2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа
ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо
Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно
Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна
UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ
Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Бараа бүтээгдэхүүний үнээ бууруулахыг уриалав
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Су.Батболд нар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэд өчигдөр бүлгийн хурал дээрээ ҮХААЯ-ны дэд сайд Ц.Тувааны мэдээллийг сонсож, бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлт, тэр дундаа монголчуудын хамгийн гол хэрэглээ болох гурил, махны үнийн өсөлтийг судлах ажлын хэсэг байгуулсан тухайгаа мэдэгдсэн юм. Энэ ажлын хэсгийг нь УИХ-ын гишүүн Су.Батболд ахалж байгаа аж. Тэдний хэлж байгаагаар, “ҮХААЯ, Монгол банктай хамтарч мах, гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлж 720 тэрбум төгрөг төсвөөс гаргуулсан. Махны салбарт 81, гурилийн салбарт 61 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээлээр олгож байгаа ч үр дүн гарахгүй байна. Иргэдийн хамгийн их хэрэглэдэг “Алтантариа” компанийн нэгдүгээр зэрэглэлийн гурил нэг кг нь 1000 төгрөг болсон байна. Гэтэл ҮХААЯ гурил үйлдвэрлэгчидтэй гэрээ хийхдээ нэг кг гурилын үнийг 550 төгрөгт барина гэсэн нь энэ дэд хөтөлбөр үр дүнгээ өгөхгүйгээр барахгүй харин ч үнэ өндөр болсон байна. Гэтэл өмнөх Засгийн газрын үед иргэн бүрт сар болгон 21000 төгрөг өгдөг байсан. Энэ үед юмны үнэ ингэж өсөөгүй. Мөн сар болгон 21000 төгрөгийг олгоход 300 гаруй тэрбум төгрөг л болдог байсан. Гэтэл энэ их мөнгөний үр дүн гарсангүй” гэдгийг хэлсэн юм. Тиймээс ажлын хэсэг гаргаж, дээрх мөнгийг хэчнээн компанид ямар хэмжээтэйгээр олгож үнэ тэнцвэржүүлэх арга замыг хайж байгааг судлах юм байна.
Мөн сар шинийн баяр дөхөж байгаа энэ үед цас зудтай байгаа малчдынхаа сэтгэл санааг дээшлүүлэхийн тулд хандивын аян өрнүүлж байгаа аж. Тэрчлэн үйлдвэрлэгчдийг бараа бүтээгдэхүүнээ өгсөх бус, бууруулж бэлэх барихыг намын бүлгийнхээ нэрийн өмнөөс уриалж байна гэдгээ хэллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Су.Батболд нар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэд өчигдөр бүлгийн хурал дээрээ ҮХААЯ-ны дэд сайд Ц.Тувааны мэдээллийг сонсож, бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлт, тэр дундаа монголчуудын хамгийн гол хэрэглээ болох гурил, махны үнийн өсөлтийг судлах ажлын хэсэг байгуулсан тухайгаа мэдэгдсэн юм. Энэ ажлын хэсгийг нь УИХ-ын гишүүн Су.Батболд ахалж байгаа аж. Тэдний хэлж байгаагаар, “ҮХААЯ, Монгол банктай хамтарч мах, гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлж 720 тэрбум төгрөг төсвөөс гаргуулсан. Махны салбарт 81, гурилийн салбарт 61 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээлээр олгож байгаа ч үр дүн гарахгүй байна. Иргэдийн хамгийн их хэрэглэдэг “Алтантариа” компанийн нэгдүгээр зэрэглэлийн гурил нэг кг нь 1000 төгрөг болсон байна. Гэтэл ҮХААЯ гурил үйлдвэрлэгчидтэй гэрээ хийхдээ нэг кг гурилын үнийг 550 төгрөгт барина гэсэн нь энэ дэд хөтөлбөр үр дүнгээ өгөхгүйгээр барахгүй харин ч үнэ өндөр болсон байна. Гэтэл өмнөх Засгийн газрын үед иргэн бүрт сар болгон 21000 төгрөг өгдөг байсан. Энэ үед юмны үнэ ингэж өсөөгүй. Мөн сар болгон 21000 төгрөгийг олгоход 300 гаруй тэрбум төгрөг л болдог байсан. Гэтэл энэ их мөнгөний үр дүн гарсангүй” гэдгийг хэлсэн юм. Тиймээс ажлын хэсэг гаргаж, дээрх мөнгийг хэчнээн компанид ямар хэмжээтэйгээр олгож үнэ тэнцвэржүүлэх арга замыг хайж байгааг судлах юм байна. Мөн сар шинийн баяр дөхөж байгаа энэ үед цас зудтай байгаа малчдынхаа сэтгэл санааг дээшлүүлэхийн тулд хандивын аян өрнүүлж байгаа аж. Тэрчлэн үйлдвэрлэгчдийг бараа бүтээгдэхүүнээ өгсөх бус, бууруулж бэлэх барихыг намын бүлгийнхээ нэрийн өмнөөс уриалж байна гэдгээ хэллээ.
Г.Даваа
0 Сэтгэгдэл
























