Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Улсын сайн малчин, тэргүүний тариаланчдад шагнал гардууллаа
Жил бүрийн сар шинийн баярын өмнө улсын сайн малчин, тэргүүний тариаланч, тариаланч хамт олныг Засгийн газар шалгаруулдаг уламжлалтай. Усан луу жилд шилгүүдийн тоог нэмж, улсын сайн малчин 45, тэргүүний тариаланч, тариаланч хамт олон 18-ыг шалгаруулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар Төрийн ордонд шагналыг нь гардууллаа.
Улсын сайн малчин, тэргүүний тариаланчид ажил амьдралын арвин баялаг туршлагатай. Тиймээс та нарыгаа Улаанбаатарт урьж, шагналыг нь гардуулахын зэрэгцээ туршлага, мэдлэгийг нь олон түмэнд хүргэе, ямар арга барилаар, хэрхэн хичээл зүтгэл гаргаж, ийм өндөр амжилтад хүрсэн түүхээс нь иргэддээ сонсгоё гэж Улаанбаатарт урьж, Төрийн ордонд шагналыг нь гардуулж байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлоод малчин, тариаланч гэдэг бол мал малладаг, ногоо тарьдаг хүмүүс биш. Мал аж ахуй, газар тариалангийн салбарын өргөн мэдлэг, арга ухаантай, бизнес сүйхээтэй хүмүүс гэж хэллээ. Мөн мэдлэг чадвар, мал маллах арга ухаанаа олон хүнд түгээж, дэлгэрүүлдэгт талархаж байгаагаа илэрхийллээ.

Ганц хоёроороо ажиллаж, амьдрах биш айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэг шиг бие биенээ түшиж, хоршоолж олон хүнийг ийм амжилтад хүргэж улам их амжилт гаргахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүний малчин, тариаланчдаас хүсээд Төв аймгийн Аргалант сумын 12 айлын 40 гаруй хүн хоршоо байгуулан амжилт гаргаж, үлгэр үзүүлж байгааг жишээ татан хэллээ.
“Усан луу жилийн улсын сайн малчин, тэргүүний фермер, улсын тэргүүний малчдын бүлэг, Улсын тэргүүний тариаланч, тариаланч хамт олны ажлын туршлагаас” гэсэн товхимлыг Үйлдвэр, хөдөө аж, ахуйн яамнаас гаргасан байна. Энэ тухай Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ тэмдэглээд энэ нь ажилч, хичээнгүй ийм хүмүүсийн арга туршлагыг олон түмэнд хүргэх эхний оролдлого. Түүхий эдээ хэрхэн яаж бүтээгдэхүүн болгох, юмхнаар юм хийх туршлагын заримаас энд номд багтаасан. Энэчлэн арга ухааныг нь сурталчлан дэлгэрүүлэх ажлыг цаашид зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө ахуйн яамны удирдлагуудад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Жил бүрийн сар шинийн баярын өмнө улсын сайн малчин, тэргүүний тариаланч, тариаланч хамт олныг Засгийн газар шалгаруулдаг уламжлалтай. Усан луу жилд шилгүүдийн тоог нэмж, улсын сайн малчин 45, тэргүүний тариаланч, тариаланч хамт олон 18-ыг шалгаруулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар Төрийн ордонд шагналыг нь гардууллаа.Улсын сайн малчин, тэргүүний тариаланчид ажил амьдралын арвин баялаг туршлагатай. Тиймээс та нарыгаа Улаанбаатарт урьж, шагналыг нь гардуулахын зэрэгцээ туршлага, мэдлэгийг нь олон түмэнд хүргэе, ямар арга барилаар, хэрхэн хичээл зүтгэл гаргаж, ийм өндөр амжилтад хүрсэн түүхээс нь иргэддээ сонсгоё гэж Улаанбаатарт урьж, Төрийн ордонд шагналыг нь гардуулж байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлоод малчин, тариаланч гэдэг бол мал малладаг, ногоо тарьдаг хүмүүс биш. Мал аж ахуй, газар тариалангийн салбарын өргөн мэдлэг, арга ухаантай, бизнес сүйхээтэй хүмүүс гэж хэллээ. Мөн мэдлэг чадвар, мал маллах арга ухаанаа олон хүнд түгээж, дэлгэрүүлдэгт талархаж байгаагаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл