргэдэд мөнгө тараасан нь баримтаар нотлогдож буй. Иргэдэд мөнгө тараасан гэж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслах гурван ч хүн шүүхээс ял сонсоод буй. Тухайлбал, Баянгол дүүргийн шүүх өнгөрсөн оны аравдугаар сард Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, Ш.Чинбат нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох ял сонсгосон юм.
Гэвч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хамгийн сүүлд гаргасан шийдвэрийг ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Буруутай үйлдэл нь баримтаар нотлогдсон байхад шүүхийн шийдвэрийг үгүйсгэж, өөрсдийгөө энхийн цагаан тагтаа мэтээр ярьж, түмэнд зарлаж сууна. Шүүх тэднийг хэлмэгдүүлж, буруу шийдвэр гаргасан учир дараагийн шатны шүүхэд ховлох юм гэнэ. Тэгэх эрх нь ч нээлттэй. Нэг ёсондоо дараагийн шатны шүүх буюу Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим шийдвэрээ гаргатал тэд УИХ-ын гишүүнээсээ буухгүй. Хэрэв өмнөх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тохиолдолд Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар “парламент, тухлаг зөөлөн суудал, тухтай орчин минь баяртай” гэж хэлэх учиртай.
Тэгээд ч хуульд гэмт хэрэгт буруутай нь нотлогдсон л бол УИХ-ын гишүүн ч бай, энгийн иргэн ч бай хариуцлага үүрнэ. Тиймээс хариуцагч шүүхээс гаргасан шийдвэрийг заавал биелүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, сонгуулийн төв байгууллага Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасч, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцон олгосон түр үнэмлэхээ хүчингүй болгох юм. Тэгээд дараагийн хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ. Хэрэв гурав дахь шатны шүүх дээрх хоёрын эсрэг шийдвэр гаргасан тохиолдолд дараагийн нэр дэвшигчид болох Увс аймагт АН-аас нэр дэвшсэн Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар УИХ-ын гишүүний тангараг өргөнө.
Парламент дахь МАН-ын хоёр суудал АН-ынх болох нь. УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр хууль зөрчсөн үйлдэл хийсэн нь илчлэгдсэн тул ах намын хоёр түшээ суудлаа хүлээлгэн өгөхөд хүргэж байна. Тодруулбал, Увс аймагт МАН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүний сэнтийд залраад буй Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар хууль зөрчсөн учир суудлаа дараагийн хоёр нэр дэвшигчдээ тавьж өгөх ёстой гэсэн утгатай шийдвэрийг уржигдар хуралдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргалаа. Шүүх тэднийг хуулиар хориглосон хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулсан, сурталчилгаандаа төрийн албан хаагч оролцуулсан гэж буруутгажээ. Улмаар Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасч, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцон түр үнэмлэх олгосныг хүчингүй болгож, УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргийн хорооны санал хураалтын дүнг баталсан тус хорооны 2012 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 31 дүгээр тогтоолд зохих өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах шийдвэр гаргасан байв. Тэднийг сонгуулийн үеэр хууль бус үйлдэл гаргасан хэмээн Увс аймгийн Тариалан сумын Х.Баярсайхан тэргүүтэй 13 иргэн болон Ардчилсан нам шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Тодруулбал, дээрх хоёр нэр дэвшигч Тариалан сумын иргэдэд мөнгө тараасан нь баримтаар нотлогдож буй. Иргэдэд мөнгө тараасан гэж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслах гурван ч хүн шүүхээс ял сонсоод буй. Тухайлбал, Баянгол дүүргийн шүүх өнгөрсөн оны аравдугаар сард Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, Ш.Чинбат нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох ял сонсгосон юм.
Гэвч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хамгийн сүүлд гаргасан шийдвэрийг ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Буруутай үйлдэл нь баримтаар нотлогдсон байхад шүүхийн шийдвэрийг үгүйсгэж, өөрсдийгөө энхийн цагаан тагтаа мэтээр ярьж, түмэнд зарлаж сууна. Шүүх тэднийг хэлмэгдүүлж, буруу шийдвэр гаргасан учир дараагийн шатны шүүхэд ховлох юм гэнэ. Тэгэх эрх нь ч нээлттэй. Нэг ёсондоо дараагийн шатны шүүх буюу Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим шийдвэрээ гаргатал тэд УИХ-ын гишүүнээсээ буухгүй. Хэрэв өмнөх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тохиолдолд Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар “парламент, тухлаг зөөлөн суудал, тухтай орчин минь баяртай” гэж хэлэх учиртай.
Тэгээд ч хуульд гэмт хэрэгт буруутай нь нотлогдсон л бол УИХ-ын гишүүн ч бай, энгийн иргэн ч бай хариуцлага үүрнэ. Тиймээс хариуцагч шүүхээс гаргасан шийдвэрийг заавал биелүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, сонгуулийн төв байгууллага Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасч, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцон олгосон түр үнэмлэхээ хүчингүй болгох юм. Тэгээд дараагийн хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ. Хэрэв гурав дахь шатны шүүх дээрх хоёрын эсрэг шийдвэр гаргасан тохиолдолд дараагийн нэр дэвшигчид болох Увс аймагт АН-аас нэр дэвшсэн Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар УИХ-ын гишүүний тангараг өргөнө.
Б.Алтан
0 Сэтгэгдэл
























