Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
З.Болдбаатар генерал хууль бусаар сургууль байгуулсан баримт дэлгэв

Батлан хамгаалахын их сургуулийн дэргэд “Тэмүүжин” нэртэй цэрэгжсэн дунд сургууль 2010 онд байгуулагдаад хожим “Тэмүүжин өрлөг” нэртэй болжээ. Тухайн үед салбарын сайд байсан Л.Болдын тушаалаар уг сургуулийг байгуулахад хэд хэдэн шаардлага тавьсан байна. Тодруулбал “11 багштай, 450 сурагчтай, математик болон англи хэлээр гүнзгийрүүлсэн сургалттай цэрэгжсэн сургууль байх ёстой” гэх үүргийг БХИС-ийн захирал З.Болдбаатарт даалгажээ. Гэвч уг сургуулийг байгуулахдаа тушаал болон шаардлага, хууль эрх зүйг зөрчсөн тухай тус сургуулийн захирал асан С.Наранцогт мэдэгдэл хийлээ. Тэрээр “Тэмүүжин өрлөг” сургуулийн захирлаар гурван жил ажиллаад 2013 он гарахад халагдсан байна. Түүний халагдсан шалтгаан нь маш олон хууль, тогтоомж зөрчсөн З.Болдбаатарын үйлдлийг эсэргүүцсэнтэй холбоотой гэж үзээд хэвлэлийн байгууллагад ханджээ.
Генерал З.Болдбаатар цэрэгжсэн сургууль байгуулах ёстой байсан ч энгийн Ерөнхий боловсролын сургууль байгуулжээ. Дараа нь сургалтын менежерээр эхнэрийнхээ дүү Р.Энх-Амгалан гэдэг хүнийг ажилд авсан гэнэ. Урд нь бармен хийж байсан, пионерын удирдагчаар хоёр жил ажилласан хүний намтрыг 20 жил ажилласан болгож хуурамчаар бичиг баримт бүрдүүлснийг С.Наранцогт хэллээ. Энэ үйл явдал 2010 оны зургадугаар сард өрнөж, сургуулийн анхны ажилтан, сургалтын менежер болжээ.
З.Болдбаатарын дараагийн буруу алхам нь Монголын боловсролын стандарт, асуудал руу дур мэдэн халдсан явдал байж. Тухайн үед Батлан хамгаалахын сайд байсан Л.Болдоос сурагчдад зориулсан цэрэгжсэн сургалтын хөтөлбөрийн чиглэл, зөвшөөрөл аваагүй хэрнээ Р.Энх-Амгалан дүүтэйгээ хамтарч хөтөлбөр гаргаж ирсэн гэнэ. Монголд байхгүй хөтөлбөрөөр сургалт явуулдаг цэрэгжсэн сургуулийг манай улсын төрийн байгууллагууд “таньдаггүй” бөгөөд “Ийм сургууль байдаг юм уу” гэж гайхан асуудаг тухай С.Наранцогт батлан ярьж байна.
Хууль зөрчин байгуулагдсан, анхдагч цэрэгжсэн сургуулийг байгуулсан З.Болдбаатарын тухай ийм баримт дэлгэсэн С.Наранцогт гэж хэн бэ гэсэн асуулт гарах. Тэрээр цэргийн боловсролын чиглэлээр судалгаа хийдэг, хурандаа цолтой хүн.
2010 оны наймдугаар сард ийм сургууль байгуулагдаж буйг мэдээд тухайн үеийн Төрийн нарийн бичгийн даргад өөрийн хүсэлтээ илэрхийлж захирлаар ажиллах болжээ. Урьд нь цэрэгжсэн дунд сургуультай болох асуудлыг тус салбарынхан олон удаа ярьж, дэвшүүлсэн ч үр дүнд хүрдэггүй байсан аж. Харин “Тэмүүжин Өрлөг”-ийг байгуулсан нь Л.Болд сайдын маш зоригтой алхам бөгөөд С.Наранцогт хурандаагийн хувьд баяртай үйл явдал болсон гэнэ. Харамсалтай нь бодит байдал түүний төсөөлснөөс тэс ондоо байсан тухай дараахь тайлбарыг хэллээ.
-Намайг захирлаар очиход хоёр багш, Р.Энх-Амгалан гэдэг менежер, 30 сурагчтай байлаа. Өнөөх шаардлагад заасан 11 багш, ажилтан, 450 сурагч алга. Цэргийн сургууль гэсэн мөртлөө хувцас ч байхгүй учраас өөрийн гараар хувцасны загвар зурж, оёдлын үйлдвэрүүдээр сурагчдаа гүйлгэж оёуллаа. Сургуулийн нээлтэд сайд нар ирэх гээд байхад сурагчид алхаа гишгээ бүү хэл мэндэлж ч сураагүй байдаг. Аз болж хүүхдүүд 20 настай цэргүүдийг бодоход түргэн сурдаг болохоор мэндчилгээгээ дор нь сураад, алхаа гишгээгээ жигдрүүлсэн гэв.
