Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
МоАХ-НЫ 12 ПАРТИЗАН ШИНЭ СУУЦАНДАА ОРЛОО
Монголын Ардчилсан холбоо ойн жилийнхээ тоогоор ахмадуудаа шинэ байр өгдөг уламжлалтай. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголын Ардчилсан Холбоо 23 жилийн ойгоороо 23 хүнд байрны эрхийн бичгийг гардуулсан. Оны шилдэг шагналаар шагнуулсан ардчиллын анхдагчид сар шинийн босгон дээр шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа. Одоогийн байдлаар МоАХ-ны анхдагч 70 гишүүн байртай болоод байна. Ардчилсан нийгмийг бүтээхийн төлөө залуу нас оюун ухаанаа дайчилсан эдгээр хүмүүсийн нийгмийн асуудлыг ийнхүү шийдэж өгч байгаад тун их баяртай байгаагаа тэд хэлж байсан юм. Ийнхүү оны шилдэг шагналаар шагнагдсан ардчилалын анхдагчид сар шинээ шинэ орон сууцандаа утгахаар боллоо.
Г.ШҮР: ААВЫГ МИНЬ “МОДОН ТОЛГОЙ” ХОЧООР НЬ АРДЧИЛЛЫНХАН АНДАХГҮЙ

-Юуны өмнө шинэ байрны түлхүүр гардан авсанд баяр хүргэе?
-Баярлалаа. Энэхүү байрны 91 гэсэн тоот орон сууцны түлхүүрийг гардан авсандаа баяртай байна. Байрны түлхүүрийг миний ээж Алтанцэцэг гардан авах байсан ч бурхны оронд заларсан. 22 жилийн ойн баярын хурлын үеэр ээж минь энэхүү байрны батламжаа гардан авч, үнэхээр их баярласан юм.
-МоАХ-ны удирдах зөвлөлийн гишүүн С.Майнбаяр “Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ганзоригт өгч буй орон сууцны түлхүүрийг охин нь гардан авч байна” гэж хэлсэн. Тэгэхээр танай аав ч гэсэн 1990 оны анхдагчдын нэг байх нь ээ?
-Тийм ээ. Миний аав 1990 оны ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Ганзориг гэж хүн байсан. “Модон толгой” Ганзориг гэдэг хочоор нь ардчиллынхан андахгүй дээ. Хүмүүс ч энэ хочоор нь сайн мэднэ. Хуурай өлсгөлөнг Бигэрийн Цолмон ахтай хоёулаа эхлүүлж байсан хүн. Аав, ээж хоёр минь хоёулаа ардчиллын төлөө зүтгэж явсан. Ардчиллын партизан гэдгээр нь ч бид ааваараа маш их бахархаж явдаг. Ардчилсан намаас янз бүрээр туслалцаа үзүүлж байсан. Гэхдээ энэхүү орон сууц бол хамгийн том шагнал юм даа.
М.ЧОЙЖИЛ: БИД АРДЧИЛЛЫГ УЛАМ БАТАЛГААЖУУЛАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ БОЛНО
-Сар шинийн босгон дээр шинэхэн байртай болж байгаад баяр хүргэе?
-Баярлалаа. Монголын ардчилалд 23 жил зүтгэж явааг минь үнэлж байраар шагнасан МоАХ-ны удирдах зөвлөл, Баттулга даргад баярлалаа гэдгээ хэлье. 23 жилийн өмнө нэг намын дарангуй тогтолцоог өөрчлөхийн тулд анх зориглон хөдөлсөн. Үүний үр дүнд хүний эрх чөлөө, шударга ёс, хөгжиж буй өнөөдрийн нийгмийг бүтээсэн болов уу.
-Нэгэн цаг үед мөр зэрэгцэн өнөөдрийг хүртэл холбоотой яваа партизануудтайгаа нэгэн дээвэр дор амьдрах боллоо шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Ганзориг агсны үр хүүхэд, Өлзийбат, Оюунчимэг, Батцэцэг, Үржинбадам, Чогтмаа, Хишигбат, Дагирмаа, Сайнбаяр, Цэцгээ, Пүрэвдорж гээд хамтдаа нэг байрны дээд, доод давхарт төвхнөх нь байна.
Цаашдаа дахин 10 партизан байрны түлхүүрээ гардан авна. Бид цаашид ч ардчиллыг улам баталгаажуулж ил тод, шууд ардчиллын төлөө ажиллах болно. Ах нь сүүлийн 10 жилийн турш түүхийн судалгаа хийж байна. Өвөг дээдсийн өв уламжлал, соёл, хэл аялгуу түгээн дэлгэрүүлэхийн төлөө олон зүйл хийхээр төлөвлөж байна.
Б.БАТЦЭЦЭГ: ХУВИЙН АМЬДРАЛ, АЛБАН ТУШААЛЫГ ХОЙШ ТАВЬЖ ҮЗЭЛ БОДОЛДОО ТУУШТАЙ ЯВСАН
-Баяр хүргэе танд. Хэдэн тоот орон сууцны түлхүүрийг гардан авав?
-Маш их баярлалаа. 86 тоот байрны түлхүүр гардан авлаа. Ардчилсан хувьсгалын төлөө 23 жилийн турш үзэл бодолдоо үнэнч, тууштай явсныг минь үнэлж энэхүү байраар шагнасанд баяртай байна. 23 жилийн өмнө Баянхонгор аймгийн ардчилсан холбооны салбар зөвлөлийн бичээчээр ажилд орж байлаа. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл МоАХ-тойгоо холбоотой явна даа.
-Та тэр үед хэдэн настай байсан бэ?
-19 настай байлаа. 1990 оны есдүгээр сарын 15-нд ажилд орж байснаа их тод санадаг.
-19 настай бүсгүй тухайн үед ийм шийдвэр гаргана гэхээр их л зориг гаргаж дээ?
-Тийм ээ. Манай өвөө нөлөөлсөн л дөө. Миний өвөө Содномсамбуу насаараа аймгийн даргын жолооч хийсэн хүн. Тэгээд бид аймаг орон нутгийн тухай, улс төр нийгэм эдийн засгийн амьдралын талаар нэлээдгүй ярьдаг байсан. Энэ нь намайг өөрөө шийдвэр гаргаж, энэ хувьсгалын үйл хэрэгт оролцоход нөлөөлсөн байх. Тухайн үед би арын алба хариуцаж байсан болохоор бүр нарийн үйл явцыг нь сайн мэддэггүй юм. Салбар бүр, сумаас төлөөлөл оролцоод манай аймагт их л сүртэй болж байсан даа. Тухайн үед цус гаргахгүй, цонх хагалахгүй хувьсгалыг тайван замаар хийснээрээ бид бахархдаг. Партизан, анхдагчдын хувьд хувийн амьдрал албан тушаалаа хойш тавьж зөвхөн үзэл бодолдоо тууштай явсан хүмүүс. Тиймдээ ч партизанууд маань өнөөдөр ар гэрийн асуудал тийм ч хангалуун биш явцгаадаг. Харин Баттулга сайд МоАХ-ны даргаар томилогдсноос хойш анхдагчдын нийгмийн асуудлыг шийдэж эхэлсэн. Баттулга даргад болон ардчиллыг дэмждэг Монголын ард түмэндээ баярлаж явдгаа илэрхийлье.
Монголын Ардчилсан холбоо ойн жилийнхээ тоогоор ахмадуудаа шинэ байр өгдөг уламжлалтай. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголын Ардчилсан Холбоо 23 жилийн ойгоороо 23 хүнд байрны эрхийн бичгийг гардуулсан. Оны шилдэг шагналаар шагнуулсан ардчиллын анхдагчид сар шинийн босгон дээр шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа. Одоогийн байдлаар МоАХ-ны анхдагч 70 гишүүн байртай болоод байна. Ардчилсан нийгмийг бүтээхийн төлөө залуу нас оюун ухаанаа дайчилсан эдгээр хүмүүсийн нийгмийн асуудлыг ийнхүү шийдэж өгч байгаад тун их баяртай байгаагаа тэд хэлж байсан юм. Ийнхүү оны шилдэг шагналаар шагнагдсан ардчилалын анхдагчид сар шинээ шинэ орон сууцандаа утгахаар боллоо.Г.ШҮР: ААВЫГ МИНЬ “МОДОН ТОЛГОЙ” ХОЧООР НЬ АРДЧИЛЛЫНХАН АНДАХГҮЙ

-Юуны өмнө шинэ байрны түлхүүр гардан авсанд баяр хүргэе?
-Баярлалаа. Энэхүү байрны 91 гэсэн тоот орон сууцны түлхүүрийг гардан авсандаа баяртай байна. Байрны түлхүүрийг миний ээж Алтанцэцэг гардан авах байсан ч бурхны оронд заларсан. 22 жилийн ойн баярын хурлын үеэр ээж минь энэхүү байрны батламжаа гардан авч, үнэхээр их баярласан юм.
-МоАХ-ны удирдах зөвлөлийн гишүүн С.Майнбаяр “Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ганзоригт өгч буй орон сууцны түлхүүрийг охин нь гардан авч байна” гэж хэлсэн. Тэгэхээр танай аав ч гэсэн 1990 оны анхдагчдын нэг байх нь ээ?
-Тийм ээ. Миний аав 1990 оны ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Ганзориг гэж хүн байсан. “Модон толгой” Ганзориг гэдэг хочоор нь ардчиллынхан андахгүй дээ. Хүмүүс ч энэ хочоор нь сайн мэднэ. Хуурай өлсгөлөнг Бигэрийн Цолмон ахтай хоёулаа эхлүүлж байсан хүн. Аав, ээж хоёр минь хоёулаа ардчиллын төлөө зүтгэж явсан. Ардчиллын партизан гэдгээр нь ч бид ааваараа маш их бахархаж явдаг. Ардчилсан намаас янз бүрээр туслалцаа үзүүлж байсан. Гэхдээ энэхүү орон сууц бол хамгийн том шагнал юм даа.
М.ЧОЙЖИЛ: БИД АРДЧИЛЛЫГ УЛАМ БАТАЛГААЖУУЛАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ БОЛНО
-Сар шинийн босгон дээр шинэхэн байртай болж байгаад баяр хүргэе?
-Баярлалаа. Монголын ардчилалд 23 жил зүтгэж явааг минь үнэлж байраар шагнасан МоАХ-ны удирдах зөвлөл, Баттулга даргад баярлалаа гэдгээ хэлье. 23 жилийн өмнө нэг намын дарангуй тогтолцоог өөрчлөхийн тулд анх зориглон хөдөлсөн. Үүний үр дүнд хүний эрх чөлөө, шударга ёс, хөгжиж буй өнөөдрийн нийгмийг бүтээсэн болов уу.
-Нэгэн цаг үед мөр зэрэгцэн өнөөдрийг хүртэл холбоотой яваа партизануудтайгаа нэгэн дээвэр дор амьдрах боллоо шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Ганзориг агсны үр хүүхэд, Өлзийбат, Оюунчимэг, Батцэцэг, Үржинбадам, Чогтмаа, Хишигбат, Дагирмаа, Сайнбаяр, Цэцгээ, Пүрэвдорж гээд хамтдаа нэг байрны дээд, доод давхарт төвхнөх нь байна.
Цаашдаа дахин 10 партизан байрны түлхүүрээ гардан авна. Бид цаашид ч ардчиллыг улам баталгаажуулж ил тод, шууд ардчиллын төлөө ажиллах болно. Ах нь сүүлийн 10 жилийн турш түүхийн судалгаа хийж байна. Өвөг дээдсийн өв уламжлал, соёл, хэл аялгуу түгээн дэлгэрүүлэхийн төлөө олон зүйл хийхээр төлөвлөж байна.
Б.БАТЦЭЦЭГ: ХУВИЙН АМЬДРАЛ, АЛБАН ТУШААЛЫГ ХОЙШ ТАВЬЖ ҮЗЭЛ БОДОЛДОО ТУУШТАЙ ЯВСАН-Баяр хүргэе танд. Хэдэн тоот орон сууцны түлхүүрийг гардан авав?
-Маш их баярлалаа. 86 тоот байрны түлхүүр гардан авлаа. Ардчилсан хувьсгалын төлөө 23 жилийн турш үзэл бодолдоо үнэнч, тууштай явсныг минь үнэлж энэхүү байраар шагнасанд баяртай байна. 23 жилийн өмнө Баянхонгор аймгийн ардчилсан холбооны салбар зөвлөлийн бичээчээр ажилд орж байлаа. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл МоАХ-тойгоо холбоотой явна даа.
-Та тэр үед хэдэн настай байсан бэ?
-19 настай байлаа. 1990 оны есдүгээр сарын 15-нд ажилд орж байснаа их тод санадаг.
-19 настай бүсгүй тухайн үед ийм шийдвэр гаргана гэхээр их л зориг гаргаж дээ?
-Тийм ээ. Манай өвөө нөлөөлсөн л дөө. Миний өвөө Содномсамбуу насаараа аймгийн даргын жолооч хийсэн хүн. Тэгээд бид аймаг орон нутгийн тухай, улс төр нийгэм эдийн засгийн амьдралын талаар нэлээдгүй ярьдаг байсан. Энэ нь намайг өөрөө шийдвэр гаргаж, энэ хувьсгалын үйл хэрэгт оролцоход нөлөөлсөн байх. Тухайн үед би арын алба хариуцаж байсан болохоор бүр нарийн үйл явцыг нь сайн мэддэггүй юм. Салбар бүр, сумаас төлөөлөл оролцоод манай аймагт их л сүртэй болж байсан даа. Тухайн үед цус гаргахгүй, цонх хагалахгүй хувьсгалыг тайван замаар хийснээрээ бид бахархдаг. Партизан, анхдагчдын хувьд хувийн амьдрал албан тушаалаа хойш тавьж зөвхөн үзэл бодолдоо тууштай явсан хүмүүс. Тиймдээ ч партизанууд маань өнөөдөр ар гэрийн асуудал тийм ч хангалуун биш явцгаадаг. Харин Баттулга сайд МоАХ-ны даргаар томилогдсноос хойш анхдагчдын нийгмийн асуудлыг шийдэж эхэлсэн. Баттулга даргад болон ардчиллыг дэмждэг Монголын ард түмэндээ баярлаж явдгаа илэрхийлье.
У.Бадам
0 Сэтгэгдэл
zundui
Woow . bayar hyrgie. amjilt hysie!
2013.02.01
























