Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
УИХ-ын тухай хуулийн төслийг үргэлжлүүлнэ
УИХ-ын Тамгын газраас гаргасан хуваарь ёсоор өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 10 цагаас эхэлнэ. Өнөөдрйн хуралдаанаар өчигдөр хэлэлцэж байгаад үлдээсэн М.Зоригт нарын санаачилсан Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Мөн түүний дараа Н.Энхболд нарын өргөн барьсан мөн энэ хуульд хамаарах хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх юм. Харин үдээс хойш Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Баасанхүү нарын асуулгын хариу өгөх юм.
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дарааллыг хүргэе.
1. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Зоригт нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/.
 
2. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
 
3. Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
 
4. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
 
5. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/:
 
6. “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:
 
15.00 цагаас:
 
• Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үндэслэл болон бусад асуудлаарх асуулга”-ын хариуг сонсох;
• Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон малчдыг нийгмийн даатгалд хамруулах үйл ажиллагааны хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонсох.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан