Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Авлигын хэрэгт хариуцлагаас мултрах дархлаа байх ёсгүй
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Авлигатай тэмцэх газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран “НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилт Монголд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ХЭҮК, Хууль зүйн яам зэрэг төр, засгийн болон Глоб интернэшнл, Нээлттэй нийгэм форум зэрэг төрийн бус байгууллага, олон улсын зарим байгууллага, хууль сахиулах болон судалгаа шинжилгээний байгууллагуудын өргөн төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ улс орны эрчимтэй хөгжилд саад тогтгор бологч бул хар чулуу, нийгмийн хорт хавдар-авлигатай тэмцэхэд нийт иргэд, албан тушаалтнууд, улс төрчдийн хүсэл эрмэлзэл нэн чухал. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орсноос хойш Монгол Улсад авлигатай тэмцэх бүтэц, зохион байгуулалт бий болж, Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой институцийн болон эрх зүйн олон санаачилга хэрэгжүүлээд байгааг дурдлаа. Тухайлбал, 2006 оны Авлигын эсрэг хуулийн дагуу авлигын эсрэг гол байгууллага болох АТГ-ыг байгуулж, 2002 онд шинэчлэгдэн батлагдаж, 2008 онд нэмэлт, өөрчлөлт орсон Монгол Улсын Эрүүгийн хуулийн “Албан тушаалын гэмт хэрэг” гэсэн бүлэгт АТГ-ын мөрдөн байцаагчдын шалгах хэргүүдийг оруулж өгсөн нь албан тушаалтнуудын хүнд суртал, хээл хахуулийн багана ганхахад зохих үүрэг гүйцэтгэсэн, Авлигын эсрэг парламентчидын Монгол дахь салбар 12 гишүүнтэйгээр байгуулагдан ажиллаж байгаа, олон улсын Трансперенси интернэшнл байгууллагаас жил бүр гаргадаг судалгаагаар манай улс 2011 он хүртэл гурван жил дараалан 120-д жагсаж байсан бол энэ жил 94-т жагссан нь жирийн иргэд, олон нийт, олон улсын байгууллагуудын зүгээс гарч буй шүүмжлэлийг төр, засгийн байгууллагууд шат шатандаа хүлээн авч олон талт ажил хэрэгжүүлж байгаагийн үр дүн мөн хэмээн тэмдэглэв.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт АТГ-ын “Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан Б.Батзориг “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилт Монгол улсад: Гарсан дэвшил ба тулгарч буй асуудлууд” сэдвээр илтгэл тавьсны дараа гадаадын хоёр илтгэгч авлигатай тэмцэж буй олон улсын туршлагаас танилцулав. Тухайлбал, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтан “Авлигын эсрэг НҮБ-ын конвенци ба түүний хяналтын механизм: Ерөнхий тойм ба хандлага” сэдэвт илтгэлдээ зөвхөн төр, засгийн байгууллага төдийгүй хувийн хэвшил дэх авлига, хээл хахуулийн асуудлыг хөндөж, олон улсын түвшинд авлигын хэргийн хамаарах хүрээг тэлэх хандлага илэрхий ажигдагдаж байгаа нь авлигач этгээд хариуцлагаас мултрах, ял завшихаас сэргийлэх ач холбогдолтой бөгөөд төрийн өндөр албан тушаалтантай авлигын хэргээр хариуцлага тооцохгүй өнгөрөх тусгай эрх ямба, дархлаа гэж байхгүй, авлигад орооцолдсон л бол хариуцлага хүлээх ёстой хэмээн онцлон хэлсэн юм.
Хэлэлцүүлгийн сүүлчийн буюу “Гадаадад хулгайлагдсан хөрөнгийг буцаах: Тулгарч буй асуудал ба ололт амжилт” сэдэвт илтгэлийг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар ба Дэлхийн банкны хамтарсан хөрөнгө буцаах санаачилга байгууллагын ахлах зөвлөх Оливер Столпе тавьсан бөгөөд Батаар үлэг гүрвэлээ АНУ-аас буцаан авчрахаар нэлээд яриа хөөрөө болж буй манайх шиг улс орны хувьд гадаадад алдсан үндэсний өв хөрөнгөө эргүүлэн авахад ихээхэн ач холбогдол, сургамжтай илтгэл байлаа.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Авлигатай тэмцэх газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран “НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилт Монголд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ХЭҮК, Хууль зүйн яам зэрэг төр, засгийн болон Глоб интернэшнл, Нээлттэй нийгэм форум зэрэг төрийн бус байгууллага, олон улсын зарим байгууллага, хууль сахиулах болон судалгаа шинжилгээний байгууллагуудын өргөн төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ улс орны эрчимтэй хөгжилд саад тогтгор бологч бул хар чулуу, нийгмийн хорт хавдар-авлигатай тэмцэхэд нийт иргэд, албан тушаалтнууд, улс төрчдийн хүсэл эрмэлзэл нэн чухал. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орсноос хойш Монгол Улсад авлигатай тэмцэх бүтэц, зохион байгуулалт бий болж, Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой институцийн болон эрх зүйн олон санаачилга хэрэгжүүлээд байгааг дурдлаа. Тухайлбал, 2006 оны Авлигын эсрэг хуулийн дагуу авлигын эсрэг гол байгууллага болох АТГ-ыг байгуулж, 2002 онд шинэчлэгдэн батлагдаж, 2008 онд нэмэлт, өөрчлөлт орсон Монгол Улсын Эрүүгийн хуулийн “Албан тушаалын гэмт хэрэг” гэсэн бүлэгт АТГ-ын мөрдөн байцаагчдын шалгах хэргүүдийг оруулж өгсөн нь албан тушаалтнуудын хүнд суртал, хээл хахуулийн багана ганхахад зохих үүрэг гүйцэтгэсэн, Авлигын эсрэг парламентчидын Монгол дахь салбар 12 гишүүнтэйгээр байгуулагдан ажиллаж байгаа, олон улсын Трансперенси интернэшнл байгууллагаас жил бүр гаргадаг судалгаагаар манай улс 2011 он хүртэл гурван жил дараалан 120-д жагсаж байсан бол энэ жил 94-т жагссан нь жирийн иргэд, олон нийт, олон улсын байгууллагуудын зүгээс гарч буй шүүмжлэлийг төр, засгийн байгууллагууд шат шатандаа хүлээн авч олон талт ажил хэрэгжүүлж байгаагийн үр дүн мөн хэмээн тэмдэглэв.

0 Сэтгэгдэл