Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
УИХ-ын гишүүн Г.Уянга “Бүрд” плазагийн түрээслэгчидтэй уулзав
УИХ-ын гишүүн Г.Уянга түрээслэгчдийн эрх ашгийн төлөө тэмцэж эхлэх болсон. Тэгвэл тэрээр өнөөдөр Төрийн ордонд “Бүрд” плаза төвийн түрээслэгчдийг хүлээн авч уулзсан юм. Өнөөдөр дэлгүүр, лангуу, орон сууц, ахуйн үйлчилгээ, ажлын байр, такси, талбай гээд түрээсээс хамааралгүй ажил үйлчилгээ Монголд үгүй болсон. Албан бус судалгаагаар 600 гаруй мянган хүн ямар нэг хэлбэрээр түрээсээс хамааралтай амьдарч байгаа аж. “Түрээсийн цаана хамгийн том далд эдийн засаг нуугдаж байна. Түрээсийн үнэ үндэслэлгүйгээр, замбараагүй нэмэгдэхэд түүнийг хянадаг, хязгаарладаг иж бүрэн систем манайд байхгүй байгаа. Тиймээс юуны түрүүнд түрээстэй холбоотой тулгамдсан асуудлыг илчлэн тэр бүхнийг зохицуулсан хуулийн төсөл боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Түрээслэгчдийн ажиллах нөхцлийг сайжруулах, эрх зүйн орчинг бүрдүүлэхэд түрээслэгч та бүхний өөрсдийн оролцоо хамгийн чухал ” гэдгийг Г.Уянга гишүүн уулзалтын үеэр онцолж байлаа.
УИХ-ын гишүүн Г.Уянга түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах, нөгөө талаар түрээсийн цаана байгаа далд эдийн засгийг цэгцлэх зорилгоор Түрээслэгчдийн нэгдсэн холбоо байгуулан тэргүүнээр нь ажиллаж байгаа бөгөөд тэрээр өнгөрсөн хугацаанд “Хүчит шонхор”, “Мэшээл” , “Арвайн үндэс”, “Тумбааш”, “Урт цагаан”, “Сандэй” зэрэг 10 гаруй газрын түрээслэгчидтэй уулаад байгаа юм.
УИХ-ын гишүүн Г.Уянга түрээслэгчдийн эрх ашгийн төлөө тэмцэж эхлэх болсон. Тэгвэл тэрээр өнөөдөр Төрийн ордонд “Бүрд” плаза төвийн түрээслэгчдийг хүлээн авч уулзсан юм. Өнөөдөр дэлгүүр, лангуу, орон сууц, ахуйн үйлчилгээ, ажлын байр, такси, талбай гээд түрээсээс хамааралгүй ажил үйлчилгээ Монголд үгүй болсон. Албан бус судалгаагаар 600 гаруй мянган хүн ямар нэг хэлбэрээр түрээсээс хамааралтай амьдарч байгаа аж. “Түрээсийн цаана хамгийн том далд эдийн засаг нуугдаж байна. Түрээсийн үнэ үндэслэлгүйгээр, замбараагүй нэмэгдэхэд түүнийг хянадаг, хязгаарладаг иж бүрэн систем манайд байхгүй байгаа. Тиймээс юуны түрүүнд түрээстэй холбоотой тулгамдсан асуудлыг илчлэн тэр бүхнийг зохицуулсан хуулийн төсөл боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Түрээслэгчдийн ажиллах нөхцлийг сайжруулах, эрх зүйн орчинг бүрдүүлэхэд түрээслэгч та бүхний өөрсдийн оролцоо хамгийн чухал ” гэдгийг Г.Уянга гишүүн уулзалтын үеэр онцолж байлаа. УИХ-ын гишүүн Г.Уянга түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах, нөгөө талаар түрээсийн цаана байгаа далд эдийн засгийг цэгцлэх зорилгоор Түрээслэгчдийн нэгдсэн холбоо байгуулан тэргүүнээр нь ажиллаж байгаа бөгөөд тэрээр өнгөрсөн хугацаанд “Хүчит шонхор”, “Мэшээл” , “Арвайн үндэс”, “Тумбааш”, “Урт цагаан”, “Сандэй” зэрэг 10 гаруй газрын түрээслэгчидтэй уулаад байгаа юм.
0 Сэтгэгдэл
























