Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Намрын чуулган энэ долоо хоногт завсарлана
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг есөн хууль, Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах болон барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг УИХ-ын 2 тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Баасан гаригийн нэгдсэн чуулганаар хэлэлцсэн Оюутолгойн асуудал маш чухал. Учир нь, хоёр хоногийн дараа буюу ирэх Лхагва гарагт Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн хурал болох бөгөөд өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг Оюутолгойн асуудлаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд нээлттэй мэдээлэл хийж, Ерөнхийлөгч байр сууриа илэрхийсэн нь энэ ордыг тойрсон асуудлаар төр, засгийн түвшинд төдийгүй иргэд олон нийт зөв мэдээлэлтэй, нэгдмэл ойлголттой болоход чухал ач холбогдолтой хуралдаан болсон гэв.   
Харин УИХ-ын намрын чуулган ирэх Баасан гарагт завсарлах тул энэ долоо хоногт УИХ ихээхэн ачаалалтай ажиллах төлөвтэй байгаа, намын бүлэг, байнгын хороодын хуралдаанаас гадна УИХ-ын нэг дэд хороо, тухайлбал, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо маргааш хуралдаж Автотээврийн хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийг багасгах талаар Зам, тээврийн сайд болон нийслэлийн экологи, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн албаны хүмүүс мэдээлэл хийх аж.
Үүнээс гадна нийслэлд нийлүүлж буй утаагүй түлшний хангалт, стандарт болон түлшний үйлдвэрийн ажлын явц, шинээр баригдах түлшний үйлдвэрийн төсөл, технологийн туршилтын талаар Уул уурхайн сайдын мэдээлэл хийж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Лхагва гарагт “Аюулгүй байдлын салбарын шинэчлэл, олон улсын туршлага ба Монгол Улс дахь нөхцөл байдал” сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгуулах юм. Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар Хаягжуулалтын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудын төсөл, Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн хэлэлцэж батлах бөгөөд бусад асуудлын хувьд “УИХ энэ долоо хоногт МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох асуудлыг шийдвэрлэж, 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоол баталснаар УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулган завсарлах юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан