Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
“Хүүхэд харах үйлчилгээ”-г хуулчлах төсөл өргөн барив
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах хуулийг төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа. Уг хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий долоон гишүүн хамтран боловсруулжээ. Бага насны хүүхдийн эрүүл аюулгүй, хамгаалагдсан орчинд амьдрах, тэднийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, чанартай хоол хүнсээр хангах, халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор бага насны хүүхдийг харах цагийн уян хатан нөхцөл бүхий үйлчилгээг төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ.
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд 2-6 насны хүүхэд хамрагддаг бол хүүхэд харах үйлчилгээнд 1-6 насныхан хамрагдаж болох юм. Уг үйлчилгээг эрхлэхдээ хоол хүнс, эрүүл ахуйн стандарт, хүүхдийн аюулгүй байдал, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтанд хамрагдсан, өөрийн өмчлөлийн байртай байх зэрэг шаардлагыг хангасан байх талаар төсөлд тусгасан байна.
Шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг аймаг, нийслэлийн боловсролын газар бүртгэж, хүүхэд харах эрхийн гэрчилгээг олгож, бусад дүрэм журмыг Засгийн газраас батлаж байхаар хуулийн төслийг боловсруулсан аж.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах хуулийг төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа. Уг хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий долоон гишүүн хамтран боловсруулжээ. Бага насны хүүхдийн эрүүл аюулгүй, хамгаалагдсан орчинд амьдрах, тэднийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, чанартай хоол хүнсээр хангах, халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор бага насны хүүхдийг харах цагийн уян хатан нөхцөл бүхий үйлчилгээг төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд 2-6 насны хүүхэд хамрагддаг бол хүүхэд харах үйлчилгээнд 1-6 насныхан хамрагдаж болох юм. Уг үйлчилгээг эрхлэхдээ хоол хүнс, эрүүл ахуйн стандарт, хүүхдийн аюулгүй байдал, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтанд хамрагдсан, өөрийн өмчлөлийн байртай байх зэрэг шаардлагыг хангасан байх талаар төсөлд тусгасан байна.
Шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг аймаг, нийслэлийн боловсролын газар бүртгэж, хүүхэд харах эрхийн гэрчилгээг олгож, бусад дүрэм журмыг Засгийн газраас батлаж байхаар хуулийн төслийг боловсруулсан аж.
0 Сэтгэгдэл
























