Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Арвин: Гишүүдийг зайлшгүй хариуцлагатай болгох шаардлагатай болжээ
УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл парламент дахь олонхи цөөнхийн бүлгийн хооронд хэрүүлийн алим дэлгээд байгаа. Тодруулбал, эрхэм түшээдийг үүрэгт ажлаа төгс хий хэмээн хуулийн төсөлд зааж, хууль тогтоох дээд байгууллага дахь бүлгүүдийн хариуцлагын тогтолцоог өндөрсгөсөн нь талцаж маргалдахад хүргэсэн юм. Уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцлаа.

-Хоёр бүлгийн хооронд маргаан дэгдээсэн нэг хуулийн төсөл бий. Тод­руулбал, УИХ-ын тухай хууль өөрчлөлт оруулах замаар хариуцлага тооцох?
-Парламент дахь бүлэг, гишүүдийг хариуцлагажуулах асуудлыг хэлэлцэж байгаа. Үүн дээр хоёр намын бүлэг өөр өөр бодол тээж, байр сууринаас хандаж байна. Хувь хүн, албан тушаалтны хариуцлагын асуудал дээр хэн ч ямар нэгэн зүйл ярьдаггүй. Хариуцлагагүй байна гэж шүүмжлэн, үүр­гийг нь нэмэгдүүлж, эргээд тооцох хариуцлагын асуудлыг өн­дөрсгөсөөр ирсэн.
Гэвч өөрсдөдөө тооцох хариуц­лагаас айгаад байгаа нь ха­чир­халтай санагдаад байгаа юм. Өнөөдөр төрийн бай­гууллагынхан өглөөний най­ман цагт цуглардаг болсоор удаж байна. Хэрэв тогтсон цагаасаа хоцорвол тодорхой хэмжээгээр цалингаа хасуулах хууль, журамтай. Гэтэл төрийн түшээд маань хуралдааны тов зарлачихаад байхад ирэхгүй юм. Өглөө ес, арван цагт хурал зарлахад ирдэг хүн цөөхөн. Ирсэн нь бусдыгаа хүлээж цаг орчим хүлээх нь бараг зуршил мэт болчихож. Яахав хүний мууг үзэх, албан тушаалын томилгоотой холбоотой асуудал хэлэлцэнэ гэвэл хагас дутуу ирц нь бүрддэг. Бусад тохиолдолд уриулж залуулж байж л хүрэлцэн ирнэ. Ийм байх нь зохистой биш шүү дээ.

-Ер нь, гишүүдийг хуралд нь суулгах гэж авч байгаа арга хэмжээ?
-Тийм. Гэхдээ энэ нь арга ядсан зүйл. Ард түмний төлөөллөөс бүрддэг УИХ нь ийм зүйл хэлэлцэх гээд сууж байгаа нь эмгэнэл. Би хийж чадна, та бүхний төлөө зүтгэнэ, дуу хоолойгоо өргөж сайн сайхан зүйл, хууль тогтооно гэж төрийн түшээ болчихоод үүрэгт ажлаа хийхгүй явах нь буруу л байх. Ер нь, маш хариуцлагагүй байгааг л илтгээд байгаа юм. Миний мэдэхийн хоёр ч удаа ирц хүрээгүй гэх шалтгаанаар чуулганы нэгдсэн хурал болсонгүй. Цөөнх нь олонхи ирцээ бүрдүүл гэж шантаажлаад л. Ийм маягаар төрийн ажилд гацаа үүсгэж, садаа болох нь зохисгүй. Тухайн асуудлыг хэлэлцэх хүсэлгүй, зарчмын хувьд дэмжихгүй байгаа бол хуулийн дагуу завсарлагаа аваад гарах ёстой. Гэтэл өнөөдөр тийм зүйл ч хийлгүй, чуулган, Байн­­­­­­­­­­­­гын хорооны хуралдаа ирэх­гүй таслах нь хэвийн үзэгдэл шиг л болж. Үүнд нь ямар ч хариуцлага тооцдоггүй яв­саар өнөөдөртэй золголоо. Тий­мээс хариуцлагажуулах асуу­­дал ярьж, хуулийн төсөл бо­­ловс­­­­­­руулан өргөн барьж байна.

-Эрхэм түшээдийг ху­ралд нь ирүүлэх гэсэн аргаа барсан л хэрэг юм уу даа?
-Тийм. Олонхи нь төрийн үйл ажиллагааг зогсонги байдалд оруулахгүй гэсэндээ ийм зүйл санаачлан, ажлаа хий гэж шахалт үзүүлэх шийдвэрт хүрээд байгаа юм. Энд нэг зүйл хэлэхэд гишүүдийн үүргийг ухамсарлуулахын тулд хуульд өөрчлөлт оруулж, хариуцлага тооцно шүү хэмээн айлгах замаар ажлыг нь хийлгэх гэж байгаа. Ийм алхам хийлгэж байгаа хүмүүс ичих хэрэгтэй. Сонгогчдынхоо итгэлийг хү­лээн төрд гарч ирчихээд өнөөдөр тэдний төлөө хууль санаачлан батлуулах ажлаа хийхгүй гэдэг нь оновчтой биш. Сонгогдчихоод хурлаа таслан яваа гишүүд яах гэж гишүүн болсноо ойлгохгүй байгаа хэрэг үү. Миний хувьд хариуцлагажуулах зайлшгүй шаардлагатай болжээ гэж үзэж байгаа. Ийм арга хэмжээ авахгүй бол гишүүд үүргээ хэзээ ч ухамсарлахгүй нь.

-Бүлэг татан буулгах асуудлыг сөрөг хүчин хүлээн зөвшөөрөхгүй гээд байгаа?
-Хариуцлага тооцох хэрэгтэй. Аливаа асуудлыг долоо хоног бүрийн даваа гарагт бүлэг бүлгээрээ хэлэлцэн тодорхой шийдэлд хүрч, нэгдсэн байр сууринаас хандахаар тогтдог. Нэгэнт гишүүд нь хуралдаа суухгүй, хууль тогтоох ажилд саад учруулаад байгаа бол тухайн бүлэг байх шаардлагагүй биз дээ. Үнэхээр намын бүлгээ татан буулгахгүй гэж л бодож байгаа бол төрийн ажиллагаанд саад учруулахгүй байхыг гишүүддээ хэлж ойлгуулан, ирцээ бүрдүүлэх хэрэгтэй. Хэрэв энэ үүргээ биелүүлэлгүй эрхээ хасуулбал тухайн нам өөрийн байр сууриа парламентад илэрхийлэх боломжгүй болно. Энэ бол цэвэр хариуцлагын механизм. Та хуралдаа ирэхгүй бол ингэнэ шүү гэж заавал хариуцлага тооцохгүй бол хэтэрхий болчихсон байна. Ер нь, гишүүдээс бусад албан хаагчид бүгд л хариуцлага, үүргээ ухамсарлан ажиллаж байгаа. Яагаад түшээдэд ха­риуц­лага тооцож болохгүй гэж.

-Бүлэг татан буулгах заалт Үндсэн хуультай зөрчилдөхгүй юү?
-Харшилдаж болох л юм. Гэхдээ уг хуульд зөвхөн эдлэх эрх чөлөөг зааж өгсөн. Үүрэг хариуцлагын талаархи заалт байхгүй. Тиймээс үүнийг бусад хуульд суулгаж өгөх замаар шийдэж болох байх. Ер нь, Үндсэн хуульд парламентад наймаас дээш гишүүнтэй нам эвсэл бүлэг байгуулах эрхтэй гэж зааснаас хурал чуулганд оролцохгүй бол ийм хариуцлага тооцно гэсэн заалтгүй. Магадгүй бүлэг чуулганд ирэхгүй тасалсан тохиолдолд яах ч үгүй, эрхээ эдэлж байна гээд зүгээр орхиод байх хэрэг үү. Иймд Үндсэн хуульд хариуцлагын заалт суулгаж өгөх шаардлагатай л байгаа юм. Магадгүй эцэг хуульд өөрчлөлт оруулах үед үүнийг зааж өгч ч болно.

-Хурал чуулганыг тасал­дуулж, бүлгээрээ ажлаа тасалж байгаа асуудал багагүй гарах болж. Үүнийг зохион байгуулалттайгаар төрийн ажлыг гацааж байна гэж ойлгож болох уу?
-Мэдээж хэрэг бололгүй яахав. Ямар нэгэн шалтгаан хэллгүй хурал таслан суугаа нь төрийн механизмд санаатай­гаар гацаа үүсгэж буй хэрэг. Тусгаар тогтносон Монгол Ул­сын төрийг үл тоож байгаа явдал.

-Бүрэн эрхийг хааж боог­дуулах алхам гэж тайл­барлах хүн ч гарах байх?
-Халдашгүй дархан, бүрэн эрх гэдэг чинь хууль тогтоох явцад л яригдана. Би дархан эрхтэй гээд хурал таслахыг хэлэхгүй шүү. Бүрэн эрхээ эдлэх зам нь хууль тогтоож, сурталчлах ажил.
0 Сэтгэгдэл
Арвин боль доо
Хамгийн их уншсан