Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Н.Алтанхуяг: Паркийг зориулалтын дагуу л ажиллуулах ёстой
“Паркаа аваръя” хөдөлгөөнд маш олон хүмүүс нэгдэж байгаа, УИХ гишүүд ч нэгдсэн талаар өмнө нь чих дэлсэж байсан. Тэгвэл УИХ дах “Залуучуудыг дэмжих лобби” бүлгийнхэн болох УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа,Ж.Энхбаяр, С.Ганбаатар нар оны өмнөхөн Паркийн газрын талаарх асуудлаар 6 асуулт бүхий асуулгыг МУ-ийн Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүлсэн. Үүний хариуг саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрхэм гишүүдэд болон, МЗХ-нд хаяглан ирүүлсэн байна. Асуултын нэг болох “Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талаар Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ, цаашид ямар арга хэмжээ авах вэ?” гэсэн асуултад тэрээр “МУ-ын Засгийн газар ҮСАХ нь хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх амралт, зугаалгын цогцолбор байх ёстой гэжүзэж байгаа. Цаашид нийгмийн хамгааллын бодлогод хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга байгууламж, бий болгосон хөрөнгийг зориулалтын дагуу хүүхдийн төв байгууллагын мэдэлд шилжүүлэх, өмчлүүлэх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, менежментийг нь хүүхэд, залуучуудын эрэлт хэрэгцээнд нийцэхүйц түвшинд хүргэхээр тусгасан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд асуудлыг шийдвэрлэх байр суурь баримтлана” гэжээ. Ямартаа ч энэ хариунаас харахад Засгийн газар, Ерөнхий сайд маань “Паркаа аваръя” хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаа бололтой.
0 Сэтгэгдэл
Bold
Mcs hvvhdiin gazariig bolyo!!!
2013.01.25
























