Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Газрын тухай хуулийг нухацтай хэлэлцэх ёстой гэж үзжээ
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна.
Тодруулбал, Газар өмчлөх, хувьчлах, газрын харилцааг зохицуулах Газрын тухай багц хуулийн төслийн талаар олон нийтийн дунд янз бүрийн болгоомжлол байгаа учраас эдийн засгийн гол суурь болсон газрын харилцааны талаархи өмнөх хуулийн доголдлыг засах учраас иргэдийн дуу хоолойг сонсох нь чухал гэдгийг хэлж байсан юм.
Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат ахлахаар болжээ. Газрын тухай багц хуульд бэлчээртэй холбоотой асуудал орж буй учраас малчдын саналыг мөн сонсох юм байна.
Уг хуулийг боловсруулж батлахад цаг хугацаа байгаа учраас нухацтай хэлэлцэх үүднээс олон нийтийн саналыг сонсч хаврын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр бүлгийн гишүүд санал нэгджээ. Харин хаврын чуулган эхлэх хүртэл есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг УИХ-ын гишүүд нийслэлтэй холбоотой газрын харилцаа болон орон нутагт дахь газрын харилцаа болон бэлчээртэй холбоотой асуудлаар орон нутагт иргэдийн саналыг сонсох ажлыг зохион байгуулах аж.
Иргэдийн дунд болгоомжлол бий гэдгийг дахин хэлж, нэгэнт таны авсан газар ямар нэгэн авлига, хээл хахуультай холбогдоогүй бол иргэд айх аюулгүй. Газрын тухай хуультай холбогдуулан иргэдэд сөрөг мэдээлэл хүрсэн.
Энэ нь юу гэхээр иргэдийн газрыг дэд бүтэцжүүлэх зорилгоор шууд хүч дайрч хурааж авах буруу ойлголт өгсөн. Тиймээс газрыг албадан чөлөөлөх дэд бүтэцтэй холбоотой асуудлыг нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар яаж үүнийг зөв зохион байгуулах вэ гэдгийг иргэдийн саналыг зайлшгүй сонсох учиртай гэдгийг хэлж байлаа.
Түүнчлэн энэ удаагийн хуралдаанаар агаарын бохирдолтой холбоотой Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлд тулгуурлан хэд хэдэн онцгой анхаарах зүйлд бүлгийн гишүүд санал нэгджээ.
Тухайлбал, “Гудамж” төслийг хэрэгжүүлэхэд гэр хорооллын дэд бүтэц бий болгох үүднээс суурь нөхцлийг бий болгох асуудалд иргэдийн саналыг сонсох. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын дэд бүтцийг шийдэхгүйгээр агаарын бохирдолыг бууруулж чадахгүй.
Тиймээс ирэх намар гэхэд нийслэлийн агаарын бохирдол, утааг 50 хувь бууруулах үүднээс гурван үндсэн асуудлын нэн түрүүнд шийдэх хэрэгтэй хэмээн үзжээ.
Тодруулбал, ирэх намраас эхлэн түүхий нүүрсээс татгалзан, хагас коксжсон нүүрсийг уурхайгаас авдаг жишиг рүү орох. Тиймээс хагас коксжсон нүүрс нийлүүлсэн уурхайг төрийн бодлогоор дэмжих.
Хоёрдугаарт гэрийн болон барилгын дулаалгын хийц загварт ноосыг ашиглахад шинэ технологи нэвтрүүлэх чиглэл рүү төрийн дэмжлэгийг үзүүлэхэд гишүүд санал нэгджээ. Гуравдугаарт хурдны замын үйл ажиллагааг энэ хавраас эрчимжүүлэх, дагавар хотын асуудлыг шийдэх асуудлаар нийслэлийн Засаг даргын мэдээллийг сонсохоор болжээ. Үүнтэй холбогдуулан оюутны хотхоныг нийслэлээс гаргах асуудлыг хөндөж, Багануур дүүрэгт бий болох дээрх хотхонд эхлээд ШУТИС-ийн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх юм байна.
Хурлын сүүлд малчдын хоршооллыг хөгжүүлэх асуудлаар хэлэлцсэн байна. Уламжлалт аж ахуйтай манай улсад бэлчээрийг хувьчлах нь зөв үү, хатуу хязгаарлалт тавих нь ямар талаар малчдын санал бодлыг сонсоно хэмээн бүлгийн дарга мэдээллээ.
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна.Тодруулбал, Газар өмчлөх, хувьчлах, газрын харилцааг зохицуулах Газрын тухай багц хуулийн төслийн талаар олон нийтийн дунд янз бүрийн болгоомжлол байгаа учраас эдийн засгийн гол суурь болсон газрын харилцааны талаархи өмнөх хуулийн доголдлыг засах учраас иргэдийн дуу хоолойг сонсох нь чухал гэдгийг хэлж байсан юм.

0 Сэтгэгдэл