Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Коста Рика Улсын Ерөнхийлөгч нар уулзав
Дэлхийн эдийн засгийн форумд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Коста Рика Улсын Ерөнхийлөгч, хатагтай Лаура Чинчиллатай уулзлаа. Коста Рика Улсын Ерөнхийлөгч Чинчилла Монгол Улс эдийн засгаараа өсөлттэй, шударга ёсоороо амжилттай, ардчиллаараа ахицтай байгааг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлээд Монгол Улсыг олон улсын тавцанд гарч ирж буйд баяр хүргэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ, Коста Рика бол дэлхийд ардчиллыг тогтоосон түүхээрээ баялаг уламжлалтай, чөлөөт нийгмийн үзэл санааг эрхэмлэгч нээлттэй орон. Миний бие Харвардын их сургуульд сурч байхдаа танай улсын талаар судалгааны ажил бичиж байсан. Аливаа улс хөгжилтэй байхын тулд нээлттэй, иргэд нь тэгш эрхтэй, хуулийн засаглал тогтсон байх учиртай. Та бол улс төр дэх эмэгтэйчүүдийн манлайллаар олон олон эмэгтэйд үлгэр жишээ болж байгаа хүн. Миний бие эмэгтэйчүүдийг улс төрд идэвхтэй дэмждэг. Эмэгтэй дарангуйлагч гэж байдаггүй, тэд бүх асуудлыг бүрэн харж бүтэн болгож чаддаг гэлээ.
Дараа нь хоёр улсын Ерөнхийлөгчид Давосын чуулганы талаар болон бусад сэдвээр дэлгэрэнгүй ярилцлаа. Коста Рика нь 1949 онд зэвсэгт хүчинтэй байхаас татгалзаж дунд сургуулийнхаа багш нарыг сурагчдад эх оронч хүмүүжил олгох “цэрэг-багш” хэмээн зарласан бөгөөд 2021 он гэхэд дэлхийд ногоон хөгжлөөрөө тэргүүлэх зорилт тавиад байгаа юм.

0 Сэтгэгдэл