Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Төрийн албанаас 2000 гаруй хүн халагджээ
УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын сонгуулийн дараа эмхлэн байгуулагдсан Засгийн газраас яам, агентлаг, төрийн захиргааны зарим байгууллагуудын бүтцийг шинэчилж буйтай холбоотойгоор удаа дараагийн томилгоо хийхдээ хууль бус үйлдлүүд гаргаж, төрийн албан хаагчдыг хууль бусаар халж байна хэмээн мэдэгдлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт, “Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хүний нөөцийн хөдөлгөөн хийх шаардлага гарах нь ойлгомжтой боловч үүнийг тохиолдол болгоноор нь зохицуулсан хуулийн заалтыг чанд баримталж явуулах учиртай. Ялангуяа Төрийн албаны тухай хууль, Төрийн удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах тухай УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Төрийн бүх шатны албан тушаалд зөвхөн сонгон шалгаруулах замаар томилогдох ёстой. Гэтэл Засгийн газраас одоогийн байдлаар яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалын сул орон тоог тус яаманд байгаа төрийн албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлэхийн оронд Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасан хэм хэмжээний агуулгыг илт зөрчсөн өөрчлөлтийг түр орлон гүйцэтгүүлэх журамд оруулан сонгон шалгаруулалтгүйгээр түр томилгоонууд хийж “Төрийн албыг төрлийн алба болгож байна” гэв.
Гишүүн С.Бямбацогтын хувьд Төрийн албаны халаа сэлгээтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр асуулга тавьсан боловч асуулгын хариуг өгөх хуулийн хугацаанаас 11 өдрөөр хэтэрч хариуг өгсөн. Мөн хариуг бүрэн гүйцэд өгөөгүй аж. Ингэхдээ дахин нэгтгэж, албан ёсны шийдвэрийн хуулбарыг илгээнэ гэсэн боловч өдгөө гурван сар өнгөрөөд байхад асуулгын хариуг бүрэн гүйцэд өгөхөд анхаарахгүй байгаа нь Үндсэн хуулийн 1-2 дахь заалт, 41 дүгээр зүйл, мөн УИХ-ын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.-т “Асуулга хүлээж авсан албан тушаалтан 30 хоногийн дотор хариуг гишүүнд бичгээр өгнө” гэж заасныг зөрчжээ. Гэтэл ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг УИХ-ын чуулган дээр асуулгын хариуг бүрэн гүйцэд өгсөн мэтээр ташаа мэдээлэл өгч байгаа нь албан бичгээр өөрийн гарын үсгийг зурж илгээсэн мэдээллээ өөрөө үгүйсгэсэн явдал боллоо. Төрийн алба хэмээх шалгуур өндөртэй, хууль, журмаар явдаг томилгоог ямар журмаар хэрхэн зохицуулж халаа сэлгээ хийснийг тодруулах гэсэн УИХ-ын гишүүнд мэдээлэл өгөхгүй хаалттай байгаа Засгийн газар жирийн иргэдэд нээлттэй байж чадна гэдэг нь эргэлзээтэй. Ийнхүү цааргалсаар байгаа нь хууль бус томилгоо хийсэн байх гэсэн хардлага төрүүлэхэд хүргэж байна” хэмээж байлаа.
Өмнөх Засгийн газар 11 яамтай, яамд нь нийт 929 орон тоотой байсан бол шинэ бүтцээр 16 яамтай 1625 албан хаагчийн орон тоотой ажиллахаар болжээ. Өөрөөр хэлбэл, яамдын орон тоог нийт 696 хүнээр буюу 80 гаруй хувиар нэмсэн аж. Засгийн газар “Агентлагуудын тоог багасгасан учраас орон тоо нэмээгүй” гэдэг тайлбар хийдэг боловч төрийн албан хаагчдын цалин хөлсний нийт зардлыг 2013 онд 210 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Нэг төрийн албан хаагчийн сарын дундаж цалинг 500 мянган төгрөгөөр тооцоход энэ нь 33 мянган хүний цалинтай тэнцэхүйц зардал юм. Мөн 2013 оны бараа үйлчилгээний бусад зардалд 1 их наяд 70 тэрбум төгрөгийн зардал гаргахаар тооцсон нь өмнөх жилээс даруй 200 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Түүнчлэн төрийн албанд ажиллаж байгаад халагдсан 2000 гаруй хүн бүртгэгдээд байгаа аж.
УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын сонгуулийн дараа эмхлэн байгуулагдсан Засгийн газраас яам, агентлаг, төрийн захиргааны зарим байгууллагуудын бүтцийг шинэчилж буйтай холбоотойгоор удаа дараагийн томилгоо хийхдээ хууль бус үйлдлүүд гаргаж, төрийн албан хаагчдыг хууль бусаар халж байна хэмээн мэдэгдлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт, “Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хүний нөөцийн хөдөлгөөн хийх шаардлага гарах нь ойлгомжтой боловч үүнийг тохиолдол болгоноор нь зохицуулсан хуулийн заалтыг чанд баримталж явуулах учиртай. Ялангуяа Төрийн албаны тухай хууль, Төрийн удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах тухай УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Төрийн бүх шатны албан тушаалд зөвхөн сонгон шалгаруулах замаар томилогдох ёстой. Гэтэл Засгийн газраас одоогийн байдлаар яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалын сул орон тоог тус яаманд байгаа төрийн албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлэхийн оронд Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасан хэм хэмжээний агуулгыг илт зөрчсөн өөрчлөлтийг түр орлон гүйцэтгүүлэх журамд оруулан сонгон шалгаруулалтгүйгээр түр томилгоонууд хийж “Төрийн албыг төрлийн алба болгож байна” гэв.Гишүүн С.Бямбацогтын хувьд Төрийн албаны халаа сэлгээтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр асуулга тавьсан боловч асуулгын хариуг өгөх хуулийн хугацаанаас 11 өдрөөр хэтэрч хариуг өгсөн. Мөн хариуг бүрэн гүйцэд өгөөгүй аж. Ингэхдээ дахин нэгтгэж, албан ёсны шийдвэрийн хуулбарыг илгээнэ гэсэн боловч өдгөө гурван сар өнгөрөөд байхад асуулгын хариуг бүрэн гүйцэд өгөхөд анхаарахгүй байгаа нь Үндсэн хуулийн 1-2 дахь заалт, 41 дүгээр зүйл, мөн УИХ-ын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.-т “Асуулга хүлээж авсан албан тушаалтан 30 хоногийн дотор хариуг гишүүнд бичгээр өгнө” гэж заасныг зөрчжээ. Гэтэл ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг УИХ-ын чуулган дээр асуулгын хариуг бүрэн гүйцэд өгсөн мэтээр ташаа мэдээлэл өгч байгаа нь албан бичгээр өөрийн гарын үсгийг зурж илгээсэн мэдээллээ өөрөө үгүйсгэсэн явдал боллоо. Төрийн алба хэмээх шалгуур өндөртэй, хууль, журмаар явдаг томилгоог ямар журмаар хэрхэн зохицуулж халаа сэлгээ хийснийг тодруулах гэсэн УИХ-ын гишүүнд мэдээлэл өгөхгүй хаалттай байгаа Засгийн газар жирийн иргэдэд нээлттэй байж чадна гэдэг нь эргэлзээтэй. Ийнхүү цааргалсаар байгаа нь хууль бус томилгоо хийсэн байх гэсэн хардлага төрүүлэхэд хүргэж байна” хэмээж байлаа.
Өмнөх Засгийн газар 11 яамтай, яамд нь нийт 929 орон тоотой байсан бол шинэ бүтцээр 16 яамтай 1625 албан хаагчийн орон тоотой ажиллахаар болжээ. Өөрөөр хэлбэл, яамдын орон тоог нийт 696 хүнээр буюу 80 гаруй хувиар нэмсэн аж. Засгийн газар “Агентлагуудын тоог багасгасан учраас орон тоо нэмээгүй” гэдэг тайлбар хийдэг боловч төрийн албан хаагчдын цалин хөлсний нийт зардлыг 2013 онд 210 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Нэг төрийн албан хаагчийн сарын дундаж цалинг 500 мянган төгрөгөөр тооцоход энэ нь 33 мянган хүний цалинтай тэнцэхүйц зардал юм. Мөн 2013 оны бараа үйлчилгээний бусад зардалд 1 их наяд 70 тэрбум төгрөгийн зардал гаргахаар тооцсон нь өмнөх жилээс даруй 200 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Түүнчлэн төрийн албанд ажиллаж байгаад халагдсан 2000 гаруй хүн бүртгэгдээд байгаа аж.
0 Сэтгэгдэл
























