Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
П.Оюунчимэг ХЭҮК-ын гишүүнээр улиран сонгогдлоо
УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Пүрэвийн Оюунчимэг, Улсын дээд шүүүхээс санал болгосон Нанзадын Ганбаяр нарыг ХЭҮК-ын гишүүнд дэвшүүлсэн юм.
Хүний эрхийн зөрчлийг хамгийн их гаргадаг салбарууд нь өнгөрсөн 12 жилийн хугацаанд хүний эрхийн байгууллагуудаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд түүн дотроос хорих ангийн байгууллагууд, цагдийн байгууллага тэр дундаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар нэлээд асуудал дагуулдаг. Мөн хүүхдийн эрх, хүүхдийн хүчирхийлэл, эмэгтэйчүүд тэр дундаа төрийн байгууллага, төр оролцсон олон улсын компаниудад ажилладаг эмэгтэйчүүдийн ажлын байрны бэлгийн дарамт нэлээд анхаарал татдаг. Хүний эрхийн зөрчлийн асуудал салбар харгалзахгүйгээр, хэн ажиллаж байгаагаас үл хамааралтайгаар гарч ирдэг учраас аливаа байгууллагад хүний эрхийн асуудлаар огт зөрчил гардаггүй гэхэд хүндрэлтэй байгаа юм. Авилгын индекс гээд олон улсад хэрэглэгддэг индекс хүний эрхийн байгууллагуудад хэрэглэгддэггүй. Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын нийгэм эдийн засгийн зөвлөлд өргөн барьж байгаа илтгэлтэй холбогдуулаад тусгай илтгэгч нар Засгийн газрын урилгаар Монгол улсад ирж ажилласан хэд хэдэн тохиолдол бий. Улс орнуудад нийтлэг гардаг зөрчил тухайн салбарт ямар түвшинд байна гэдгийг тодорхойлдог олон улсын практик бий“ хэмээн ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийг “Монгол Улсад хүний эрх хамгийн их зөрчигддөг салбар юу вэ” гэсэн асуултад хариулсан юм.
Хүний эрхийн комиссын ажлыг УИХ, УИХ-ын бүтэцтэй уялдуулах, цаашид хүчтэй байгууллага болохын тулд ажилдаа ахиц гаргах, хүний эрхийг хангах асуудалд шударга ажиллах ёстой гэдэг дээр гишүүдийн зүгээс байр сууриа илэрхийлж байлаа. Гишүүдийн үг хэлж дууссаны дараа эхлээд ХЭҮК-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар болж буй П.Оюунчимэг, Ж.Дашдорж нарыг гишүүнээс чөлөөлөх санал хураалт явуулсныг гишүүдийн олонхи дэмжсэн юм. Дараа нь ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч нарыг тус бүрд нь санал хураалт явуулснаар П.Оюунчимэг, Н.Ганбаяр нарыг ХЭҮК-ын гишүүнээр томилов. П.Оюунчимэгийн хувьд энэ албанд улиран сонгогдож байгаа юм.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Пүрэвийн Оюунчимэг, Улсын дээд шүүүхээс санал болгосон Нанзадын Ганбаяр нарыг ХЭҮК-ын гишүүнд дэвшүүлсэн юм. Хүний эрхийн зөрчлийг хамгийн их гаргадаг салбарууд нь өнгөрсөн 12 жилийн хугацаанд хүний эрхийн байгууллагуудаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд түүн дотроос хорих ангийн байгууллагууд, цагдийн байгууллага тэр дундаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар нэлээд асуудал дагуулдаг. Мөн хүүхдийн эрх, хүүхдийн хүчирхийлэл, эмэгтэйчүүд тэр дундаа төрийн байгууллага, төр оролцсон олон улсын компаниудад ажилладаг эмэгтэйчүүдийн ажлын байрны бэлгийн дарамт нэлээд анхаарал татдаг. Хүний эрхийн зөрчлийн асуудал салбар харгалзахгүйгээр, хэн ажиллаж байгаагаас үл хамааралтайгаар гарч ирдэг учраас аливаа байгууллагад хүний эрхийн асуудлаар огт зөрчил гардаггүй гэхэд хүндрэлтэй байгаа юм. Авилгын индекс гээд олон улсад хэрэглэгддэг индекс хүний эрхийн байгууллагуудад хэрэглэгддэггүй. Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын нийгэм эдийн засгийн зөвлөлд өргөн барьж байгаа илтгэлтэй холбогдуулаад тусгай илтгэгч нар Засгийн газрын урилгаар Монгол улсад ирж ажилласан хэд хэдэн тохиолдол бий. Улс орнуудад нийтлэг гардаг зөрчил тухайн салбарт ямар түвшинд байна гэдгийг тодорхойлдог олон улсын практик бий“ хэмээн ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийг “Монгол Улсад хүний эрх хамгийн их зөрчигддөг салбар юу вэ” гэсэн асуултад хариулсан юм.
Хүний эрхийн комиссын ажлыг УИХ, УИХ-ын бүтэцтэй уялдуулах, цаашид хүчтэй байгууллага болохын тулд ажилдаа ахиц гаргах, хүний эрхийг хангах асуудалд шударга ажиллах ёстой гэдэг дээр гишүүдийн зүгээс байр сууриа илэрхийлж байлаа. Гишүүдийн үг хэлж дууссаны дараа эхлээд ХЭҮК-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар болж буй П.Оюунчимэг, Ж.Дашдорж нарыг гишүүнээс чөлөөлөх санал хураалт явуулсныг гишүүдийн олонхи дэмжсэн юм. Дараа нь ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч нарыг тус бүрд нь санал хураалт явуулснаар П.Оюунчимэг, Н.Ганбаяр нарыг ХЭҮК-ын гишүүнээр томилов. П.Оюунчимэгийн хувьд энэ албанд улиран сонгогдож байгаа юм.
0 Сэтгэгдэл
























