Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-д нээрээ магадгүй гэсэн хүн алга уу
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуултийн дуулиан ерөнхийдөө эхэлчихэж. Өнөөгийн үүрэг гүйцэтгэж байгаа ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ажлынхаа зэрэгцээ сурталчилгааны ажлаа давхар хийж эхэлчихээд байна. Түүний хувьд энэ удаа бол сонгуулийн кампанит ажил, сурталчилгаа нь дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулбал хамаагүй амар байх биз. Яагаад гэвэл УИХ, Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуульд  нам нь ялаад байгаа болохоор. АН-ыг олон фракцитай гэдэг ч сонгууль болоход нэгдэж чаддаг нь бас л давуу тал.
Саяхны ганцхан жишээ гэхэд л Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга нарт Ерөнхийлөгч хатуухан зэмлэл хүртээгээдэхлээ. Чухамдаа Э.Бат-Үүл баатар нийт машины 68 хувийг эзэлж байгаа буруу талдаа жолооны хүрдтэй машиныг ад үзээд хорих гээд байсан уу. Эсвэл тэртэй тэргүй хэрэгжүүлэхгүй зүйл ярьж Ц.Элбэгдорж ерөнхийлөгчид “нэг том оноо авч өгөв үү”. Чухамдаа энэ шийдвэрийг буруутган зэмлэсэн нь дөрөвхөн сарын дараа сонгуульд хүчээ үзэх Ц.Элбэгдоржид том оноо болсон шүү.

Харин манай улс төрийн нэг гол том хүчин МАН яах нь вэ. Өнгөрсөн жил болсон хоёр том сунгаанд өвдөг шороодон үйлс нь хазайчихаад байгаа энэ нам 2016 оны сонгуульд орох хүчээ сэлбэж авахын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд тун хариуцлагатай оролцох ёстой. Харин хэнийгээ нэр дэвшүүлэх вэ. Яг үнэнийг муу нэртэй ч Н.Энхбаяр шиг үндэсний хэмжээний лидер энэ намд өнөөдөр үнэндээ алга. “Лам олдохгүй бол буцахдаа довчингоо зална” гэгчээр одоо аргагүйн эрхэнд хоёрдугаар эгнээнийхэн өөрснийгөө томд бодож эхэлж байх шив.

