"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Бизнес эрхлэгчид олон улсад эко-санаачилгаар өрсөлдөнө
Бизнес эрхлэгч буюу пренерүүдийг ажил хэргээ байгальд ээлтэй болгох санаачилга гаргана уу гэж олон улсад уриалж байна. Энэ уриалгын үргэлжлэл манай улсад 2011 оноос эхлэн тусчээ. 2012 оны “Экопренер” уралдаанд манай улсаас 36 баг өрсөлдсөн байна. Тэдний 12 нь амжилтаа ахиулан хоёрдугаар шатанд орсон гэдгийг “Монголын экопренерүүдийн холбоо”-ны тэргүүн Б.Гармаасүрэн хэллээ. Одоо тэдний дундаас нэг нь бизнес амжилтаа олж, хөрөнгө оруулалт авснаар амьдралд бодитоор хэрэгжиж яваа аж. Дэлхийд тэрбум хүн цэвэр усны нөөцийн хомсдолтой. Хоёр тэрбум хүн эрүүл мэндэд нөлөөтэй бохир орчинд амьдардаг. Ундны усны бохирдлоос болж, жилд гурван сая хүн нас бардаг. Дэлхийн нийт усны нөөцийн 54 хувийг ашиглачихсан бөгөөд энэ хэвээр 2025 он хүрэхэд 70 хувийг ашиглана гэсэн тооцоолол гарчээ. Зөвхөн усны хувьд авч үзэхэд ийм эмгэнэлтэй үзүүлэлт харагдсан учир бизнес эрхлэгч хэн бүхэн ажилдаа байгалийг хамгаалах санаачилга нэвтрүүлэх хэрэгтэй гэнэ. Цаашид эрчим хүч, ан амьтан, байгалийн эргэх холбоо, хөдөө аж ахуй, хүний эрүүл мэнд гээд олон асуудал экологитой холбогддог.
2013 оны “Экопренер” уралдаанаас гарах үр дүнг сайжруулахын тулд энэ төслийг Монголдоо хоёр шалгаруулалттай болгосон гэж төслийн захирал С.Хурц хэллээ. Тэрээр тайлбартаа “Монголоос сайн санаачилгууд гардагч бэлтгэл муу байдгаас олон улсын тэмцээнд уначихдаг. Тиймээс энэ жил монголоос шилдгүүдийг нь шалгаруулаад, бэлтгэл хангахад нь бид туслахаар болсон” гэсэн юм. Байгаль орчны асуудал нь зөвхөн ой хамгаалагч, экологийн багш, эрдэмтэн судлаачийн анхаарах асуудал биш гэдгийг “Экопренер” төслийнхөн хэллээ. Тодруулбал, бизнес эрхлэгч бүх хүн тодорхой хэмжээгээр байгальд сэтгэл зовнидог болгохыг тэд зорьж байгаа. Тэр ч үүднээсээ аливаа ажлыг экологид хохирол багатай, аль болох хөнөөлгүй санаачилгыг өрнүүлэхээр энэ уралдааныг зохион байгуулдаг ажээ.
Эко Пренерүүд буюу эко-санаачилгатай бизнес эрхлэгчдийг хоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл бүртгэх юм байна. Харин эхний шалгаруулалтыг гуравдугаар сарын 30-нд зохион байгуулна. Яг одоо танд бизнесийнхээ аль нэг үе шатыг байгальд улам хөнөөлгүй болгох арга зам харагдаж байвал цаасан дээр буулгаад илгээхийг “Экопренер” төслийнхөн зөвлөсөн юм. Учир нь хаа нэгтээ бизнес эхлүүлэхээр дэлхийн түвшний томоохон хөрөнгө оруулагчид энэ уралдаанд анхаарлаа хандуулж байгаа аж. Таны санаачилга эдийн засаг, экологид ээлтэй гэж олон улсын хөрөнгө оруулагчид үзвэл амьдралд хэрэгжүүлэх төсвийг гаргаад өгөхөд бэлхэн.
Уралдаанд 16-36 насны залуучууд, бизнес эрхлэгчид оролцох боломжтой. Бизнес, экологийн салбар тус бүрээс нэг санаачилгыг шилдгээр шалгаруулснаар нэгдүгээр шат дуусна. Монголоос шалгарсан экопренерүүдэд техникийн зөвлөгөө өгч, зургадугаар сарын 9-14-ний өдөр хоёрдугаар шатыг зохион байгуулах аж. Энэ үеэр манай улсад гадаадын бизнес экспертүүд, хөрөнгө оруулагчид ирж, шүүх ажиллагаанд оролцох юм байна. Уралдаанд оролцож буй баг өөрийн санааг олон улсад танилцуулж сурталчлах, амжилттай байвал бизнесээ эхлүүлэх хөрөнгөө авах боломжтой гэдгээрээ энэ уралдаан онцлог. Уралдааны хоёрдугаар шатанд орох эрхээ авсан хүмүүс бизнес төслөө илтгэж танилцуулна. Мөн бүтээгдэхүүний загвар, ажиллагааны схемийг бодитоор харуулах ёстой. Түүнчлэн сурталчилгааны нэг минутын шторк бэлдэх даалгавартай аж. Хэрэв экопренерүүд байгальд ээлтэй шинэ бүтээл зохион бүтээвэл давуу талтай байх гэнэ.
Олон улсын “Экопренер” уралдаанд одоогийн байдлаар АНУ, Орос, БНХАУ, Тайвань, Энэтхэг, Япон, Сингапур зэрэг нийт 22 улс оролцохоо мэдэгдээд байна. Гэхдээ тэмцээний тов ойртох тусам оролцогчдын тоо нэмэгдэх юм.

0 Сэтгэгдэл