Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
НАМ ДАГАСАН ТОМИЛГОО
Манай улсад сонгууль болгоны дараа гүйцэтгэх засаглалын эрхийг атгасан улс төрийн хүчин халаа сэлгээ хийж, төрийн албыг бужигнуулдаг жишиг тогтсоор удаж байна. Энэ нь бараг л ёс мэт болсон. Сонгууль болгоны дараа төрийн албан хаагчид халагдах болов уу, яах бол гэсэн айдаст автана. Өнгөрсөн онд болсон парламентын ээлжит сонгуулийн дараа ч энэ жишгийг эрх баригчид хэрэгжүүллээ хэмээн олон нийт шүүмжилж, зэмлэсээр байгаа.
Уг нь, Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч аль нэг улс төрийн намын гишүүн байх ёсгүй гэсэн утгатай заалт байгаа ч, үүнийг амьдралд хэрэгжүүлдэггүй. Хэрэв төрийн албан хаагчид улс төрийн аль нэг намын гишүүн, дэмжигч биш байсан бол МАН-ыг засаг барих үед АН-ынхан, АН-ыг засгийн эрх атгахад МАН-ынхан гудамжинд гарч, лааз өшиглөж байна гэсэн шүүмжлэл гарахгүй байлаа.
Парламентад цөөнхийн буюу сөрөг хүчний үүрэг гүйцэтгэгч МАН-ын гишүүд төрийн албан хаагчдыг ажлаас нь хоморголон халлаа гэж гомдоллохгүй, эрх баригч АН-ынхан шүүмжлэлийн бай болохгүй явах байсан хэрэг. Тэдний хэлснээр бол төрийн 2000 орчим албан хаагч хууль бусаар ажлаас халагдчихаад буй гэнэ. Намынх нь гишүүд дэмжигчид нь ажилгүй болж, хохирч байгаа учраас л тэдний өмнөөс олон нийтэд дуу хоолойгоо хүргэж, байр сууриа илэрхийлсэн хэрэг. Үнэн хэрэгтээ, тэд ч засгийн эрхэнд байхдаа төрийн албыг намынхаа харьяаллын хүнээр дүүргэж, төрийн албан хаагчдыг бужигнуулсан гэдгийг үгүйсгэх хүн өдрийн од шиг л байгаа. МАН-ынхны хувьд өөрийнхөө толгой дээрх бухлыг харахгүй байж, бусдын толгой дээрх өвсийг харна гээч л болж байна.
Төрийн албаны зөвлөлийн дарга асан Д.Зүмбэрэллхам өөрийн хүсэлтээр ажлаа өгөхдөө “Сонгууль болгоны дараа төрийн албыг тэмээ туйлаад өнгөрсөн юм шиг л болгодог. Цаашид ийм байдлаар явбал улс орон хөгжихгүй” хэмээн хэлсэн. Түүний энэ үгийг сүүлийн үед МАН-ын зарим гишүүн ишлэл болгож, их ярих болов. Томилгоо болгоныг улстөржүүлэх тодруулбал, өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн нэгнийг хэн нэгний дарамт шахалтаар өргөдөл бичлээ гэж хардах явдал ч газар авлаа.
Жишээ нь, УИХ чуулганы хуралдаанаар он гарснаас хойш хоёр томилгоо хэлэлцэж шийдвэрлэсэн юм. Энэ нь мэдээж, УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг, хараат бус бие даасан байгууллага болох Төрийн албаны зөвлөлийн дарга болон гишүүнийг нь томилох, чөлөөлөх асуудал байв. Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам цаашид эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, докторын зэрэг хамгаалах болсон тул ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргасан. Харин тус зөвлөлийн орон тооны гишүүн Д.Батбаяр тэтгэвэрт гарах насанд хүрсэн учир мөн л ажлаасаа чөлөөлж өгөх хүсэлт илэрхийлсэн байлаа. Тиймээс чуулганы хуралдаанаар тэднийг ажлаас нь чөлөөлөх эсэхийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Су.Батболд “Яагаад өөрийн хүсэлтээр ажлаа өгөх болов. Хэн нэгний дарамт шахалтаар өргөдөл бичсэн үү” гэсэн асуултыг хоёуланд нь тавьсан. Үүнээс болж тэрээр УИХ-ын бусад гишүүнд “Учир байдлаа тайлбарлаж, өөрийн хүсэлтээр ажлаа өгье гэсэн хүний асуудлыг улстөржүүлэхээ боль” хэмээн загнуулж, бас шүүмжлүүлсэн удаатай.
Манай улсад албан ёсны бүртгэлтэй улс төрийн 22 нам бий. Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалт амьдралд хэрэгжихгүй байгаа учир төрийн албан хаагчид эдгээр намд хуваагдсан байгаа гэвэл дэгсдүүлсэн болохгүй. Тиймдээ ч Төрийн албан тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хөндөж байгаа.
Олон нийт болон улс төрийн хүчнүүдэд төрийн албаны томилгоотой холбоотой янз бүрийн эргэлзээ, хардлага төрүүлэхгүй байх үүднээс Төрийн албаны зөвлөл хяналт тавьдаг болохыг хуульчлах аж. Нөгөө талаар улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй болгох тухай ч он удаан жил ярьсаар байгаа. Гэвч өнөөдрийн хүртэл ажил хэрэг болоогүй л явна. Хэрэв улс төрийн нам гишүүнчлэлгүй болсон тохиолдолд төрийн албан хаагчид ч ил, далд улс төртэй хутгалдахгүй, сонгууль болгоны дараа хөдөлгөөнд орохгүй гэж үзэх хүн ч байна.
Мэдээж, нам дагасан томилгоог өргөс авч байгаа мэт арилгаж чадахгүй л байх. Энэ нь, алга урвуулахын дайтай ажил биш болохоор өнөө маргаашдаа цэгцрэхгүй л болов уу. Гэхдээ ирэх он жилүүдэд энэ асуудлыг шийднэ гэдэгт найдъя.

0 Сэтгэгдэл