Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн албаны томилгоог ТАЗ бус тухайн байгууллагын эрх мэдэлтнүүд хийнэ
Сүүлийн үед төрийн албан дахь халаа сэлгээ хэрээс хэтэрч буй нь нүдэнд ил байгаа. Төрийн албан хаагчид “бид хэзээ ажилгүй болох бол” хэмээн хүлээж сууна гэх мэдээлэл ч гарах болсон. Тэгвэл энэ байдлыг таслан зогсоох, эх адаггүй халаа сэлгээг зохицуулах хуулийн төсөл санаачилсан гэдгээ УИХ-ын гишүүн Су.Батболд, Д.Лүндээжанцан нар хэллээ.
УИХ-ын гишүүн Су.Батболд, “Монгол Улсад огт хэрэгждэггүй хууль бол Төрийн албаны хууль. Эрх баригчид хэнийг ч хууль бусаар халаагүй гэж хэлж байгаа. Гэтэл өнөөдөр солигдоогүй, яам тамгын газар, төрийн алба байхгүй. Ингэж халж, сэлгэх нь төрийн чадавхид сөргөөр нөлөөлдөг. Төрийн албаныг чадавхижуулах гэж бид Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан, нөхцөл байдлыг сайжруулсан. Гэтэл өнөөдөр буцаад 1990 оны түвшинд хүрлээ. Тиймээс бид хуулийн төсөл боловсруулсан юм. Энэ төслийг өнгөрсөн жил боловсруулсан ч өргөн барьж амжаагүй байсан юм. Энэ хуулийг УИХ-д хоёр сарын өмнө барьсан одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх гэж байгаа юм байна. Энэ хуулийн гол зорилго нь төрийн албыг тогтвортой цомхон байлгах зарчимд нийцүүлэх юм. Мөн 20 жилийн турш төрийн албанд болохгүй байгаа бүрийг засах зорилготой. Гол нь улс төрөөс ангид байх, төрийн албан хаагчийг улс төрийн намууд томилдог байдлыг л арилгах юм. Энэ хуулийг даруйхан батлуулж авах нь төрийн албыг аливаа халдлагаас хамгаалж чадна. Мөн энэ хуулийн хоёр дахь өөрчлөлт нь юу вэ гэхээр төрийн албыг төвлөрүүлдэг байсан. Төрийн албаны ажилтанг төрийн албаны зөвлөл томилдог байсан бол эрхийг нь яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга гэх мэт хүмүүс өөрийн харьяа байгууллагынхаа хүмүүсийг томилдог, түүнийг Төрийн албаны зөвлөл хуульд нийцсэн эсэхийг нь хянадаг байх ёстой юм. Төрийн албан хаагчийн нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг энэ хуульд тусгасан. Төрийн албан хаагчийн нэг хүүхэд тэтгэлгээр сурна гэсэн заалт байхгүй болно. Ингэснээр төрийн албаны жинхэнэ, цөөн албан хаагчийг авч үлдэнэ гэж үзэж байгаа юм. Төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг маш олон хуулиар зохицуулдаг. Боловсролын тухай хуульд л гэхэд нэг бүлэг нь халамжийн тухай хууль байдаг. Тиймээс үүнийг төрийн албаны хуульд тусгайлан зааж өгөх юм. Гэхдээ нийгмийн хамгааллын асуудлыг дордуулахгүй. Харин нийтийн албаны тухай хууль гэдэг нэр томъёо Үнддсэн хуульд дбайхгүй. Тиймээс энэ нэрээ явах нь зүйтэй гэж үзэж байгаа юм” гэлээ. Харин хууль санаачлагч Д.Лүндээжанцан, “Энэ хуулийг хэлэлцэх явцад төрийн албан өмнөх хууль дэвшилттэй учраас засч залруулах зүйл байна. Энэ хуульд хууль санаачлагчийн санал 70-80 хувьд нийцэж байна. Тиймээс Төрийн албаны нийгмийн баталгаанд ухралт хийхгүй байх гэсэн байр суурьтай байгаа” гэсэн юм.
0 Сэтгэгдэл
YG IIM BAIJ SHUDRAGA ZOW TORIIN ALBAN HAAGCH GARCH IREH BOLNO HAMGIIN TURUUND SU.BATBOLD TOW AIMGIIN SUMDAD HEREGJUUL
Хамгийн их уншсан