Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Х.Тэмүүжин: Хэн нэгэн өлслөө гээд ялтан Н.Энхбаярыг суллах эрх надад байхгүй
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр сүүлийн үед хуулийн салбарын байгууллагуудаар нэлээд бужигнаантай байна. Олон нийт ч мэдээлэл авахыг хүсч байна. Тиймээс үнэн зөв мэдээллийг өгөхөөр шийдлээ гэсэн юм.
УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилгаар Хууль зүйн яамны харьяа агентлагуудаар хоёр удаа шалгалт хийлээ. Шалгалтын үр дүнгүүд нэг талаасаа хүний эрхийг хөндсөн юм шиг хэрнээ нөгөө талаас хувь хүнд зориулагдсан юм шиг үр дүнтэй байгаа. Олон нийт бодитой мэдээлэл шаардаж байх шиг байна. Н.Энхбаяр гэдэг хүнийг суллуулах, эмнэлэгт хэвтүүлэх шаардлага тавьж цөөнгүй эх өлсгөлөн зарлаж байна. Ээжүүд гэдгээ илүү тодотгож байгаа. Энэ асуудлаар тодорхой байр суурь илэрхийлэхээс өөр арга алга. Өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тэр дундаа хорих ял эдлүүлж байгаа үйл ажиллагаанд аль нэг намын дарга, эсвэл гуравдахь Ерөнхийлөгч гэсэн ойлголт байхгүй. Шүүхээс ял авсан ял эдлэж байгаа ялтан Н.Энхбаяр гэсэн ойлголт байгаа. Дээд шүүхийн шийдвэр гаргасан. Бүх шатанд давж заалдах эрхээр бүрэн хангагдсан. Шүүхээс гэм буруутайг нь тогтоож, ял эдлүүлэхээр шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага руу хүргэгдсэн. Хүргэгдэж очсонтой холбоотойгоор Монгол Улсад ял эдлэж байгаа 7000 гаруй хоригдлын нэгэн адил шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль сахиулах үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ үйл ажиллагааг явуулахын тулд хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Н.ЭНхбаярыг хуулийн дагуу хорих байгууллагын эмнэлэгт шилжүүлсэн. Дараа нь хуучнаар Ганц худагт хорих ангид аваачиж ял эдлүүлж байна. МАХН-аас зохион байгуулсан эсэхийг мэдэхгүй ч тус намын байранд нэр бүхий иргэд өлсгөлөн зарласан байгаа. Шаардлага нь хоёр хэлбэртэй. Нэгд нь, Ялтан Н.энхбаярыг хоёрдугаар эмнэлэгт шилжүүлж, эмчлүүлье гэсэн хүсэлтийг тавьсан. Гэхдээ Хууль зүйн сайдад албан ёсны бичиг баримт ирээгүй гэдгийг хэлье. Өлсгөлөн зарласан иргэд ХЗЯ, Хууль зүйн сайдад хаягласан ямар нэг бичиг баримт одоогоор ирүүлээгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж тэр мэдээллийг авч байна. Хоёр дахь шаардлага бол ялтан Н.Энхбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шоронгоос суллаач гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ хоёр шаардлагад үнэхээр хууль дүрмээр боломжгүй. Хууль зүйн сайд шүүхийн шийдвэр өөрчлөх ямар ч боломжгүй. Аль ч үеийн сайд шүүхийн шийдвэр өөрчлөх эрх мэдэл байхгүй. Харин шүүхийн шийдвэрээр ял эдлүүлэх үйл ажиллагааг гүйцэлдүүлэх эрх мэдэлтэй. Тиймээс энэ хүрээнд бусад ялтантай адилхан ял эдлүүлэх үйл ажиллагааг ханган ажиллаж байгаа. Хууль бус шаардлага тавьж байгаа өлсгөлөн, хууль бус шаардлага тавьж байгаа иргэдийн шахалтад хуулийн байгууллага орох боломжгүй. Тийм учраас хуулийн дагуу асуудлыг шийднэ. Шүүхээс гаргасан шийдвэрийг хэн ч бай дагаж мөрдөх үүрэгтэй. Тийм учраас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа энэ үед танил талаараа ч, өлсгөлөн зарлаж үхэж хатна гэсэн шаардлага байсан ч тэр шүүхийн шийдвэрийг хэн ч өөрчилж чадахгүй.
Албан тушаалаа урвуулан ашиглавал гэмт хэрэг болдог гэдгийг сануулъя

Харамсалтай нь Н.Энхбаярыг суллуулах гэсэн асуудлаар дан ганц иргэд ажилласангүй. Эрх бүхий албан тушаалтнууд ажиллаж байна. Шахалт дарамт үзүүлж байна. Албан үүргээ явцуу эрх ашгаар ашигласан тохиолдолд Авлигын эсрэг хууль болон Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар хориотой зүйл.
УИХ-ын нэр бүхий гишүүд хорих байгууллагуудад хоёр удаа шалгалт хийлээ. Нийгмийн асуудал хариуцсан байнгын хорооноос эмэгтэйчүүд болон хүүхдийн хорихоор шалгалт хийж, нөхцөл байдалтай танилцуулсны дараа УИХ-д нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгийн эцсийн зорилго ял эдлүүлэхээс хойшлуулах журамд өвчнөөр чөлөөлөгдөхтэй холбоотой жагсаалтад өөрчлөлт оруулах санаачилга гаргасан. Ний
нуугүй хэлэхэд Монгол Улсад ял эдэлж байгаа иргэдийн хувьд өвчнөөр ялаас чөлөөлөгдөх журамд заасан зүйл бол бусад улс орнуудад байдаг жишгээр явж байгаа. Энэ жишигт нэмж тодорхой өвчнүүдийг оруулах сонирхлоо илэрхийлсэн. Харамсалтай нь, хуулийн байгууллага яг энэ өвчнөөр ялаас чөлөөлөх боломжгүй, одоогийн хорих байгууллагын эмнэлгийн төвшинд эмчлэх боломжтой учраас амь насанд аюул учруулахгүй гэж үзээд жагсаалтад өөрчлөлт оруулах боломжгүй гэснийг дэмжих боломжгүй гэдгийг хэлсэн. Дараа нь хүний эрхийн дэд хороонд түшиглэж, дахин шалгалт хийсэн. Энэ шалгалтын хүрээнд онц хүнд болон хүнд гэмт хэрэг хийсэн хүмүүсийг хорих байгууллагаас гадагш гаргаж эмчлүүлэхийг хязгаарласан тийм журам байсан. Энэ журам иргэний үндсэн эрх зөрчиж байна гэсэн үндэслэл гаргаж ирсэн. Хууль зүйн яам энэ үндэслэлийг прокурор болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу тоот бичиж шалгуулсан. Энэ үндэслэлийг манай хууль хэрэгжүүлж буй байгууллагууд бол хүний эрхийн зөрчил гарна. 10 сарын өмнө эрх бүхий байгууллагуудад шийдвэрийн төсөл явуулсан байсан. Одоо ял эдэлж байгаа онц хүн болон хүнд гэмт хэрэг хийсэн ялтнуудыг гаргаж эмчлээгүйгээс хоригдлууд хорих байгууллагад нас барах тохиолдол цөөнгүй гарч байсан. Үхлүүд болсны дараа ялаас чөлөөлөх өвчтэй гэж ялаас чөлөөлөх тохиолдол гарч байсан. Тийм учраас бид тэр хоригдлуудыг гадагш гаргаж эмчлүүлэх шийдлийг одоогоос гурван сарын өмнө гаргасан байсан юм. Энэ шийдлийг хэрэгжүүлэх гэхээр тэр хоригдлуудыг эмчлэх эмнэлэг байхгүй. Тиймээс ийм эмнэлэг бий болгох зорилгоор ТТАХНЭ-т шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэг анги бий болгох гэсэн чинь хотын төвд шорон байгуулах асуудал үүссэн. Тийм учраас энэ эмнэлгийг шилжүүлэх байдлаар энэ асуудлыг шийдвэрлэе гэж байсан юм. ТТАХНЭ-ийг Цэргийн госпиталтай нэгтгэн хотын төвөөс гаргаж байгаа юм. Тэнд шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн тусгай нэг анги бий болгож, аюулгүй байдал болон ял эдлүүлэх үйл ажиллагааг зохицуулах байдлаар ажиллаж байсан. Гэтэл саяын нөхцөл байдлаас болж энэ ажиллагаа хурдсаад хүлээж авах эмнэлгээ хараахан бэлтгэж амжаагүй байгаа учраас энэ дүрэм журмыг өөрчилж чадахгүй байна гэсэн асуудлыг тавьсан боловч Эрүүл мэндийн сайд дангаараа шийдвэр гаргасан. Шийдвэр нь энэ байна л даа. 2013 оны нэгдүгээр сарын 13-нд Танай даргыг хүлээж авах эмнэлэг байна. Харин хорих байгууллагад байгаа 20 хүнийг эхний ээлжинд хүлээж авах эмнэлэг алга. Энэ хүмүүс бол онц хүнд болон хүнд гэмт хэрэг хийсэн. Цаашид 200 орчим хүн хүсэлтээ илэрхийлж байна. Эмнэлэгтэй болж асуудлыг шийдье гэсэн боловч Эрүүл сэндийн сайд ганцаарчилсан байдлаар шийдвэр тушаалаа гаргасан. 2013,01,13 тушаал нь энэ байна. Ялаас чөлөөлөгдөх өвчний заалтын 6,2-дахь заалтыг хүчингүй болгосон. Уг нь бол 6,1дэх үаалтыг хүчингүй болгох ёстой байсан. Хүнд, онц хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн чангаас дээш дэглэмд ял эдлэж байгаа ялтныг клиникийн болон төрөлжсөн эмнэлэгт шилжүүлж эмчлэхийг хориглоно гэсэн заалт байгаа юм. Гэтэл эрүүл мэндийн сайд буруу заалт хүчингүй болгосноос эмчлүүлэх шаардлагатай хоригдлууд маань эмнэлэггүй болох асуудал үүссэн. Энэ алдаагаа зас гэсэн хариуцлага тавьсан. 6,1-ийг хүчингүй болгое гэж би хүсэлт явуулаад Эрүүл мэндийн сайд гарын үсэг зурсан. Өнөөдөр онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудын гадуур гарч эмчилгээ шинжилгээнд хамрагдах эрх нээгдсэн. Энэ нь энэ сарын 16-наас хойш хүчин төгөлдөр болсон.
Тэгээд эмнэлгээ зааж өг гэсэн. Дахин шийдвэр гаргаж аймаг болон иргэдийн үйлчлүүлдэг бүх эмнэлгийг заагаад өгчихсөн. Гэтэл Хуулиар бол энэ чиь хүн барьцаалдаг, хажуугаар явж байгаа хүмүүсийг хөнөөх гэж заналхийлдэг, оргох гэж байнга хөдөлгөөнд байдаг гэмт хэрэгтнүүд шүү дээ. Тус тусдаа байх ёстой гэмт хэрэгтнүүд. Ийм төрлийн гэмт хэрэгтнийг эмчлэх эмнэлэг аюулгүй байдал болон харуул хамгаалалтын ямар стандарт хангасан ёстой вэ гэсэн чинь харуул хамгаалалт нь чанга дэглэмтэй хорих ангийн адил байх бөгөөд гаднах хамгаалалт нь чанга онцгой дэглэмийн хорих анги болон гяндангийн харуул хамгаалалтын зохион байгуулалттай адил байна гэсэн байгаа юм. Зүгээр эмнэлэгт аваачиж хэвтүүлэхгүй. Бид олон эмнэлэгт ийм дэглэм тогтоож чадахгүй. Нэг л эмнэлэгт ийм дэглэм тогтооно. Нэгдүгээрт тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэд, хоёрдугаарт, эмнэлгийн эмч ажилчдын аюулгүй байдлыг хангах ёстой. Гуравдугаарт нэг нэгээр хэвтэх учир тус бүрээр нь аюулгүй байдал хангах ёстой. Ял эдлэх дэглэмтэй Нэг л эмнэлгийг зааж өг гэсэн. Тийм учраас бид олон эмнэлгийг шорон болгож чадахгүй. Зааж өг гэсэн. Даргыгаа бол хоёрдугаар эмнэлэгт, бусдыг нь бусад эмнэлэгт гэсэн. Тийм учраас Удвал сайд хоёрдугаар эмнэлгийг зааж өгсөн. Гэтэл эмнэлгийнхэн эсэргүүцэж хугацаа алдсан. Энхбаярыг авч бусад хүмүүсийг эмчлэхгүй гэсэн. Ялгаварлах асуудал үүссэн. Хоёрдугаар эмнэлэг очиж эмчилж чадахгүй гэсэн. Бүх хоригдлыг танай эмнэлэг рүү очно. Уржигдрын байдлаар хоёрдугаар эмнэлэгт хоригдлуудыг авна гэсэн эцсийн шийдвэр гарсан. Хамгийн сонирхолтой нь хоёрхон хүн л авна гэсэн. Гэтэл цаана нь 20 хүн байгаа. Тэр хүмүүс яах юм. Нэг хүнд зориулсан дүрэм журам хийх гэж оролдох нь ямар төвөгтэй байдалд оруулдгийг энэ жишээ тод харуулж байна.
Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс хүний эрхийн төлөө өлсгөлөн зарлаж байна гэж мэдэгдсэн. Хорих байгууллагад ял эдлэж байгаа хүмүүс эмнэлгийг үйлчилгээ авдаг болсон ч гэсэн өлсгөлөнгөө зогсоосонгүй.
Өчигдрийн байдлаар хоёрдугаар эмнэлгийн хоёр өрөөг шоронгийн стандартаар тохижууллаа. Аюулгүй байдлын хяналт болон оргон зайлах, ямар нэг байдлаар аюул эрсдэл учруулах асуудлыг хангагдсан тогтолцоог бүрдүүлж өглөө. Цонхыг нь торлож, нэлээн олон ажил хийлээ. Одоо прокурор очиж шалгана. Прокурор ял эдлүүлэх ажиллагаа хөндөгдөөгүй байна, аюулгүй байдал хангагдсан байна гэж үзвэл бид хоригдлуудаа шилжүүлнэ. Гэхдээ ганцхан Н.Энхбаярыг биш. Н.Энхбаярыг ийш нь шилжүүлэхийн тулд өвчний шаардлага хангах уу гэсэн асуудал гарна. Эрүүл мэндийн сайдын томилсон эмч нар болон хоёрдугаар эмнэлгийн эмч нарын тавьсан онош хүнд гэж байгаа. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх байгуулагын эмч нарын тавьсан оношоор бол өлсгөлөн зарласнаас үүдэлтэй биед нь хүндрэл байна. Гэхдээ нөгөө өвчний жагсаалтад орохгүй гэсэн. Ийм зөрүүтэй дүгнэлттэй. 20 хүн байгаа. Эхний хоёр нь үдээс хойш шилжинэ.
Өлсгөлөн зарлаж буй ээжүүдэд хандаж хэлэхэд, бүх зүйл хуулийн дагуу явж байгаа учир амь насанд аюултай байдлаар шахалт хийж шаардлага тавих нь зохимжгүй. Өлсгөлөнгөө зогсоохыг хүсч байна. Та бүгдийн шаардлага хоригдлуулын эрх хангагдсан. Журамд өөрчлөлт орон Хууль ёсны шаардлага биелэгдсэн гэж үзэж байгаа учир өлсгөлөнгөө зогсоогооч гэж хүсч байна.
Эхний хэрэг өнөөдөр МИАТ-аар дамжуулж мөнгө угаах хэрэгтэй холбоотой зургаан хүнийг саатуулаад байгаа. Нарийн мэдээлэл өгөхгүй. Хэрэг үүсгээд шалгаж байгаа учир олон зүйл шалгах ёстой. Ямар ч байсан их хэмжээний мөнгө угаасан эхний хэргийн илрүүлэлт амжилттай боллоо. МИАТ-аас мөнгө угааж өмчилж авна байхгүй. Цөөнгүй сая долларын мөнгө байгаа. МИАТ-ыг ашиггүй ажиллаж байгаа болгож, олсон ашгийг нь гадаад руу мөнгө угаах байдлаар гаргаж, тэрийгээ өөр данс руу шилжүүлж байгаад тэрүүгээр буцаагаад МИАТ-ыг хувьчилж авах бололцоо Монгол Улсад байхгүй. Хуулийнхан шалгаж байна. Гэмт хэрэг нотлогдвол нэлээн өндөр хариуцлага тооцох байх. Мөнгийг буцааж авах асуудлыг хөөцөлдөж байна. Энэ зүгээр эхлэл нь. Цаашид төрийн нэрээр эрх мэдэлтнүүд төсвөөс юм уу төрөөс эсвэл төрийн оролцоотой аж ахуйн нэгжээс мөнгө зувчуулж, завшвал өөрсдөө тэрүүгээрээ төрийн өмчит компаниудыг дампууруулж худалдаж авдаг жишиг дахин гаргахгүй. Үүнийг хариуцлагатай хэлж байна. Цаашид ийм эрх мэдэлтнүүд оролцсон, их хэмжээний мөнгөн дүнтэй, үйлдэл нь улс дамнан хийгдсэн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд Хууль зүйн яам өнгөрсөн гурван сарын хугацаанд бодлогоо маш цэгцтэй боловсруулсан байгаа. Энэ чиглэлийн гэмт хэрэгтэй зоригтой тэмцдэг байгууллагатай болно. Эрх зүйн орчин шинээр бүрдэж, зохион байгуулалттай шинэ шатанд орж байна. Монгол Улсад авлигатай болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх шинэ шатанд орлоо гэдгийг зарлаж байна.
Х.Тэмүүжин: Хууль зүйн сайдыг хамгаалах эрх зүйн орчин байхгүй ч надад өөртөө зориулж хууль санаачлах ёс зүйл алга
Ийнхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид асуулт асууж, хариулт авсан юм.
-Удвал сайд дураараа аашилж тэрийг нь Хууль зүйн яам дагаж байгаа нь сонин байна?
-Удвал сайдын гарсан шийдвэрийн Хууль зүйн яам дагасан зүйл ерөөсөө байхгүй. Хуулиар шаардлагуудаа тавьж байгаа. Хууль зүйн сайдын гарын үсэггүйгээр Эрүүл мэндийн сайд гаргах боломжгүй. Үүнтэй холбоотой асуудал нь Засгийн газрын гишүүний ёс зүйн алдаа болоод албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэсэн асуудлыг Засгийн газарт тавих байх аа. Нээлттэй байгаа.
-Дэд сайд Э.Эрдэнэжамъян албан тушаалаа урвуулсан хэд хэдэн тохиолдол гаргалаа. Үүнд ямар нэгэн хариуцлага тооцох уу?
-Манай дэд сайдтай холбоотой асуудал яригдаж байна. Интерпол руу захидал бичсэнийг та бүхэн санаж байгаа байх. Удвал сайд хууль зөрчсөн тушаал гаргасны дараа манай дэд сайд ШШГЕГ руу бас тушаал бичсэн байна билээ. Н.Энхбаярыг эмнэлэг рүү шилжүүл гэсэн утгатай. Тэр хууль бус тушаалаар ХЗЯ-нд асуудал үүсч байгаа. Яагаад хууль зөрчив гэдгийг шалгаж хариуцлага тооцох асуудал ярина.
