Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Шатахууны үнийн өсөлтийг хазаарлах хуулийн төсөл өргөн барив
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Шинэчлэлийн Засгийн газар шатахууны хангамж, үнийг тогтворжуулахад чиглэсэн томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлж, Монголбанкны ерөнхийлөгч, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах, валютын ханшийн эрсдлээс хамгаалах дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа юм. Уг хөтөлбөрийн хүрээнд шатахууны хил дээрх өртгийн валютын ханшийн өөрчлөлтөөс хамаарах нөлөөллийг бууруулах, жижиглэнгийн үнийг тогтворжуулах, улсын нөөц бүрдүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор шатахуун импортлогч, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд 167 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авах нөхцлийг бүрдүүлжээ.
Мөн шатахууны хангамжийг тогтвортой байлгахын тулд улсын болон компанийн нөөцийн хэмжээ 40 хоног байсныг 60 хоног болгох, шатахууны гааль, онцгой албан татварыг салбарын онцлогийг харгалзан ялгавартай тогтоон хэрэгжүүлж байгаа аж. Эдгээр арга хэмжээний хэрэгжилтийг хангуулахад шатахууны худалдаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдийг үйл ажиллагаагаар нь ялгаж, бүртгэлжүүлэх, шатахуун импортлогчид, бөөнөөр болон жижиглэнгээр борлуулагчдад тусгай зөвшөөрөл олгодог, түдгэлзүүлдэг, цуцалдаг, захиргааны хариуцлага тооцдог болгох шаардлагын үүднээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.
Одоогийн хуулиар шатахууныг зөвхөн бөөнөөр худалдаалахад тусгай зөвшөөрөл олгож байгааг өөрчлөн шатахууны импорт, бөөний болон жижиглэнгийн худалдааг цогц байдлаар авч үзэн ганцхан зөвшөөрөл олгож байхаар тусгасан байна.
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд “газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ” гэж заасныг зааглаж хуульчлах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзжээ. Учир нь уг хуульд “газрын тосны бүтээгдэхүүн гэж газрын тос болон химийн нэгдлүүдийг боловсруулах замаар гарган авсан бүх төрлийн шатахуун, тусгай шингэн, шатдаг хий, тос тосолгооны материал, битум, мазут болон бусад бүтээгдэхүүнийг ойлгоно” гэж заасан байдаг. Эдгээрээс бүр төрлийн шатахуун, шатдаг хийнээс бусад нь тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагагүй аж.
Иймд газрын тосны бүтээгдэхүүнийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай хангах, үнийн тогтвортой байдлыг хадгалах, хараат байдлаас гарах, цаашдаа газрын тосны бүтээгдэхүүний стратегийн ач холбогдолтой, эдийн засгийн суурь үнийг бүрдүүлэгч болохын хувьд энэ төрлийн худалдааг төрийн хяналт, зохицуулалттай байлгах зорилгоор бүх төрлийн шатахууны импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй болгож шаардлагатай журмыг төрийн захиргааны төв байгууллага баталж, мөрдүүлэх талаар хуулийн төсөлд тусгасан байна.
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Шинэчлэлийн Засгийн газар шатахууны хангамж, үнийг тогтворжуулахад чиглэсэн томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлж, Монголбанкны ерөнхийлөгч, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах, валютын ханшийн эрсдлээс хамгаалах дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа юм. Уг хөтөлбөрийн хүрээнд шатахууны хил дээрх өртгийн валютын ханшийн өөрчлөлтөөс хамаарах нөлөөллийг бууруулах, жижиглэнгийн үнийг тогтворжуулах, улсын нөөц бүрдүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор шатахуун импортлогч, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд 167 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авах нөхцлийг бүрдүүлжээ.Мөн шатахууны хангамжийг тогтвортой байлгахын тулд улсын болон компанийн нөөцийн хэмжээ 40 хоног байсныг 60 хоног болгох, шатахууны гааль, онцгой албан татварыг салбарын онцлогийг харгалзан ялгавартай тогтоон хэрэгжүүлж байгаа аж. Эдгээр арга хэмжээний хэрэгжилтийг хангуулахад шатахууны худалдаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдийг үйл ажиллагаагаар нь ялгаж, бүртгэлжүүлэх, шатахуун импортлогчид, бөөнөөр болон жижиглэнгээр борлуулагчдад тусгай зөвшөөрөл олгодог, түдгэлзүүлдэг, цуцалдаг, захиргааны хариуцлага тооцдог болгох шаардлагын үүднээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

0 Сэтгэгдэл