Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
МАН-ын бүлэг сайд нараас цаг үеийн асуудлаар мэдээлэл авдаг болно
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаа хийж, УИХ-ын чуулган завсарлатал хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар ярилцсан байна. Энэ талаар МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрээр, Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хоёр байгаа. Нэг нь, АН-аас нөгөө нь МАН-ын гишүүдийн санаачилсан төсөл. Энэ хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Бид УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны гишүүд УИХ-д байгаа олонхи, цөөнхийн харьцаатай адил байх ёстой гэсэн зарчмын баримталж хууль санаачилсан. АН-ынхан ирцтэй холбогдуулж бүлгийн хувь заяаг шийдэх дэлхий дээр хаана ч байхгүй хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Ирцээс болоод парламентын сонгуулиар ард түмний саналын дагуу байгуулагдсан бүлгийг тараадаг практик байхгүй. Нөгөөтэйгүүр Үндсэн хуультай зөрчилсөн байдал ажиглагдаж байгаа. Дээрээс нь бид С.Бямбацогт нарын өргөн барьсан ирц, саналыг хурууны хээгээр өгдөг байх хуулийн төслийг өргөн барьсан. Энэ бол маргааныг хамгийн зөв шийдэх арга. Тиймээс энэ хуулийн төслийг багцалж хэлэлцэх асуудлыг тавина.
Төрийн нууцын жагсаалтыг батлах тухай хуулийн төслөөс манай бүлэг завсарлага авсан. Энэ хуулийн төсөлд ярилцах зүйл олон байна. Засгийн газрын зүгээс энэ хуулийг УИХ-ын чуулганы хуралдаанаар унангууд л маргааш нь дахин өргөн барьж хэлэлцүүлэх гэж зүтгээд байгаа юм. Энэ ямар учиртай юм бидэнд мэдээлэл алга.
Газрын тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Иргэн бүрт газар өмчлүүлэх хуулийн төсөл. Энэ төслийг УИХ-ын чуулган хаахаас өмнө хэлэлцэх эсэхийг нь шийдээд Хаврын чуулганаар нухацтай хэлэлцэх ёстой. Газрын тухай хууль бол эдийн засгийн суурь зарчмын нэг. Тиймээс хурдан шуурхай хэлэлцэж батлах хэрэггүй. Энэ хуулийн төсөлд манай бүлгээс ажлын хэсэг гарч байгаа. Су. Батболд, Я.Содбаатар, Ж.Батсуурь нар орсон ажлын хэсэг байгуулан ажиллана.
Энэ долоо хоногт Ерөнхий сайдаас Төрийн албаны томилгоо, холио сэлгээний талаар мэдээлэл сонсоно. УИХ-ын гишүүн С.Бямбацогт оны өмнө энэ талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан, үүнийхээ хариу сонсох юм. Төрийн нарийн бичгийн дарга нарыг хууль бусаар томилж ажиллуулж байна. Энэ бол нэг удаа асуулга тавиад сонсоод өнгөрөх асуудал биш. Монгол Улсын төрөөс хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлж байгаа эсэхэд хариулт өгөх байх. Мөн нийгэмд тодорхой мэдээлэл өгөх биз.
Бүлгээс ярьж шийдэл гарсан зүйл нь Засгийн газрын гишүүдээс цаг үеийн асуудлаар хоёр долоо хоногт нэг удаа мэдээлэл сонсч байхаар шийдсэн. Тухайн үед ямар асуудлаар мэдээлэл авахаа жич зарлаад явна. Энэ бол зөвхөн МАН-ын бүлэгт авах мэдээлэл биш олон нийтэд нээлттэй мэдээлэл байна. Сөрөг хүчин ямар байр суурьтай байна, эрх баригчид ямар байр суурьтай байхыг харилцан ярилцаж байх болно” гэсэн мэдээллийг МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд өгсөн юм.

Засгийн газар байгуулагдаад хагас жил болсон. Ард түмэнд таалагдах олон асуудал ярьж байгаа. Тэгвэл өнөөдөр үүний үр дүнг ард түмэн хүртэх ёстой болсон гэдгийг МАН-ын бүлэг үзэж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэллээ. Тэрээр, өнөөдөр агаарын бохирдол хэцүүдлээ, халтиргаа гулгааг өмнөх жилээс нэмэгдлээ. Засгийн газраас үнэ тогтворжуулах зорилгоор 720 тэрбум төгрөг гаргасан. Махны үнэнд 87, бензин шатахууныг тогтворжуулахад 187 тэрбум төгрөг гаргасан. Гэтэл өнөөдөр махны үнэ өдөр ирэх тусам өсч байна. Төр засгаас зохицуулалт хийгээд байхад яагаад үр дүн гарахгүй байна вэ гэдгийг салбарын сайдуудаас асуудаг байхаар болж байна. МАН-ын гишүүд нэг байнгын хоронд харьяалагдаж байна, АН-ынхан гурван байнгын хороонд харьяалагдаж байна. Уг нь, УИХ-ын гишүүд адилхан ард түмний төлөөлөл. Тиймээс эрхээ тэгш эдэлдэг, үүргээ биелүүлдэг байх ёстой. УИХ-ын гишүүн болгон хариуцлагатай байх ёстой. Гишүүдийн өмнөөс санал өгдөг байдлыг л больё гээд байгаа юм. Өнгөрсөн чуулган дээр сайд Ц.Оюунгэрэл зургаан хүний кноп дарсан. Тиймээс бүлэгт хариуцлага ярихаасаа илүүтэй гишүүн тус бүрт нь хариуцлага тооцох ёстой” гэв.
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаа хийж, УИХ-ын чуулган завсарлатал хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар ярилцсан байна. Энэ талаар МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрээр, Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хоёр байгаа. Нэг нь, АН-аас нөгөө нь МАН-ын гишүүдийн санаачилсан төсөл. Энэ хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Бид УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны гишүүд УИХ-д байгаа олонхи, цөөнхийн харьцаатай адил байх ёстой гэсэн зарчмын баримталж хууль санаачилсан. АН-ынхан ирцтэй холбогдуулж бүлгийн хувь заяаг шийдэх дэлхий дээр хаана ч байхгүй хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Ирцээс болоод парламентын сонгуулиар ард түмний саналын дагуу байгуулагдсан бүлгийг тараадаг практик байхгүй. Нөгөөтэйгүүр Үндсэн хуультай зөрчилсөн байдал ажиглагдаж байгаа. Дээрээс нь бид С.Бямбацогт нарын өргөн барьсан ирц, саналыг хурууны хээгээр өгдөг байх хуулийн төслийг өргөн барьсан. Энэ бол маргааныг хамгийн зөв шийдэх арга. Тиймээс энэ хуулийн төслийг багцалж хэлэлцэх асуудлыг тавина.Төрийн нууцын жагсаалтыг батлах тухай хуулийн төслөөс манай бүлэг завсарлага авсан. Энэ хуулийн төсөлд ярилцах зүйл олон байна. Засгийн газрын зүгээс энэ хуулийг УИХ-ын чуулганы хуралдаанаар унангууд л маргааш нь дахин өргөн барьж хэлэлцүүлэх гэж зүтгээд байгаа юм. Энэ ямар учиртай юм бидэнд мэдээлэл алга.
Газрын тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Иргэн бүрт газар өмчлүүлэх хуулийн төсөл. Энэ төслийг УИХ-ын чуулган хаахаас өмнө хэлэлцэх эсэхийг нь шийдээд Хаврын чуулганаар нухацтай хэлэлцэх ёстой. Газрын тухай хууль бол эдийн засгийн суурь зарчмын нэг. Тиймээс хурдан шуурхай хэлэлцэж батлах хэрэггүй. Энэ хуулийн төсөлд манай бүлгээс ажлын хэсэг гарч байгаа. Су. Батболд, Я.Содбаатар, Ж.Батсуурь нар орсон ажлын хэсэг байгуулан ажиллана.
Энэ долоо хоногт Ерөнхий сайдаас Төрийн албаны томилгоо, холио сэлгээний талаар мэдээлэл сонсоно. УИХ-ын гишүүн С.Бямбацогт оны өмнө энэ талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан, үүнийхээ хариу сонсох юм. Төрийн нарийн бичгийн дарга нарыг хууль бусаар томилж ажиллуулж байна. Энэ бол нэг удаа асуулга тавиад сонсоод өнгөрөх асуудал биш. Монгол Улсын төрөөс хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлж байгаа эсэхэд хариулт өгөх байх. Мөн нийгэмд тодорхой мэдээлэл өгөх биз.
Бүлгээс ярьж шийдэл гарсан зүйл нь Засгийн газрын гишүүдээс цаг үеийн асуудлаар хоёр долоо хоногт нэг удаа мэдээлэл сонсч байхаар шийдсэн. Тухайн үед ямар асуудлаар мэдээлэл авахаа жич зарлаад явна. Энэ бол зөвхөн МАН-ын бүлэгт авах мэдээлэл биш олон нийтэд нээлттэй мэдээлэл байна. Сөрөг хүчин ямар байр суурьтай байна, эрх баригчид ямар байр суурьтай байхыг харилцан ярилцаж байх болно” гэсэн мэдээллийг МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд өгсөн юм.

Засгийн газар байгуулагдаад хагас жил болсон. Ард түмэнд таалагдах олон асуудал ярьж байгаа. Тэгвэл өнөөдөр үүний үр дүнг ард түмэн хүртэх ёстой болсон гэдгийг МАН-ын бүлэг үзэж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэллээ. Тэрээр, өнөөдөр агаарын бохирдол хэцүүдлээ, халтиргаа гулгааг өмнөх жилээс нэмэгдлээ. Засгийн газраас үнэ тогтворжуулах зорилгоор 720 тэрбум төгрөг гаргасан. Махны үнэнд 87, бензин шатахууныг тогтворжуулахад 187 тэрбум төгрөг гаргасан. Гэтэл өнөөдөр махны үнэ өдөр ирэх тусам өсч байна. Төр засгаас зохицуулалт хийгээд байхад яагаад үр дүн гарахгүй байна вэ гэдгийг салбарын сайдуудаас асуудаг байхаар болж байна. МАН-ын гишүүд нэг байнгын хоронд харьяалагдаж байна, АН-ынхан гурван байнгын хороонд харьяалагдаж байна. Уг нь, УИХ-ын гишүүд адилхан ард түмний төлөөлөл. Тиймээс эрхээ тэгш эдэлдэг, үүргээ биелүүлдэг байх ёстой. УИХ-ын гишүүн болгон хариуцлагатай байх ёстой. Гишүүдийн өмнөөс санал өгдөг байдлыг л больё гээд байгаа юм. Өнгөрсөн чуулган дээр сайд Ц.Оюунгэрэл зургаан хүний кноп дарсан. Тиймээс бүлэгт хариуцлага ярихаасаа илүүтэй гишүүн тус бүрт нь хариуцлага тооцох ёстой” гэв.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
