Юу гэнэв, УИХ-ын гишүүн М.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтөвшин, Д.Оюунхорол ч гэх шиг. Одоо энэ дээр чинь аягүй бол Ц.Нямдорж, тэгээд Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар нэмэгдвэл юу болох вэ. Тэд нь аягүй л бол насаа тоолж суугаа даа. Яг үнэнийг хэлэхэд Н.Энхбаяр шиг эднийг хумьж, хамхиж байдаг хүнгүй болсон болохоор аягүй бол УИХ-д сонгогдсон, МАН-даа томоохон алба хашиж байгаа бүхэн нь өөрийгөө Ерөнхийлөгчийн зиндааны хүн гэж бодож байгаа л даа.
Одоо хагас жилийн зайтай байгаа сонгуулийн сургаар ингэж байгаа юм чинь яг тулаад, нэр дэвшүүлэх болоод ирэхийн алдад юу болох бол. Үргэлж далдалж, нууцалж “Манай нам нэгдмэл нам. АН шиг хэрүүл тэмцэлгүй” гэдэг ч чухамдаа тулгамдсан асуудал болохоор нэг нь Их тэнгэрт, нөгөө нь Тэрэлжид очоод хуйвалддаг энэ нам өмнө хэлсэн шиг Н.Энхбаяр гэдэг хүний үг, харцаар хөдөлдөгөө больсон болохоор хэцүү. Одоо дээр нь залуучууд нэг талаас гараад ирлээ. Тэд хуучцуулыг, тэр дундаа дээрх дөрвөн нөхрийг нэг нүдээр ч харахгүй.
Зүгээр л жирийн нэгэн, дугаар хорооны иргэн Дугар гуай “М.Энхболд чинь газрын наймаачин, Улаанбатар хотыг балласан этгээд”, “Манай дархан аварга ч сайн бөх болохоос биш сайн улстөрч биш”, “Ө.Энхтүвшинч дээ, албан тушаалын төлөө л  том том дуугарахаас биш сая сонгуулийн дараа бол намаа балласан л даа” гээд хэлж байхад нам дотроосоо эдний эсрэг байгаа нөхөд бол ёстой баримттайгаар дэлгээд нам дарна л даа. Тэгэхээр одоо тэртэй тэргүй хуралдах болсон Их хурлыг нь “Их хурлаа бушуу хуралдуул. Хуучцуултай тооцоо бодно” гээд байгаа залуучууд бол ээлжит их хурлыг нь ёстой холион болгож өгөх байлгүй. Энд хэдхэн хүний нэр байгаа ч чухамдаа энэ бол МАН доторхи фракци бүлэглэлүүд. Хэзээнээсээ эв нэгдэлтэй нам гэдэг болохоороо дээхэн үеийнх шиг Д.Арвин босч ирээд М.Энхболдыг шүүмжилсэн шиг ил цагаан хэлчих хүн бас гарахгүй. Харин их хурлынхаа наана фракци бүлэглэлээрээ далдуур хуйвалдаж ёстой өнөө Тэрэлж, Их тэнгэр гээд эзэмшил эзэмшилдээ цугларан хор наруулж бие биесээ мэрнэ.
Тэгэж тэгэж ямар Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэлгүй алгасалтай биш зуун чавганцаас нэг нь нэр дэвшинэ л дээ.

Ядаж байхад МАН-ын ганцхан хийж чаддаг байсан сонгуулийн булхай луйвар УИХ-ын сонгуулиас хойш улам бүр хаагдаж, шударга ёс руу яваад байгаа. Түүнээс биш уг нь энэ намынхан орон нутаг дахь гар хөл, төрийн албан хаагчдаараа дамжуулан санал будлиантуулан луйвар хийж, гадаад орны хар PR-чдыг авчирч байгаад сонгуулийг ёстой МОНГУУЛЬ болгочихдог уламжлалтай. Тэр нь тэртэй тэргүй бүтэхээ больсон. Дээр нь архи, мөнгөө  тарааж чадахгүй.
Ингэхээр зуун чавганцаа хэл амгүйхэн уралдуулаад, хэн бяртай, хүчтэй фракц нь өөрийнхөө уяа сойлго тааруу, нэр хүнд муутайхан морио давхиулаад л үзэж дээ.
Ядахад яр гэгчээр УИХ-ын сонгуулийн дараа, намын даргаар сонгогдсон Ө.Энхтүвшингийн УИХ-ын анхдугаар хуралдааныг хаяж гарсан, намын бүлэг байгуулах саналаа хугацаанд нь өгөөгүйгээс бүлэггүй хагас жил явсан, буйдантай суулт зэрэг хэд хэдэн том алдаа ёстой л өнөөх “Муу дээр муухай, муухай дээр улцан” гэгч болж  энэ том намын нэр хүндийг улам ч шавартай хутгаж орхисон. Үүнд нь ойр тойрны нь Я.Содбаатар, С.Бямбацогт гээд том тэнэгүүд зарүү буруу ярин тос нэмж 90 жилийн түүхтэй энэ намыг улам ч доош оруулсан л болохоос биш.
0 Сэтгэгдэл
kampanit ajil gej zov bicsen baina. songuuliin kampani, huvitsaat kompani hoer oor utgatai.
zuv ch bichij chadahgui bj bas hun muulahtaigaa
Компани гэж бичдэг ш дээ залуусаа зөв алдаагүй мэдээгээ бичиж байвал сайн юмсан.
Хамгийн их уншсан