Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Засгийн газрын гишүүд нэгнийгээ муулах нь байж болохгүй улс төр гэв
Ялтан Н.Энхбаярын асуудлаас үүдэн Засгийн газрын гишүүд хууль зөрчиж, ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлж эхэлсэн. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд Н.Удвал ялтан Энхбаярт зориулж Сайд нарын гэгдэх клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийг шорон болгох шийдвэрийг дангаараа гаргаад буй. Тэгвэл энэ асуудалд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин байр сууриа илэрхийлж, Удвал сайдын хууль зөрчсөн эсэхийг тайлбарласан. Энэ асуудал МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, “МАХН Шинэчлэлийн газрын нэг жигүүр нь болж байгаа. Тиймдээ ч Засгийн газрын үйл ажиллагааг тасралтгүй яваасай гэж хүсч байна. Гэтэл зохион байгуулалттайгаар МАХН-аас Засгийн газарт байгаа гишүүдийг өдөн хатгах үйлдэл гаргаж байна. Тухайлбал, Шадар сайд Д.Тэрбишдагвыг ажлаа өг хэмээн шаардаж байсан. Тэгвэл Н.Удвал сайдын эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн ажлыг Засгийн газрын гишүүд нь өөрсдөө эсэргүүцэж байна. Ажлыг нь сулруулах гэсэн оролдлого гаргалаа. Үүнд намын удирдлагуудын зүгээс хараад сууж болохгүй байна” гэлээ.

0 Сэтгэгдэл