Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Д.САРАНГЭРЭЛИЙН ОРОНД Т.ГАНТУЛГЫГ ЗҮТГҮҮЛЖЭЭ
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 17 цагт хуралдах зар тараажээ. Хэлэлцэх асуудлыг нууцалж байсан ч, дотоод зохион байгуулалтын буюу томилгоо ярих нь гэж байсан юм. Тухайлбал, намын дэргэдэх дэд хорооны гишүүд болон орон тооны нарийн бичгийн даргыг чөлөөлж, өөр хүн томилох тухай ярилцаж магадгүй гэв. МАН-ын хэвлэл мэдээллийн салбар хариуцсан орон тооны нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон учир түүний орны хүнийг томилох тухай ярьжээ. Энэ албан тушаалд МАН-ын дарга Ө.Энхтүвшин өөрийн хүнээ томилуулах хүсэлтээ илэрхийлжээ. Тэрээр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Гантулгыг энэ суудалд зүтгүүлж байгаа аж. Тэрээр Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал Л.Дүйнхэржавтай хамт Японы улсаас буцалтгүй тусламжаар оруулж ирсэн 12 тэрбум төгрөгийн үнэ бүхий цагаан будааны борлуулалтын мөнгөнөөс 900 сая төгрөг хувьдаа завшсан хэргээр Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаа.
Т.Гантулгыг МАН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллах туршлагагүй, энэ салбарынхантай таагүй харилцаатай гэж намын гишүүд нь эсэргүүцэж байгаа аж. Түүнчлэн МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Уламжлал, шинэчлэл-Ардчилал шударга ёс” жигүүр байгуулж, хамтдаа зүтгэж байсан өөрийн хүмүүсээр удирдлагын багийг бүрдүүлж хүрээлүүлэхээр томилгоо хийх нь гэж Удирдах зөвлөлийн цөөнгүй гишүүн эсэргүүцэж. Жигүүр байгуулалцаж явсан Т.Гантулгыг намынхаа удирдлагыг гэлээ хэмээх шүүмжлэл Удирдах зөвлөлийн өчигдрийн хурлын үеэр нэлээд гарсан байна. Хэдий дэмжлэг муутай байсан ч МАН-ын дарга Ө.Энхтүвшин Т.Гантулгыг МАН-ын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилохоор шийдвэрлэсэн сурагтай.
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 17 цагт хуралдах зар тараажээ. Хэлэлцэх асуудлыг нууцалж байсан ч, дотоод зохион байгуулалтын буюу томилгоо ярих нь гэж байсан юм. Тухайлбал, намын дэргэдэх дэд хорооны гишүүд болон орон тооны нарийн бичгийн даргыг чөлөөлж, өөр хүн томилох тухай ярилцаж магадгүй гэв. МАН-ын хэвлэл мэдээллийн салбар хариуцсан орон тооны нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон учир түүний орны хүнийг томилох тухай ярьжээ. Энэ албан тушаалд МАН-ын дарга Ө.Энхтүвшин өөрийн хүнээ томилуулах хүсэлтээ илэрхийлжээ. Тэрээр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Гантулгыг энэ суудалд зүтгүүлж байгаа аж. Тэрээр Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал Л.Дүйнхэржавтай хамт Японы улсаас буцалтгүй тусламжаар оруулж ирсэн 12 тэрбум төгрөгийн үнэ бүхий цагаан будааны борлуулалтын мөнгөнөөс 900 сая төгрөг хувьдаа завшсан хэргээр Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаа. Т.Гантулгыг МАН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллах туршлагагүй, энэ салбарынхантай таагүй харилцаатай гэж намын гишүүд нь эсэргүүцэж байгаа аж. Түүнчлэн МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Уламжлал, шинэчлэл-Ардчилал шударга ёс” жигүүр байгуулж, хамтдаа зүтгэж байсан өөрийн хүмүүсээр удирдлагын багийг бүрдүүлж хүрээлүүлэхээр томилгоо хийх нь гэж Удирдах зөвлөлийн цөөнгүй гишүүн эсэргүүцэж. Жигүүр байгуулалцаж явсан Т.Гантулгыг намынхаа удирдлагыг гэлээ хэмээх шүүмжлэл Удирдах зөвлөлийн өчигдрийн хурлын үеэр нэлээд гарсан байна. Хэдий дэмжлэг муутай байсан ч МАН-ын дарга Ө.Энхтүвшин Т.Гантулгыг МАН-ын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилохоор шийдвэрлэсэн сурагтай.
Л.Номин
0 Сэтгэгдэл
























