Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль дөрөвдүгээр сарын 15-аас мөрдөгдөнө
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа.
Хуульчийн зүйн эрх зүйн байдлын тухай хууль ирэх дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Тиймээс хууль хэрэгжих хугацаа дөхөж байгаатай холбогдуулан салбарын сайд шүүгч, прокурор, өмгөөллийн байгууллагын төлөөллийг оролцуулан журам боловсруулснаа ийнхүү өргөн мэдүүллээ.
Хууль дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд хуульчийн гэрчилгээ, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуульчийг “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”-д заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа тохиолдолд хуульчаар дүйцүүлэн тооцож, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эхлэх зөвшөөрөл олгохоор зохицуулсан байна. Ингэхдээ хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь хууль үйлчилж эхэлснээс хойш 90 хоногийн хугацаанд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өөрөө тодорхой бүрдүүлбэр бүхий хүсэлт гаргаж хуульчдын нэгдсэн бүртгэлд шинээр бүртгүүлэх юм. Харин хуулийн төсөл хэрэгжих хугацааг “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг мөрдөж эхлэх өдөр буюу 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хамт эхлүүлэхээр зохицуулжээ. Ингэснээр хуульчдын нэгдсэн бүртгэл, Хуульчдын анхдугаар хурал хуралдах зэрэг нь дөрөвдүгээр саарын 15-ны өдрөөс хойш заасан хугацаанд явагдах юм. Түүнчлэн хуульд заасан хугацаанд хуульч нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн хуульчийн гэрчилгээгээ хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлд тооцуулан шинэчлэх, үргэлжилсэн сургалт ба мэргэжлийн дадлагын хугацааг үргэлжлүүлэн тооцох, Хуульчдын холбоог анхлан зохион байгуулахтай холбоотой зохион байгуулалтын арга хэмжээ, хуульчийн шалгалт ба Хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлэл хэрэгжүүлэх, өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг шилжүүлэн тооцохтой холбоотой зохицуулалтыг ч тусгасан байна.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа.Хуульчийн зүйн эрх зүйн байдлын тухай хууль ирэх дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Тиймээс хууль хэрэгжих хугацаа дөхөж байгаатай холбогдуулан салбарын сайд шүүгч, прокурор, өмгөөллийн байгууллагын төлөөллийг оролцуулан журам боловсруулснаа ийнхүү өргөн мэдүүллээ.

0 Сэтгэгдэл