Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
МҮАН Засгийн газрын хувь заяанд заналхийлэв үү

Шинэчлэлийн гэх тодотголтой “эрээн” Засгийн газрын хувь заяа дахиад л доголдож магадгүй нь. Нэг хэсэг МАХН-ынхан намын дарга Н.Энхбаярыгаа хэлмэгдүүлж байна хэмээн үзэж Засгийн газраас гарах тухайгаа зарласан. Гэхдээ тус намаас Засгийн газрын бүрэлдэхүүнд ороод байгаа Шадар сайд Д.Тэрбишдагва, Ч.Улаан тэргүүтнүүд өөрийн сайндаа Засгийн газрын бүрэлдэхүүнд ороогүй ч засгаас гарах нь тэдний хувьд ёстой тогоо хөмрөх мэт санагдаж байсан. Тиймдээ ч Цолмон хатагтайн ятгалага гэх энэ байдлыг даван гарч Засгийн газрын бүрэлдэхүүнд үлдсэн.
Тэгвэл Засгийн газрын бас нэгэн жигүүр болох МҮАН Засгийн газраас гарах тухай дуулдах болов. Төрийн ордны хонгилоор ийм бор шувуу ниссэн нь үнэнээс хол зөрөхгүй байгаа бололтой.
МҮАН-ын дарга С.Энхсайхан “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш хэвлэлээр чимээгүй дайн зарлаад байгаа. Тодруулбал, ҮХАА-н сайд Х.Баттулгыг төмөр замын асуудлаар, тэр тусмаа нарийн цариг, өргөн царигийн аль нь Монгол Улсад ашигтай байх талаар нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцахгүй ч үнэн мөнийг олон нийтэд өгөх үүднээс мэтгэлцэе гэдгээ зарласан. Харин түүний нарийн гэж дайраад байгаа шалтгааныг Засгийн газрын танхимын тэргүүн Н.Алтанхуяг, “Цариг гэдэг Алтанхуяг, Баттулга, Энхсайхан нарын мэддэг юм биш. Энэ гурван хүний ч асуудал биш. Нэгэнт манай улс өргөн царигтай төмөр зам тавина гээд УИХ-аар батлуулсан болохоор үүгээрээ л явах нь зөв” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Үндсэндээ М.Энхсайхан нарийн царигтай төмөр зам нь эдийн засгийн хувьд ийм, ийм ашигтай хэмээн гарын 10 хуруугаа ээлж даран тайлбарлаж байгаа ч тооны харьцаа 2:1 болчихоод байгаа юм.
Тэгвэл үүний хариу болгож МҮАН-ын дарга Засгийн газарт байгаа хүмүүсээ Засгийн газраас гарах үүрэг өгсөн байж ч мэдэхээр боллоо. Учир нь, өчигдөр нэгэн хэвлэлээр төмөр замын асуудал хэрхэн шийдэгдэхийг чимээгүйхэн харж байна. Хэрэв улс орны эрх ашигт нийцэхгүй байдлаар шийдэгдвэл МҮАН эвслээс гарна гэдгээ хэлсэн юм. МҮАН-ын хувьд Шударга ёс эвсэлд дөрвөн гишүүнээ оруулснаас М.Сономпил Засгийн газрын Эрчим хүчний сайдын алба хашч байгаа билээ. Үнэхээр МҮАН М.Сономпилийг эвслээс гаргахаар болбол Засгийн газрын хувь заяанд заналхийлсэн хэрэг болж байгаа юм.

Д.Гал
0 Сэтгэгдэл