-Олон сая доллар МИАТ-аар угаана гэдэг хэдэн захирлын хийх ажил биш. Үүнд ямар нэгэн улс төрийн хүчний оролцоо байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ хэрэгт аль намын хүмүүс байна вэ?
-Нэг хоёр захирлын хийх ажил биш. Аль намын оролцоо байгаа үгүйг мэдэхгүй. Цаашид хуулийн дагуу шалгана. Мэдээж, дарамт шахалт их ирж магадгүй. Хэн нэгнийг эмнэлэгт хэвтүүлэхтэй холбоотой ийм шахалт дарамт ирж байгаа юм чинь 4-5 сая ам.долларын хэмжээний мөнгөн дүн яригдаж байгаа болохоор дарамт байна байх.
-Таныг хууль Зүйн сайд болсноос хойш олон захидал ирлээ. Сүүлд ирсэн мессэжийн тухай мэдээлэл өгөөч?
-Аль ч улсын Хууль зүйн сайд их зовлонтой. Яагаад гэвэл гэмт хэрэгтэй тэмцдэг учир гэмт хэрэгтнүүдийн зүгээс шахалт дарамт учруулах айлган сүрдүүлдэг. Энэ бол Хууль зүйн сайд болгонд учирдаг бэрхшээл. Өмнөх Хууль зүйн сайдууд ийм зүйл ярьдаггүй байсан байж магадгүй. Өмнө нь над руу залгасан. Миний үр хүүхэдтэй холбоотой асуудал ярих гэж оролдсон. Би утсаа салгасан. Дараа нь надад мессэж ирсэн. Твиттерээр тараасан мессэж бол зөвхөн нэг нь. Дөрвөн мессэж ирсэн. Хамгийн гайгүйг нь Твиттертээ тавьж, ил болгосон. Эзнийг нь би мэдэж байгаа. Та бүхэн ч гэсэн мэдэж байгаа байх. Өмнөх захиагаас ялгаатай байсан. Өмнөх нь нэр усаа нууцалсан, шууд заналхийлсэн байсан. Хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгах ажлын үр дүнд эзнийг нь олж тогтоосон. Тийм учраас эрүүгийн хэрэг үүсгэсэн учир хариуцлага тооцоод явах байх. Сүүлийн мессэж бол угаасаа эзэн нь тодорхой. Өөрийгөө нууж хаахгүй бичсэн учир тэрийг заналхийлэл гэхээс илүү үзэл бодлоо илэрхийлсэн гэж бодож байгаа.
-Хоригдлуудтай холбоотой ТТАХНЭ-ийн эмч нар өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн байгаа. Үүнд та ямар байр суурь илэрхийлэх бэ?
-ТТАХНЭ бол цэргийн анги. Цол зэрэгтэй албан тушаалтнууд ажилладаг. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар цэргийн анги нэгтгэл байгууллага дотор цуглаан зохион байгуулахыг хориглосон байгаа. Үйлдвэрчний эвлэл байгуулах хориотой. Өлсгөлөн юм уу төрийн бодлого, удирдах албан тушаалтны эсрэг зогсохыг хориглодог. Өөрсдөө энэ асуудлаа шийдвэрлэх байх гэж харзнасан. Асуудал хүндэрвэл хуулийн дагуу арга хэмжээ авна. Хэрэв цол зэрэгтэй хүн өлсгөлөн зарлавал шууд баривчлагддаг. Жагсаал цуглаанд оролцвол цолоо хураалгаж, албан тушаалаасаа зайлуулагддаг. Тэгэхээр үүнтэй холбоотой асуудлын ЗХЖШ-т ярьж байгаа. Өмнө нь нэг бус удаа жагсаал цуглаан хийж, төрийн бодлого, удирдах албан тушаалтны шийдвэрийг эсэргүүцсэн цолтой хүмүүсийн цолыг хураах асуудал хөндөгдөж байна. Цол хураахаас шалтгаалаад ТТАХНЭ ажиллах бололцоогүй болно. Нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. ТТАХНЭ иргэний эмнэлэг биш. Амь насаараа дэнчин тавьж гал руу орж байгаа, хууль сахиулж байгаа 20 мянган алба хаагчийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хариуцсан эмнэлэг. Харамсалтай нь, өнгөрсөн 14 жил албан бусаар хувьчлагдчихсан байсан. Үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон байгаа. Хоригдлуудыг эмчлүүлэх гэтэл хэрэгжүүлэх боломжгүй гэсэн. Тиймээс үндсэн үүргээ хэрэгжүүлдэг болгохын тулд бүтцийн өөрчлөлт хийж байгаа. Энэ өөрчлөлтийг энэ эмнэлгийг хувьчлаад авна гэж бодсон хүмүүс эсэргүүцсэн. Энэ бол Монголын цэргийн зохион байгуулалттай байгууллагын сахилга бат хэр алдагдсан бэ гэдгийн тод жишээ. УИХ-ын төвшинд ярьж байна. Хувийн үйл ажиллагаа явуулж буй энэ хүмүүстэй цаашид төр хамтран ажиллах боломжгүй. Нэгэнт төрийн бодлого гарсан.
-Дэд сайдад хариуцлага тооцох?
-Эрхэлсэн сайд нь дэд сайдаа томилдоггүй учир ийм зөрчил гарч байна. Би дэд сайддаа хариуцлага тооцуулъя гэвэл Засгийн газраар оруулна. Би томилсон бол аль эрт тооцчих байсан.
-Хууль зүйн сайдын үйл ажиллагаагаа явуулахтай холбоотой аюулгүй байдлыг нь хэрхэн хамгаалах талаар эрх зүйн зохицуулалт бий юү?
-Ямар нэг хамгаалалт, эрх зүйн зохицуулалт байхгүй. Надад өөрөө өөртөө зориулж хууль санаачлах ёс зүй алга.
Demjij bn,
Huuli zYin said iim l bh yostoi
ene chin estoi zov temuujing demjej bna enhbayr chin busdin adil bj chadadgui mu busad yltanguud enhbayr shig olsloo geel yajganaad bnu guul bhqu yu...
