Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
МИАТ-ийн хувь заяаг дэнслэв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсыг чиглэсэн нислэгийг дөрвөн жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдүүлнэ гэж тогтоолын төсөлд тусгажээ. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, “Дотоод нөөц бололцоо энэ зорилтыг хангаж чадахгүйд хүрч, гадна авиа компаниудад үүд хаалгаа нээчих вий гэж болгоомжилж байна” гэж болгоожилж буйгаа илэрхийлэв. Ажлын хэсгээс тайлбарласнаар, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Монголын иргэний агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар заасан бөгөөд үүнд хүрэхийн тулд том зорилтыг тавьж байгаа ажээ.
Энэхүү хуралдааны үеэр гишүүд “МИАТ” компанийн хувьчлалын асуудлаар нухацтай ярилцсан юм. УИХ-ын гишүүн С.Одонтуяа, “МИАТ” компани “Чингис” бондын мөнгөнөөс дөрвөн онгоц авах хүсэлт тавьсан юм байна. Бондын мөнгөөр онгоц авах гэж байгаа энэ үед тус компанийн хувьчлалын асуудлыг ярихаа түр хойшлуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт “МИАТ” компанийг олон улсын нэр хүнд бүхий авиа компанид менежментийн хувьчлалаар өгөх нь зүйтэй гэж байлаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Үндэсний авиа компанитай байх хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлаа бодох хэрэгтэй. Тэр байтугай онгоцны тоог нэмж, ачаа тээврийг ч хөгжүүлэх ёстой. “МИАТ” компанид муу дарга тавьсан нь төрийн алдаа. Энэ компанийг гадныханд хувьчилж хэрхэвч болохгүй. Би хүний морь унаж явтал тэр хүн морио авчихвал явган л хоцорно. Гадныханд хувьчилна гэдэг үүнтэй л адил зүйл. Төрийн мэдлийн хувь 51 биш 70 хүртэл байх ёстой” хэмээв.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, “МИАТ” асар их мөнгө залгидаг. Тийм атлаа ашигтай ажилладаггүй. Хувьчилсан тохиолдолд төр 51 хувийг авч үлдэх ёстой. Төрийн оролцоо дангаараа байвал идэж уудаг явдал зогсохгүй. Ер нь гадныхныг хугацаатайгаар менежментийн гэрээгээр ажиллуулах хувилбар бас байж болно гэж үзэж байна” гэлээ.
Зам тээврийн сайд А.Гансүх, “МИАТ”-ийн хувьчлал гэнэт одоо яригдаж буй асуудал биш гээд, одоо хэлэлцэж буй тогтоолын төсөлд төрийн эзэмших хувийг 51-ээс доогүй хэмээн тусгасан хэмээн хэлсэн. 51-ээс доошгүй гэдэг нь түүнээс дээш хэдэн хувь ч байж болно. Үүнийг УИХ-ын гишүүд хэлэлцэн шийдэх байх гэлээ. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийхээр тогтлоо.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Монгол Улсыг чиглэсэн нислэгийг дөрвөн жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдүүлнэ гэж тогтоолын төсөлд тусгажээ. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, “Дотоод нөөц бололцоо энэ зорилтыг хангаж чадахгүйд хүрч, гадна авиа компаниудад үүд хаалгаа нээчих вий гэж болгоомжилж байна” гэж болгоожилж буйгаа илэрхийлэв. Ажлын хэсгээс тайлбарласнаар, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Монголын иргэний агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар заасан бөгөөд үүнд хүрэхийн тулд том зорилтыг тавьж байгаа ажээ.

0 Сэтгэгдэл