Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Оюутолгойн хөрөнгө оруулагчдын гэрээнээс үр дүн гарна гэв
Хоёр хоногийн дараа Оюутолгойн хөрөнгө оруулагчдын хурал болно. Энэ хурал болох гэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанд нээлттэй мэдээлэл хийсэн. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганд оролцож Оюутолгой төслийн талаар холбогдох сайдуудаас асуулт асууж, хариулт авсан. Тэрчлэн Оюутолгойн асуудалд өөрийнхөө байр суурийг илэрхийлж, монгол хүн эх орондоо эзэн байхын тулд аливаа зүйлийг хуулийн дагуу хийж, нэгдмэл байр суурьтай байх ёстойг анхааруулсан.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд Оюутолгойн асуудлаар хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэрээр, “УИХ-ын нэр бүхий цөөн хэдэн гишүүн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулж зөв болгох шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлж, өмнөх парламентын үед Ерөнхий сайдыг огцруулах хүртэл шаардлага тавин тэмцсэн. Шинэ парламентын 26 гишүүн мөн ийм шаардлага тавьж УИХ-ын бүтцэд “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах санал бүхий хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьсан нь Оюутолгойн гэрээг хөдөлгөх шаардлагатай гэснээс бус тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг эсэргүүцээгүй. Гол нь гол нь уг гэрээ энэ их баялгийн эзэн болсон монголчуудад ашигтай байх хэрэгтэй гэсэн зарчим баримталсан. Зөвхөн хөрөнгө оруулалтын төдийгүй хувь нийлүүлэгчдийн гэрээнд ч монголчуудын хувьд эерэг өөрчлөлт оруулахын тулд арван хэдэн шаардах бичиг, удаа дараа албан тоот хүргүүлж байлаа. Шинэ Засгийн газар байгуулагдсанаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Хоёр хоногийн дараа Оюутолгойн хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгчдийн хурлыг хийх гэж байна. Энэ ордыг тойрсон асуудлаар төр, засгийн түвшинд төдийгүй иргэд, олон нийтийг зөв мэдээлэлтэй, нэгдмэл ойлголттой болгож, нэгдсэн байр сууринд хүргэхийн тулд чармайн ажилласан уул уурхайн салбарын мэргэжлийн хүмүүс, иргэний нийгмийн байгууллагынхан, хэвлэл мэдээлллийн ажитлтнуудад бид баяр хүргэх ёстой. Товчхондоо, бидний байр суурь, тавьсан шаардлага туйлын зөв байсан нь харагдаж, энэ үйл явдлыг тойрсон маргаан шударга үнэнд гүйцэгдлээ. Хоёр хоногийн дараа болох хурлаар тодорхой үр дүн гарна хэмэээн олон нийт хүлээж байна. Эрдэс баялаг, уул уурхайн салбар дахь алдаа эндэгдлийг засах, тус салбарын үйл ажиллагааанд үнэлэлт дүгнэлт өгч УИХ-д тайлагнах чиг үүрэг бүхий түр хороо байгуулах асуудалд УИХ туйлын хойрго хандаж ирсэн ч нэр бүхий 26 гишүүн, олон нийтийн шаардлагаар энэ саналыг дэмжсэн шийдвэрийг УИХ гаргалаа. Харин анх олон намын болон бие даагчдын төлөөлөл бүхий 18 гишүүнтэй түр хороо байгуулахаар төлөвлөж байсан бол УИХ-аас түр хороог байгуулахдаа бүрэлдэхүүнийг нь сүүлд авч үзнэ гэсэн нь эрх баригчид тус хороон дахь гишүүдийн харьцааны тэнцвэртэй байдлыг өөрчлөх далд санаа агуулж байна гэж бодоход хүргэж байна хэмээн ярилаа.
Хэвлэлийн бага хуралд Г.Уянга, Д.Батцогт, О.Баасанхүү, С.Ганбаатар нарын гишүүд оролцсон бөгөөд тэд “Түр хороо байгуулах асуудлыг УИХ дэмжсэн нь уул уурхай, улмаар Монгол Улс хөгжих эсэхийг шийдвэрлэх нэг том алхам боллоо. Ямар боловч монголчууд бид нэг талдаа гарч чадсан нь олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн” хэмээн тэмдэглэж байв. Үүний сацуу тэд бас “Монголын нутаг дэвсгэрийн хаана нь ямар баялаг байж, алийг нь хэзээ олборлох, хэдийг нь хойч үедээ үлдээх, өөрөөр хэлбэл, ашигт малтмалын талаар төрөөс баримтлах нэгдмэл бодлогоо эн түрүүнд баталж байж Ашигт малтмалын хуулиа шинэчлэн гаргах ёстой. Хөрөнгө оруулагчид Монголоос ашигт малтмалын талаар тогтвортой бодлого хэрэгжүүлэхийг хүсэж байгаатай адилхан бид ч тогтвортой байдлыг хүсэж байна. Харин нэг тал нь хүчээр тулгасан, нөгөө тал нь үүнийг хүлээж авахаас өөр аргагүй байдалд хүрсэн хэтэрхий шударга бус гэрээг тогтвортой байлгах ёсгүй. Энэ нь зөвхөн хөрөнгө оруулалтын гэрээнд төдийгүй хувь нийлүүлэгчдийн гэрээнд ч хамаатай. Уул уурхайн түр хороог эрх баригчид толгойлох нь зохисгүй, цөөнх түүнийг удирдах нь зүйтэй, Түр хороо хуулиараа Байнгын хороотой адилхан эрхтэй байдаг тул сөрөг хүчин талдаа удирдлага нь байвал илүү шударга” хэмээн мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл