Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Оюутолгой гэрээний нөхцлийн талаар Ерөнхий сайд мэдээлэл хийв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганд оролцож байна. Энэ сарын 6-ны өдөр Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн хурал болох гэж байгаа, түүнчлэн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус компанийн үйл ажиллагаатай холбогдсон зарим мэдээлэл гарах болсонтой холбогдуулан ийм мэдээлэл хийх шаардлагатай болсныг Ерөнхий сайд хэллээ.  
Тэрээр хэлэхдээ, төслийн зардал өссөн шалтгааныг тодорхой болгооч гэдгийг манай талын төлөөлөл шаардаж байгаа ч өнөө болтол тодорхойгүй хэвээр байна. Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам.доллараар өссөн тухай яриа байгаа. Өнгөрсөн хоёр жилд хөрөнгө оруулалтаа ТУЗ нь батлаад явж байсан. Гэхдээ хөрөнгө оруулалт өссөн шалтгаанаа тодорхой тайлбарладаггүй байсан. Иймээс шинэ Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацааны хөрөнгө оруулалтыг тодорхой болгоогүй нөхцөлд энэ оны төлөвлөөгөөг батлах боломжгүй гэсэн байр суурьтай байгаа. Харин тус компанийн хүсэлтийн дагуу зөвхөн энэ оны эхний хоёр сарын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталж өгсөн. Зардал өссөнөөс манай талын хүртэх хувь буурч байгаа, төслийн дагуу хөрөнгө оруулалтаа хийхийг л бид хүсч байгаа.
Төслийн анхны хөрөнгө оруулалт нь далд уурхай ажиллаж эхэлснээр 14.6 тэрбум ам.доллар байхаар ТЭҮЗ-д тусгасан байгаа. Гэтэл одоо энэ нь 24 тэрбум ам.долларт хүрэхээр өсгөсөн тооцоо гаргасан байдаг юм. Тоог ингэж өөрчилж буйг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, нөгөө талаар нь энэ нь хууль зөрчиж байгаа хэрэг юм гэлээ.
Монгол ажилчдын ажлын хөлс, нийгмийн асуудалд анхаарах, бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг ил тод болгох, манай компаниудын энэ талын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа, түүнчлэн лицензтэй холбоотой зарим асуудал байгаа гэдгийг хэлсэн юм. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж асуулт асууж, үг хэлнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан