Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Элчин сайд нарыг томиллоо
УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсаас гадаад улсад суух зарим элчин сайд томилох, эргүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Алтангэрэл, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Тулга, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар З.Алтай, Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Л.Дүгэржав, Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Зүмбэрэллхамыг томилох саналыг Ерөнхийлөгч УИХ-д хүргүүлсэн юм. Энэ асуудлыг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс гадаад улс оронд монголыг төлөөлж суугаа Элчин сайдууд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах шаардлагатай байгааг анхааруулж, энэ асуудалд нэлээд санаачилгатай ажиллах хэрэгтэйг зөвлөж байлаа. Мөн зарим Элчин сайдууд яг өөрийн хамааралтай хүмүүст илүү анхаарал тавьж бусдад хайхрамжгүй ханддаг тохиолдол их байгаад шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тэрчлэн гадаадад ямар нэгэн асуудалд орж, эрх нь зөрчигдсөн иргэнээ хамгаалах байтал харин ч эх орон руу нь хөөж явуулдаг байдлаа болих хэрэгтэйг сануулж байлаа. Ингээд элчин сайдад нэр дэвшиж байгаа хүмүүсийг томилох асуудлаар санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Харин үүний дараа Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах, Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Ганхуяг, Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Цоггэрэл нарыг эргүүлэн татах саналыг тус бүрд нь дэмжлээ.
УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсаас гадаад улсад суух зарим элчин сайд томилох, эргүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Алтангэрэл, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Тулга, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар З.Алтай, Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Л.Дүгэржав, Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Зүмбэрэллхамыг томилох саналыг Ерөнхийлөгч УИХ-д хүргүүлсэн юм. Энэ асуудлыг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс гадаад улс оронд монголыг төлөөлж суугаа Элчин сайдууд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах шаардлагатай байгааг анхааруулж, энэ асуудалд нэлээд санаачилгатай ажиллах хэрэгтэйг зөвлөж байлаа. Мөн зарим Элчин сайдууд яг өөрийн хамааралтай хүмүүст илүү анхаарал тавьж бусдад хайхрамжгүй ханддаг тохиолдол их байгаад шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тэрчлэн гадаадад ямар нэгэн асуудалд орж, эрх нь зөрчигдсөн иргэнээ хамгаалах байтал харин ч эх орон руу нь хөөж явуулдаг байдлаа болих хэрэгтэйг сануулж байлаа. Ингээд элчин сайдад нэр дэвшиж байгаа хүмүүсийг томилох асуудлаар санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Харин үүний дараа Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах, Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Ганхуяг, Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Цоггэрэл нарыг эргүүлэн татах саналыг тус бүрд нь дэмжлээ.
0 Сэтгэгдэл
























