Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Ахмадуудын хөнгөлөлт эдлэн амарч сувилуулах боломжийг нэмэгдүүллээ
Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай журам"-д нэмэлт орууллаа. Ингэснээр ахмад настнууд амралт, сувиллын газарт жилдээ 150 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй боллоо. Шинэчилсэн журам ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөнө.
Өмнө мөрдөж ирсэн журмаар ахмад настан өөрийн сонгосон газарт амарч сувилуулах бөгөөд амралт сувиллын газрын эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа Нийгмийн халамжийн сангаас олгодог байсан юм. Энэ нь хэд хэдэн хүндрэл үүсгэж байв. Амралт, сувиллын газрууд ор хоногийн үнээ дур мэдэн нэмэгдүүлэн тогтоож, улмаар орлого багатай ахмадуудын амрах боломжийг хязгаарласан байна. Энэ нь Нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлт болон ахмадын өөрөө төлөх хэмжээ, амарч, сувилуулах хугацааны хязгаарыг тогтоож өгөх шаардлага үүсгэжээ. Түүнчлэн, ахмадууд дурын амралт, сувиллын газарт амарсан гэх нэхэмжлэл авчран үнийн 50 хувийг нэхэмжилдэг болсноос үүдэн Нийгмийн халамжийн сангаас үнийн хөнгөлөлтөд зарцуулах хөрөнгийн хэмжээ хяналтгүйгээр огцом нэмэгдсэн байна. 2011 онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй нийт 28 мянган иргэн амарч сувилуулсны хөнгөлөлтөд Нийгмийн халамжийн сангаас 2.2 тэрбум төгрөг, өнгөрсөн онд 4.3 тэрбум төгрөгзарцуулжээ. Ахмад настны амралт сувиллын газрын эрхийн бичгийн үнийн хөнгөлөлтийн хэмжээг 15000 төгрөгөөр тогтоосноор энэ онд төсвөөс 5.4 тэрбум төгрөг гаргах юм.
Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай журам"-д нэмэлт орууллаа. Ингэснээр ахмад настнууд амралт, сувиллын газарт жилдээ 150 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй боллоо. Шинэчилсэн журам ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөнө.Өмнө мөрдөж ирсэн журмаар ахмад настан өөрийн сонгосон газарт амарч сувилуулах бөгөөд амралт сувиллын газрын эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа Нийгмийн халамжийн сангаас олгодог байсан юм. Энэ нь хэд хэдэн хүндрэл үүсгэж байв. Амралт, сувиллын газрууд ор хоногийн үнээ дур мэдэн нэмэгдүүлэн тогтоож, улмаар орлого багатай ахмадуудын амрах боломжийг хязгаарласан байна. Энэ нь Нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлт болон ахмадын өөрөө төлөх хэмжээ, амарч, сувилуулах хугацааны хязгаарыг тогтоож өгөх шаардлага үүсгэжээ. Түүнчлэн, ахмадууд дурын амралт, сувиллын газарт амарсан гэх нэхэмжлэл авчран үнийн 50 хувийг нэхэмжилдэг болсноос үүдэн Нийгмийн халамжийн сангаас үнийн хөнгөлөлтөд зарцуулах хөрөнгийн хэмжээ хяналтгүйгээр огцом нэмэгдсэн байна. 2011 онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй нийт 28 мянган иргэн амарч сувилуулсны хөнгөлөлтөд Нийгмийн халамжийн сангаас 2.2 тэрбум төгрөг, өнгөрсөн онд 4.3 тэрбум төгрөгзарцуулжээ. Ахмад настны амралт сувиллын газрын эрхийн бичгийн үнийн хөнгөлөлтийн хэмжээг 15000 төгрөгөөр тогтоосноор энэ онд төсвөөс 5.4 тэрбум төгрөг гаргах юм.
0 Сэтгэгдэл
























