Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
“Жендерийн эрх тэгш байдлыг хангах” хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталлаа
Үр хүүхдээ ганцаараа өсгөж, гэр ахуйгаа хөтөлж яваа өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдийн тоо 1990 оныхоос 5 дахин нэмэгджээ. Энэ нь эрэгтэйчүүдийн нас баралт залуужсан, 20 хувь нь архинд донтсон, олон мянган эрчүүд хар ажил хийхээр харийг зорьсон зэргээс үүдэлтэй гэж үзэх үндэстэй. Ажил эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн дундаж цалин эрчүүдийнхээс 14,3 хувиар бага бөгөөд ажил эрхэлж буй, бага насны буюу хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн орлогоо нэмэгдүүлж, ур чадвараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх орчин бүрдүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага байхгүй байна.
Энэчлэн жендерийн тэгш бус байдлаас үүдсэн нийгмийн сөрөг үзэгдлүүд буурахгүй зарим талаар шинэ асуудал гарсаар байгаа нь Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх санаачилга, хүсэл зориг, үндэсний болон орон нутаг салбарын түвшинд хангалтгүй байгааг илтгэж байна. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас энэ хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, төлөвлөөг баталлаа. Стратеги, төлөвлөгөө нь Монгол Улсад жендерийн тэгш байдлыг хангах чадавхитай, тогтвортой, үр нөлөөтэй орчныг бүрдүүлж, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах зорилготой бөгөөд хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, жил бүрийн улсын төсөвт тусгаж гадаад, дотоодын болон хувийн хэвшлийн байгууллагын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах талаар арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
Үр хүүхдээ ганцаараа өсгөж, гэр ахуйгаа хөтөлж яваа өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдийн тоо 1990 оныхоос 5 дахин нэмэгджээ. Энэ нь эрэгтэйчүүдийн нас баралт залуужсан, 20 хувь нь архинд донтсон, олон мянган эрчүүд хар ажил хийхээр харийг зорьсон зэргээс үүдэлтэй гэж үзэх үндэстэй. Ажил эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн дундаж цалин эрчүүдийнхээс 14,3 хувиар бага бөгөөд ажил эрхэлж буй, бага насны буюу хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн орлогоо нэмэгдүүлж, ур чадвараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх орчин бүрдүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага байхгүй байна.Энэчлэн жендерийн тэгш бус байдлаас үүдсэн нийгмийн сөрөг үзэгдлүүд буурахгүй зарим талаар шинэ асуудал гарсаар байгаа нь Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх санаачилга, хүсэл зориг, үндэсний болон орон нутаг салбарын түвшинд хангалтгүй байгааг илтгэж байна. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас энэ хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, төлөвлөөг баталлаа. Стратеги, төлөвлөгөө нь Монгол Улсад жендерийн тэгш байдлыг хангах чадавхитай, тогтвортой, үр нөлөөтэй орчныг бүрдүүлж, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах зорилготой бөгөөд хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, жил бүрийн улсын төсөвт тусгаж гадаад, дотоодын болон хувийн хэвшлийн байгууллагын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах талаар арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
0 Сэтгэгдэл
