“Тэмүүжин өрлөг” сургуулийг иргэд зурагтаар гардаг “Суворов”-ын кино шиг л төсөөлж байсан аж. Гэвч тус сургуульд цэргийн мэргэжлийн хүн байхгүй учраас цэргийн дэг заах хүнийг З.Болдбаатараас асууж ажилд аваад үйл ажиллагаа нь жигдэрчээ. Энэ сургуулийн тухай мэдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүртлээ өндрөө авч яригдахад хууль бусаар байгуулагдсан сургууль гэдэг асуудал нь эргэн сөхөгдсөн байна. Стандартын бус элсэлтийн шалгалттай, эрүүл мэндийн үзлэгт оруулдаг гэх зэрэг сурагч хүнд байж боломгүй хуульд заагаагүй зүйлийг хийжээ. Мөн сургалтын 80 хувьтай тэнцэх хичээлийг Батлан хамгаалахын их сургуулийн багш нараар заалгаж маш ихээр элсэлт авч одоо 150 сурагчтай ажиллаж байна. Их сургуулийн багшийн лекцийг дунд сургуулийн хүүхдэд заах болчихдог. Энэхүү хуурамч, хувийн ашиг сонирхолд тулгуурласан байдлыг шалгуулахаар эцэг эх, ажилтнуудтай хамтарч нийслэлийн Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын газраар акт ч гаргуулж.
Тэдний гаргасан актад сургуулийн дүрмийн сан байхгүй нийтдээ 84 сая 794 мянга 688 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон аж. Энэ бүхнийг Р.Энх-Амгалан менежер хууль бусаар томилогдсон хүмүүстэй хамт хийж, сургалт явуулах хөрөнгөгүй болчихсон гэж тайлбарлалаа. Тиймээс нэгдүгээр сарын 2-нд тушаал гаргаж, менежер Р.Энх-Амгаланг ажлаас нь халсан байна. Асуудал эндээс эхлэж гал авалцжээ.
Одоо генерал З.Болдбаатар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна. Энэ ажилд ирснийхээ маргааш цэрэгжсэн сургуулийн захирал С.Наранцогтыг дуудаж уулзжээ. Тэдний хооронд Р.Энх-Амгалан болоод Мэргэжлийн хяналтын газрын актын талаархи яриа өрнөсөн гэнэ. С.Наранцогтод “Энх-Амгаланг битгий хал. Сургуультай холбоотой санхүүгийн асуудалд хяналт сул тавьсан гээд та ч бас төлбөрт орох болно. Гэхдээ тэр төлбөрийг байгууллагаас гаргаж өгье” гэжээ. Мөн 80 сая төгрөгийн асуудлыг би шийднэ, хэрэв сөхөгдвөл их эвгүй асуудал үүсэх нь гэсэн аж. Гэтэл үнэндээ шийдсэн асуудлыг нь балансаар хөөж үзвэл Төрийн өмчийн хорооны шийдвэргүй, Батлан хамгаалах их сургуулийн эд зүйлтэй давхцаад байжээ. Ингээд Р.Энх-Амгаланг халсныхаа маргааш С.Наранцогт өөрөө халагдах тушаалаа гар дээрээ авсан байна. Ажил хэргийн шугамаар шийдвэрлэгдэхгүй болчихсон учраас энэ асуудлыг хууль, хэвлэлийн байгууллагаар шийдүүлье гэсэн ажээ. Генерал З.Болдбаатарыг өндөр албан тушаалтан гэдэг үүднээс Авлигатай тэмцэх газраар шалгуулж, прокурорын байгууллагад хүсэлт гаргасан байна. Мөн хууль эрх зүйн бусад субьектүүдэд хандсан байна.
С.Наранцогт гурван жилийн турш захирлаар ажиллаж ирэхдээ салбарын сайд солигдох бүрт сургуулийнхаа асуудлыг нэг тийш болгуулахаар хүсэлт хүргэж иржээ. Гэвч шийдэгдсэн зүйл огт үгүй. Өөрийн судалгаа, шинжилгээ, ажилласан туршлагад үндэслэн цэрэгжсэн боловсролын хөтөлбөрийг боловсруулаад байгаа аж. Монголын түүх, өнгөрсөн нийгмийн үед цэрэгжсэн сургууль байсан. Орчин үед ч цэрэгжсэн боловсролын байгууллага байх ёстой гэж тэрээр үздэг. Цаашид 150 хүүхдийн эрх ашгийг зөрчихгүйгээр хууль бус үйлдэл хийсэн хүнд хариуцлага тооцож, сургуулийн хохирлыг барагдуулахыг хүсч байлаа.

0 Сэтгэгдэл