Uneheer mundag zaluu shuu! Mash zuv yum yarisan bna.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр сүүлийн үед хуулийн салбарын байгууллагуудаар нэлээд бужигнаантай байна. Олон нийт ч мэдээлэл авахыг хүсч байна. Тиймээс үнэн зөв мэдээллийг өгөхөөр шийдлээ гэсэн юм. УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилгаар Хууль зүйн яамны харьяа агентлагуудаар хоёр удаа шалгалт хийлээ. Шалгалтын үр дүнгүүд нэг талаасаа хүний эрхийг хөндсөн юм шиг хэрнээ нөгөө талаас хувь хүнд зориулагдсан юм шиг үр дүнтэй байгаа. Олон нийт бодитой мэдээлэл шаардаж байх шиг байна. Н.Энхбаяр гэдэг хүнийг суллуулах, эмнэлэгт хэвтүүлэх шаардлага тавьж цөөнгүй эх өлсгөлөн зарлаж байна. Ээжүүд гэдгээ илүү тодотгож байгаа. Энэ асуудлаар тодорхой байр суурь илэрхийлэхээс өөр арга алга. Өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тэр дундаа хорих ял эдлүүлж байгаа үйл ажиллагаанд аль нэг намын дарга, эсвэл гуравдахь Ерөнхийлөгч гэсэн ойлголт байхгүй. Шүүхээс ял авсан ял эдлэж байгаа ялтан Н.Энхбаяр гэсэн ойлголт байгаа. Дээд шүүхийн шийдвэр гаргасан. Бүх шатанд давж заалдах эрхээр бүрэн хангагдсан. Шүүхээс гэм буруутайг нь тогтоож, ял эдлүүлэхээр шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага руу хүргэгдсэн. Хүргэгдэж очсонтой холбоотойгоор Монгол Улсад ял эдлэж байгаа 7000 гаруй хоригдлын нэгэн адил шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль сахиулах үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ үйл ажиллагааг явуулахын тулд хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Н.ЭНхбаярыг хуулийн дагуу хорих байгууллагын эмнэлэгт шилжүүлсэн. Дараа нь хуучнаар Ганц худагт хорих ангид аваачиж ял эдлүүлж байна. МАХН-аас зохион байгуулсан эсэхийг мэдэхгүй ч тус намын байранд нэр бүхий иргэд өлсгөлөн зарласан байгаа. Шаардлага нь хоёр хэлбэртэй. Нэгд нь, Ялтан Н.энхбаярыг хоёрдугаар эмнэлэгт шилжүүлж, эмчлүүлье гэсэн хүсэлтийг тавьсан. Гэхдээ Хууль зүйн сайдад албан ёсны бичиг баримт ирээгүй гэдгийг хэлье. Өлсгөлөн зарласан иргэд ХЗЯ, Хууль зүйн сайдад хаягласан ямар нэг бичиг баримт одоогоор ирүүлээгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж тэр мэдээллийг авч байна. Хоёр дахь шаардлага бол ялтан Н.Энхбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шоронгоос суллаач гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ хоёр шаардлагад үнэхээр хууль дүрмээр боломжгүй. Хууль зүйн сайд шүүхийн шийдвэр өөрчлөх ямар ч боломжгүй. Аль ч үеийн сайд шүүхийн шийдвэр өөрчлөх эрх мэдэл байхгүй. Харин шүүхийн шийдвэрээр ял эдлүүлэх үйл ажиллагааг гүйцэлдүүлэх эрх мэдэлтэй. Тиймээс энэ хүрээнд бусад ялтантай адилхан ял эдлүүлэх үйл ажиллагааг ханган ажиллаж байгаа. Хууль бус шаардлага тавьж байгаа өлсгөлөн, хууль бус шаардлага тавьж байгаа иргэдийн шахалтад хуулийн байгууллага орох боломжгүй. Тийм учраас хуулийн дагуу асуудлыг шийднэ. Шүүхээс гаргасан шийдвэрийг хэн ч бай дагаж мөрдөх үүрэгтэй. Тийм учраас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа энэ үед танил талаараа ч, өлсгөлөн зарлаж үхэж хатна гэсэн шаардлага байсан ч тэр шүүхийн шийдвэрийг хэн ч өөрчилж чадахгүй.
Албан тушаалаа урвуулан ашиглавал гэмт хэрэг болдог гэдгийг сануулъя

Харамсалтай нь Н.Энхбаярыг суллуулах гэсэн асуудлаар дан ганц иргэд ажилласангүй. Эрх бүхий албан тушаалтнууд ажиллаж байна. Шахалт дарамт үзүүлж байна. Албан үүргээ явцуу эрх ашгаар ашигласан тохиолдолд Авлигын эсрэг хууль болон Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар хориотой зүйл.
УИХ-ын нэр бүхий гишүүд хорих байгууллагуудад хоёр удаа шалгалт хийлээ. Нийгмийн асуудал хариуцсан байнгын хорооноос эмэгтэйчүүд болон хүүхдийн хорихоор шалгалт хийж, нөхцөл байдалтай танилцуулсны дараа УИХ-д нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгийн эцсийн зорилго ял эдлүүлэхээс хойшлуулах журамд өвчнөөр чөлөөлөгдөхтэй холбоотой жагсаалтад өөрчлөлт оруулах санаачилга гаргасан. Ний
нуугүй хэлэхэд Монгол Улсад ял эдэлж байгаа иргэдийн хувьд өвчнөөр ялаас чөлөөлөгдөх журамд заасан зүйл бол бусад улс орнуудад байдаг жишгээр явж байгаа. Энэ жишигт нэмж тодорхой өвчнүүдийг оруулах сонирхлоо илэрхийлсэн. Харамсалтай нь, хуулийн байгууллага яг энэ өвчнөөр ялаас чөлөөлөх боломжгүй, одоогийн хорих байгууллагын эмнэлгийн төвшинд эмчлэх боломжтой учраас амь насанд аюул учруулахгүй гэж үзээд жагсаалтад өөрчлөлт оруулах боломжгүй гэснийг дэмжих боломжгүй гэдгийг хэлсэн. Дараа нь хүний эрхийн дэд хороонд түшиглэж, дахин шалгалт хийсэн. Энэ шалгалтын хүрээнд онц хүнд болон хүнд гэмт хэрэг хийсэн хүмүүсийг хорих байгууллагаас гадагш гаргаж эмчлүүлэхийг хязгаарласан тийм журам байсан. Энэ журам иргэний үндсэн эрх зөрчиж байна гэсэн үндэслэл гаргаж ирсэн. Хууль зүйн яам энэ үндэслэлийг прокурор болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу тоот бичиж шалгуулсан. Энэ үндэслэлийг манай хууль хэрэгжүүлж буй байгууллагууд бол хүний эрхийн зөрчил гарна. 10 сарын өмнө эрх бүхий байгууллагуудад шийдвэрийн төсөл явуулсан байсан. Одоо ял эдэлж байгаа онц хүн болон хүнд гэмт хэрэг хийсэн ялтнуудыг гаргаж эмчлээгүйгээс хоригдлууд хорих байгууллагад нас барах тохиолдол цөөнгүй гарч байсан. Үхлүүд болсны дараа ялаас чөлөөлөх өвчтэй гэж ялаас чөлөөлөх тохиолдол гарч байсан. Тийм учраас бид тэр хоригдлуудыг гадагш гаргаж эмчлүүлэх шийдлийг одоогоос гурван сарын өмнө гаргасан байсан юм. Энэ шийдлийг хэрэгжүүлэх гэхээр тэр хоригдлуудыг эмчлэх эмнэлэг байхгүй. Тиймээс ийм эмнэлэг бий болгох зорилгоор ТТАХНЭ-т шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэг анги бий болгох гэсэн чинь хотын төвд шорон байгуулах асуудал үүссэн. Тийм учраас энэ эмнэлгийг шилжүүлэх байдлаар энэ асуудлыг шийдвэрлэе гэж байсан юм. ТТАХНЭ-ийг Цэргийн госпиталтай нэгтгэн хотын төвөөс гаргаж байгаа юм. Тэнд шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн тусгай нэг анги бий болгож, аюулгүй байдал болон ял эдлүүлэх үйл ажиллагааг зохицуулах байдлаар ажиллаж байсан. Гэтэл саяын нөхцөл байдлаас болж энэ ажиллагаа хурдсаад хүлээж авах эмнэлгээ хараахан бэлтгэж амжаагүй байгаа учраас энэ дүрэм журмыг өөрчилж чадахгүй байна гэсэн асуудлыг тавьсан боловч Эрүүл мэндийн сайд дангаараа шийдвэр гаргасан. Шийдвэр нь энэ байна л даа. 2013 оны нэгдүгээр сарын 13-нд Танай даргыг хүлээж авах эмнэлэг байна. Харин хорих байгууллагад байгаа 20 хүнийг эхний ээлжинд хүлээж авах эмнэлэг алга. Энэ хүмүүс бол онц хүнд болон хүнд гэмт хэрэг хийсэн. Цаашид 200 орчим хүн хүсэлтээ илэрхийлж байна. Эмнэлэгтэй болж асуудлыг шийдье гэсэн боловч Эрүүл сэндийн сайд ганцаарчилсан байдлаар шийдвэр тушаалаа гаргасан. 2013,01,13 тушаал нь энэ байна. Ялаас чөлөөлөгдөх өвчний заалтын 6,2-дахь заалтыг хүчингүй болгосон. Уг нь бол 6,1дэх үаалтыг хүчингүй болгох ёстой байсан. Хүнд, онц хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн чангаас дээш дэглэмд ял эдлэж байгаа ялтныг клиникийн болон төрөлжсөн эмнэлэгт шилжүүлж эмчлэхийг хориглоно гэсэн заалт байгаа юм. Гэтэл эрүүл мэндийн сайд буруу заалт хүчингүй болгосноос эмчлүүлэх шаардлагатай хоригдлууд маань эмнэлэггүй болох асуудал үүссэн. Энэ алдаагаа зас гэсэн хариуцлага тавьсан. 6,1-ийг хүчингүй болгое гэж би хүсэлт явуулаад Эрүүл мэндийн сайд гарын үсэг зурсан. Өнөөдөр онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудын гадуур гарч эмчилгээ шинжилгээнд хамрагдах эрх нээгдсэн. Энэ нь энэ сарын 16-наас хойш хүчин төгөлдөр болсон.
Тэгээд эмнэлгээ зааж өг гэсэн. Дахин шийдвэр гаргаж аймаг болон иргэдийн үйлчлүүлдэг бүх эмнэлгийг заагаад өгчихсөн. Гэтэл Хуулиар бол энэ чиь хүн барьцаалдаг, хажуугаар явж байгаа хүмүүсийг хөнөөх гэж заналхийлдэг, оргох гэж байнга хөдөлгөөнд байдаг гэмт хэрэгтнүүд шүү дээ. Тус тусдаа байх ёстой гэмт хэрэгтнүүд. Ийм төрлийн гэмт хэрэгтнийг эмчлэх эмнэлэг аюулгүй байдал болон харуул хамгаалалтын ямар стандарт хангасан ёстой вэ гэсэн чинь харуул хамгаалалт нь чанга дэглэмтэй хорих ангийн адил байх бөгөөд гаднах хамгаалалт нь чанга онцгой дэглэмийн хорих анги болон гяндангийн харуул хамгаалалтын зохион байгуулалттай адил байна гэсэн байгаа юм. Зүгээр эмнэлэгт аваачиж хэвтүүлэхгүй. Бид олон эмнэлэгт ийм дэглэм тогтоож чадахгүй. Нэг л эмнэлэгт ийм дэглэм тогтооно. Нэгдүгээрт тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэд, хоёрдугаарт, эмнэлгийн эмч ажилчдын аюулгүй байдлыг хангах ёстой. Гуравдугаарт нэг нэгээр хэвтэх учир тус бүрээр нь аюулгүй байдал хангах ёстой. Ял эдлэх дэглэмтэй Нэг л эмнэлгийг зааж өг гэсэн. Тийм учраас бид олон эмнэлгийг шорон болгож чадахгүй. Зааж өг гэсэн. Даргыгаа бол хоёрдугаар эмнэлэгт, бусдыг нь бусад эмнэлэгт гэсэн. Тийм учраас Удвал сайд хоёрдугаар эмнэлгийг зааж өгсөн. Гэтэл эмнэлгийнхэн эсэргүүцэж хугацаа алдсан. Энхбаярыг авч бусад хүмүүсийг эмчлэхгүй гэсэн. Ялгаварлах асуудал үүссэн. Хоёрдугаар эмнэлэг очиж эмчилж чадахгүй гэсэн. Бүх хоригдлыг танай эмнэлэг рүү очно. Уржигдрын байдлаар хоёрдугаар эмнэлэгт хоригдлуудыг авна гэсэн эцсийн шийдвэр гарсан. Хамгийн сонирхолтой нь хоёрхон хүн л авна гэсэн. Гэтэл цаана нь 20 хүн байгаа. Тэр хүмүүс яах юм. Нэг хүнд зориулсан дүрэм журам хийх гэж оролдох нь ямар төвөгтэй байдалд оруулдгийг энэ жишээ тод харуулж байна.
Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс хүний эрхийн төлөө өлсгөлөн зарлаж байна гэж мэдэгдсэн. Хорих байгууллагад ял эдлэж байгаа хүмүүс эмнэлгийг үйлчилгээ авдаг болсон ч гэсэн өлсгөлөнгөө зогсоосонгүй.
Өчигдрийн байдлаар хоёрдугаар эмнэлгийн хоёр өрөөг шоронгийн стандартаар тохижууллаа. Аюулгүй байдлын хяналт болон оргон зайлах, ямар нэг байдлаар аюул эрсдэл учруулах асуудлыг хангагдсан тогтолцоог бүрдүүлж өглөө. Цонхыг нь торлож, нэлээн олон ажил хийлээ. Одоо прокурор очиж шалгана. Прокурор ял эдлүүлэх ажиллагаа хөндөгдөөгүй байна, аюулгүй байдал хангагдсан байна гэж үзвэл бид хоригдлуудаа шилжүүлнэ. Гэхдээ ганцхан Н.Энхбаярыг биш. Н.Энхбаярыг ийш нь шилжүүлэхийн тулд өвчний шаардлага хангах уу гэсэн асуудал гарна. Эрүүл мэндийн сайдын томилсон эмч нар болон хоёрдугаар эмнэлгийн эмч нарын тавьсан онош хүнд гэж байгаа. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх байгуулагын эмч нарын тавьсан оношоор бол өлсгөлөн зарласнаас үүдэлтэй биед нь хүндрэл байна. Гэхдээ нөгөө өвчний жагсаалтад орохгүй гэсэн. Ийм зөрүүтэй дүгнэлттэй. 20 хүн байгаа. Эхний хоёр нь үдээс хойш шилжинэ.
Өлсгөлөн зарлаж буй ээжүүдэд хандаж хэлэхэд, бүх зүйл хуулийн дагуу явж байгаа учир амь насанд аюултай байдлаар шахалт хийж шаардлага тавих нь зохимжгүй. Өлсгөлөнгөө зогсоохыг хүсч байна. Та бүгдийн шаардлага хоригдлуулын эрх хангагдсан. Журамд өөрчлөлт орон Хууль ёсны шаардлага биелэгдсэн гэж үзэж байгаа учир өлсгөлөнгөө зогсоогооч гэж хүсч байна.
МИАТ-аар дамжуулан мөнгө угаах хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллага нэлээн идэвх санаачилгатай ажиллаж байна. Монгол Улсад мөнгө угаахтай холбоотой нөхцөл байдал нэлээн хүндэрсэн. Олон улсын экспертүүд шинжээч нар танай улс мөнгө угаах үйл ажиллагаатай тэмцэхгүй бол Монгол Улсыг ирэх зургаан сар гэхэд хар жагсаалтад оруулна гэсэн сануулга өгсөн байгаа. Бид хар жагсаалт руу орохгүйн тулд мөнгө угаах хүн худалдаалах, хар тамхи цахим гэмт хэрэг, терроризм зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Мөрдөх алба байгуулахаар хуулийн төслөө боловсруулаад өргөн барих гэж байна. 
Эхний хэрэг өнөөдөр МИАТ-аар дамжуулж мөнгө угаах хэрэгтэй холбоотой зургаан хүнийг саатуулаад байгаа. Нарийн мэдээлэл өгөхгүй. Хэрэг үүсгээд шалгаж байгаа учир олон зүйл шалгах ёстой. Ямар ч байсан их хэмжээний мөнгө угаасан эхний хэргийн илрүүлэлт амжилттай боллоо. МИАТ-аас мөнгө угааж өмчилж авна байхгүй. Цөөнгүй сая долларын мөнгө байгаа. МИАТ-ыг ашиггүй ажиллаж байгаа болгож, олсон ашгийг нь гадаад руу мөнгө угаах байдлаар гаргаж, тэрийгээ өөр данс руу шилжүүлж байгаад тэрүүгээр буцаагаад МИАТ-ыг хувьчилж авах бололцоо Монгол Улсад байхгүй. Хуулийнхан шалгаж байна. Гэмт хэрэг нотлогдвол нэлээн өндөр хариуцлага тооцох байх. Мөнгийг буцааж авах асуудлыг хөөцөлдөж байна. Энэ зүгээр эхлэл нь. Цаашид төрийн нэрээр эрх мэдэлтнүүд төсвөөс юм уу төрөөс эсвэл төрийн оролцоотой аж ахуйн нэгжээс мөнгө зувчуулж, завшвал өөрсдөө тэрүүгээрээ төрийн өмчит компаниудыг дампууруулж худалдаж авдаг жишиг дахин гаргахгүй. Үүнийг хариуцлагатай хэлж байна. Цаашид ийм эрх мэдэлтнүүд оролцсон, их хэмжээний мөнгөн дүнтэй, үйлдэл нь улс дамнан хийгдсэн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд Хууль зүйн яам өнгөрсөн гурван сарын хугацаанд бодлогоо маш цэгцтэй боловсруулсан байгаа. Энэ чиглэлийн гэмт хэрэгтэй зоригтой тэмцдэг байгууллагатай болно. Эрх зүйн орчин шинээр бүрдэж, зохион байгуулалттай шинэ шатанд орж байна. Монгол Улсад авлигатай болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх шинэ шатанд орлоо гэдгийг зарлаж байна.
Х.Тэмүүжин: Хууль зүйн сайдыг хамгаалах эрх зүйн орчин байхгүй ч надад өөртөө зориулж хууль санаачлах ёс зүйл алга
Ийнхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид асуулт асууж, хариулт авсан юм.
-Удвал сайд дураараа аашилж тэрийг нь Хууль зүйн яам дагаж байгаа нь сонин байна?
-Удвал сайдын гарсан шийдвэрийн Хууль зүйн яам дагасан зүйл ерөөсөө байхгүй. Хуулиар шаардлагуудаа тавьж байгаа. Хууль зүйн сайдын гарын үсэггүйгээр Эрүүл мэндийн сайд гаргах боломжгүй. Үүнтэй холбоотой асуудал нь Засгийн газрын гишүүний ёс зүйн алдаа болоод албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэсэн асуудлыг Засгийн газарт тавих байх аа. Нээлттэй байгаа.
-Дэд сайд Э.Эрдэнэжамъян албан тушаалаа урвуулсан хэд хэдэн тохиолдол гаргалаа. Үүнд ямар нэгэн хариуцлага тооцох уу?
-Манай дэд сайдтай холбоотой асуудал яригдаж байна. Интерпол руу захидал бичсэнийг та бүхэн санаж байгаа байх. Удвал сайд хууль зөрчсөн тушаал гаргасны дараа манай дэд сайд ШШГЕГ руу бас тушаал бичсэн байна билээ. Н.Энхбаярыг эмнэлэг рүү шилжүүл гэсэн утгатай. Тэр хууль бус тушаалаар ХЗЯ-нд асуудал үүсч байгаа. Яагаад хууль зөрчив гэдгийг шалгаж хариуцлага тооцох асуудал ярина.
-Олон сая доллар МИАТ-аар угаана гэдэг хэдэн захирлын хийх ажил биш. Үүнд ямар нэгэн улс төрийн хүчний оролцоо байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ хэрэгт аль намын хүмүүс байна вэ?
-Нэг хоёр захирлын хийх ажил биш. Аль намын оролцоо байгаа үгүйг мэдэхгүй. Цаашид хуулийн дагуу шалгана. Мэдээж, дарамт шахалт их ирж магадгүй. Хэн нэгнийг эмнэлэгт хэвтүүлэхтэй холбоотой ийм шахалт дарамт ирж байгаа юм чинь 4-5 сая ам.долларын хэмжээний мөнгөн дүн яригдаж байгаа болохоор дарамт байна байх.
-Таныг хууль Зүйн сайд болсноос хойш олон захидал ирлээ. Сүүлд ирсэн мессэжийн тухай мэдээлэл өгөөч?
-Аль ч улсын Хууль зүйн сайд их зовлонтой. Яагаад гэвэл гэмт хэрэгтэй тэмцдэг учир гэмт хэрэгтнүүдийн зүгээс шахалт дарамт учруулах айлган сүрдүүлдэг. Энэ бол Хууль зүйн сайд болгонд учирдаг бэрхшээл. Өмнөх Хууль зүйн сайдууд ийм зүйл ярьдаггүй байсан байж магадгүй. Өмнө нь над руу залгасан. Миний үр хүүхэдтэй холбоотой асуудал ярих гэж оролдсон. Би утсаа салгасан. Дараа нь надад мессэж ирсэн. Твиттерээр тараасан мессэж бол зөвхөн нэг нь. Дөрвөн мессэж ирсэн. Хамгийн гайгүйг нь Твиттертээ тавьж, ил болгосон. Эзнийг нь би мэдэж байгаа. Та бүхэн ч гэсэн мэдэж байгаа байх. Өмнөх захиагаас ялгаатай байсан. Өмнөх нь нэр усаа нууцалсан, шууд заналхийлсэн байсан. Хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгах ажлын үр дүнд эзнийг нь олж тогтоосон. Тийм учраас эрүүгийн хэрэг үүсгэсэн учир хариуцлага тооцоод явах байх. Сүүлийн мессэж бол угаасаа эзэн нь тодорхой. Өөрийгөө нууж хаахгүй бичсэн учир тэрийг заналхийлэл гэхээс илүү үзэл бодлоо илэрхийлсэн гэж бодож байгаа.
-Хоригдлуудтай холбоотой ТТАХНЭ-ийн эмч нар өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн байгаа. Үүнд та ямар байр суурь илэрхийлэх бэ?
-ТТАХНЭ бол цэргийн анги. Цол зэрэгтэй албан тушаалтнууд ажилладаг. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар цэргийн анги нэгтгэл байгууллага дотор цуглаан зохион байгуулахыг хориглосон байгаа. Үйлдвэрчний эвлэл байгуулах хориотой. Өлсгөлөн юм уу төрийн бодлого, удирдах албан тушаалтны эсрэг зогсохыг хориглодог. Өөрсдөө энэ асуудлаа шийдвэрлэх байх гэж харзнасан. Асуудал хүндэрвэл хуулийн дагуу арга хэмжээ авна. Хэрэв цол зэрэгтэй хүн өлсгөлөн зарлавал шууд баривчлагддаг. Жагсаал цуглаанд оролцвол цолоо хураалгаж, албан тушаалаасаа зайлуулагддаг. Тэгэхээр үүнтэй холбоотой асуудлын ЗХЖШ-т ярьж байгаа. Өмнө нь нэг бус удаа жагсаал цуглаан хийж, төрийн бодлого, удирдах албан тушаалтны шийдвэрийг эсэргүүцсэн цолтой хүмүүсийн цолыг хураах асуудал хөндөгдөж байна. Цол хураахаас шалтгаалаад ТТАХНЭ ажиллах бололцоогүй болно. Нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. ТТАХНЭ иргэний эмнэлэг биш. Амь насаараа дэнчин тавьж гал руу орж байгаа, хууль сахиулж байгаа 20 мянган алба хаагчийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хариуцсан эмнэлэг. Харамсалтай нь, өнгөрсөн 14 жил албан бусаар хувьчлагдчихсан байсан. Үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон байгаа. Хоригдлуудыг эмчлүүлэх гэтэл хэрэгжүүлэх боломжгүй гэсэн. Тиймээс үндсэн үүргээ хэрэгжүүлдэг болгохын тулд бүтцийн өөрчлөлт хийж байгаа. Энэ өөрчлөлтийг энэ эмнэлгийг хувьчлаад авна гэж бодсон хүмүүс эсэргүүцсэн. Энэ бол Монголын цэргийн зохион байгуулалттай байгууллагын сахилга бат хэр алдагдсан бэ гэдгийн тод жишээ. УИХ-ын төвшинд ярьж байна. Хувийн үйл ажиллагаа явуулж буй энэ хүмүүстэй цаашид төр хамтран ажиллах боломжгүй. Нэгэнт төрийн бодлого гарсан.
-Дэд сайдад хариуцлага тооцох?
-Эрхэлсэн сайд нь дэд сайдаа томилдоггүй учир ийм зөрчил гарч байна. Би дэд сайддаа хариуцлага тооцуулъя гэвэл Засгийн газраар оруулна. Би томилсон бол аль эрт тооцчих байсан.
-Хууль зүйн сайдын үйл ажиллагаагаа явуулахтай холбоотой аюулгүй байдлыг нь хэрхэн хамгаалах талаар эрх зүйн зохицуулалт бий юү?
-Ямар нэг хамгаалалт, эрх зүйн зохицуулалт байхгүй. Надад өөрөө өөртөө зориулж хууль санаачлах ёс зүй алга.
Гэрэл зургийг Ү.Одбаяр
0 Сэтгэгдэл
2013.01.23
2013.01.22
2013.01.22
2013.01.22
























