Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээ гарчээ
Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуульд заасан “Төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд хоёр жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийн дагуу төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээний судалгааг хоёр дахь удаагаа хийжээ.
Төрийн үйл ажиллагаанд ямар ч нөхцөлд шударга ёсны зарчмыг заавал удирдлага болгох ёстой. Төрийн байгууллагын шударга байдалд тухайн байгууллагаар үйлчлүүлсэн иргэд үнэлгээ өгдөгт энэхүү судалгааны онцлог нь. Түүнчлэн судалгаанд хамрагдсан байгууллагуудын шударга, ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг хүргэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг ил тод ба хариуцлагатай байдлын нийт 13 дэд үзүүлэлтээр үнэлдэг ажээ. Судалгаанд оролцогчид 1-5 хүртэлх үнэлгээ өгөх замаар тухайн төрийн байгууллагын шударга байдлын түвшин 5 руу дөхөх тусам сайн гэж дүгнэх учиртай юм байна.
“Монгол Улсын төрийн байгууллагын шударга байдлын түвшин-2012” судалгаанд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, халамж, нийгмийн даатгал, газар, татвар, улсын бүртгэл, гааль, мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг 10 салбар байгууллага хамрагдсан байна. Төрийн үйлчилгээний дээрх салбаруудын шударга байдлын түвшний үнэлгээ 2012 оны байдлаар дунджаар 3.38 пункт байгаа нь хоёр жилийн өмнөхөөс 0.61 пунктээр өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ нь сүүлийн хоёр жилд төрийн байгууллагын шударга байдлын түвшин дээшилснийг илэрхийлж буй үзүүлэлт аж. Гэвч салбар бүрийн хувьд харилцан адилгүй байгаа нь төрийн байгууллагуудад шударга байдлын түвшингээ нэмэгдүүлэн ажиллах шаардлагатайг Авлигатай тэмцэх газрын судалгааны дүн харуулжээ.

Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуульд заасан “Төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд хоёр жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийн дагуу төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээний судалгааг хоёр дахь удаагаа хийжээ. Төрийн үйл ажиллагаанд ямар ч нөхцөлд шударга ёсны зарчмыг заавал удирдлага болгох ёстой. Төрийн байгууллагын шударга байдалд тухайн байгууллагаар үйлчлүүлсэн иргэд үнэлгээ өгдөгт энэхүү судалгааны онцлог нь. Түүнчлэн судалгаанд хамрагдсан байгууллагуудын шударга, ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг хүргэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

0 Сэтгэгдэл