Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг долоон бүсэд хийнэ
УИХ-ын Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.
Мөн Улаанбаатар хотын газар өмчлөлийн өнөөгийн байдал, хотын дэд бүтэц, дахин төлөвлөлтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл байнгын хорооны гишүүдэд мэдээлэл хийсэн юм.
Нийслэлийн агаарын бохирдлын 70 орчим хувийг гэр хорооллын жирийн зуухны яндангаас гарч байгаа утаа бүрдүүлж байна гэсэн судалгааг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргасан байна. Түүнчлэн Улаанбаатар хотод амьдарч байгаа нийт хүн амын 78 хувь нь гэр хороололд байдаг гэсэн статистик мэдээлэл ч байгаа аж.
Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд эхний ээлжинд VII хороолол, Дэнжийн мянга, Радио телевизийн орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулахаар тусгасан байсан бөгөөд эдгээр газрууд дээр нэмэгдэн дахин 7 байршилд гэр хорооллын газрыг дахин төлөвлөхөөр урьдчилсан байдлаар зураг төслийг гаргажээ.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг, Ханын материал орчмын 130 га газар, мөн тус дүүргийн 10-р хороо, Арьс ширний ажилчдын нийтийн байрны орчим оршин суугчдын 2,3 га газар, Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаа орчмын гэр хорооллын 13 га газар, Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны 72 дугаар сургуулийн орчим гэр хорооллын 15 га газар, Чингэлтэй дүүргийн 7-р хороо, МҮОНРТ орчмын 11,4 га газар, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Амгалан орчмын 15 га газар, Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороо, Цэргийн их сургуулийн орчим 93 га газарт төлөвлөлт хийхээр урьдчилсан зураг төслийг боловсруулаад буй аж.
Иргэд газраа дахин төлөвлөлтөд оруулахдаа ямар эрх, үүрэгтэйгээр оролцож, хэрхэн саналаа оруулах талаар тэр бүр мэдээлэлгүй байгаа учраас иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлыг нь шийдвэртээ тусгаж ажиллаж байгаагаа хотын мэр хэлсэн.
Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 184,2 мянган айл өрх гэр хороололд байгаа бөгөөд эдгээр нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэхчлэн дэд бүтцээс алслагдсан байдаг байна. Иймд гэр хороололд дахин төлөвлөлт хийж, инженерийн шугам сүлжээнд холбон барилгажуулах ёстой гэж үзэж байгаагаа Хотын дарга Э.Бат-Үүл хэлж байв.

Гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдсэнээр эхний ээлжинд 42 мянган айл өрх инженерийн байгууламжид холбогдож, хотын агаарын бохирдол 30 хувиар буурах юм байна. Түүнчлэн гэр хорооллын газрыг гурван хэсэгт бүсчлэн төлөвлөхөөр зураг төслийг боловсруулжээ.
2013 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж 40 тэрбум төгрөг баталсан, гэр хорооллыг дахин төлөвлөхдөө хувийн хэвшлийнхэн болон хөрөнгө оруулагчдад санал тавьж хамтарч ажиллах юм байна.
Гэр хорооллын төлөвлөлтийн ажлыг шинээр байгуулагдаж буй “Гэр хорооллын хөгжлийн газар”, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” Улсын үйлдвэрийн газар гэсэн хоёр газар гардан зохион байгуулах аж. Ийм мэдээлэл өгсөн хотын дарга Э.Бат-Үүл, “Улсын нууцын тухай хуулийг хурдан баталж өгвөл сайн байна. Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй болоод зөвшөөрөлгүй өгсөн газрыг ил болгож дахин төлөвлөлтөд хамруулмаар байна” гэдгийг хэлж байлаа.
УИХ-ын Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Мөн Улаанбаатар хотын газар өмчлөлийн өнөөгийн байдал, хотын дэд бүтэц, дахин төлөвлөлтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл байнгын хорооны гишүүдэд мэдээлэл хийсэн юм.

0 Сэтгэгдэл