Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Н.Батцэрэг: МИАТ компанийг хувьчлахыг дэмжихгүй
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдрийн хурлаараа чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын талаар ярилцаж, байр сууриа нэгтгэсэн байна. Тус бүлгийн гишүүд Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд МИАТ компанийг хувьчлах асуудлыг дэмжихгүй байхаар байр сууриа нэгтгэсэн бол Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй гэж үзжээ. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ч батлах шаардлагатай. Ингэхдээ иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулахад илүү анхаарах ёстой гэдгийг тус бүлгийн дарга Н.Батцэрэг хэлсэн юм.
Сүүлийн үед МҮАН Бүгд хурлаа хийж, Шинэчлэлийн Засгийн газраас гарах эсэхээ шийдвэрлэнэ гэсэн яриа түгэж буй. Харин үүнд “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Би ОХУ-д томилолтоор яваад өнгөрсөн баасан гарагт ирсэн. Намынхантайгаа уулзаж амжаагүй байна. Цагаан сарын өмнө юм уу, дараа намын Бүгд хурлаа хийнэ байх. Бид энэ талаар намын даргатай ярилцаж, хурлынхаа товыг гаргана. Тэгээд ч манай нам жил бүрийн шинийн 8-нд багтааж ээлжит хурал, Бүгд хурлаа хийн жилийн ажлаа дүгнэж, цаашид хэрхэхээ ярилцдаг уламжлалтай. Намын Бүгд хурлаас өмнө Удирдах зөвлөл хуралдах ёстой. Удирдах зөвлөл Бүгд хурлаараа ямар асуудал хэлэлцэх вэ гэдгийг ярилцаж, тодорхойлдог юм. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, бид М.Энхсайханыг ажилд оруулсан юм биш шүү дээ. Шинэчлэлийн Засгийн газрыг хамтран байгуулсан нэг намын удирдлагын хувьд энэ Засгийн газраас гаргасан нийгэм, эдийн зорилт хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой албан тушаалд нам хоорондын харилцааны явцад томилогдсон байгаа. Мэдээж, Бүгд хурлын үеэр М.Энхсайханыг ажлаас нь халсан тухай асуудлыг хөндөж, гишүүд асуулт асуух л байх. Бүгд хурал болоогүй байхад энэ асуудалд урьдчилж хариулт өгөх боломжгүй” гэсэн тайлбар хийлээ.
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдрийн хурлаараа чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын талаар ярилцаж, байр сууриа нэгтгэсэн байна. Тус бүлгийн гишүүд Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд МИАТ компанийг хувьчлах асуудлыг дэмжихгүй байхаар байр сууриа нэгтгэсэн бол Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй гэж үзжээ. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ч батлах шаардлагатай. Ингэхдээ иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулахад илүү анхаарах ёстой гэдгийг тус бүлгийн дарга Н.Батцэрэг хэлсэн юм. Сүүлийн үед МҮАН Бүгд хурлаа хийж, Шинэчлэлийн Засгийн газраас гарах эсэхээ шийдвэрлэнэ гэсэн яриа түгэж буй. Харин үүнд “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Би ОХУ-д томилолтоор яваад өнгөрсөн баасан гарагт ирсэн. Намынхантайгаа уулзаж амжаагүй байна. Цагаан сарын өмнө юм уу, дараа намын Бүгд хурлаа хийнэ байх. Бид энэ талаар намын даргатай ярилцаж, хурлынхаа товыг гаргана. Тэгээд ч манай нам жил бүрийн шинийн 8-нд багтааж ээлжит хурал, Бүгд хурлаа хийн жилийн ажлаа дүгнэж, цаашид хэрхэхээ ярилцдаг уламжлалтай. Намын Бүгд хурлаас өмнө Удирдах зөвлөл хуралдах ёстой. Удирдах зөвлөл Бүгд хурлаараа ямар асуудал хэлэлцэх вэ гэдгийг ярилцаж, тодорхойлдог юм. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, бид М.Энхсайханыг ажилд оруулсан юм биш шүү дээ. Шинэчлэлийн Засгийн газрыг хамтран байгуулсан нэг намын удирдлагын хувьд энэ Засгийн газраас гаргасан нийгэм, эдийн зорилт хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой албан тушаалд нам хоорондын харилцааны явцад томилогдсон байгаа. Мэдээж, Бүгд хурлын үеэр М.Энхсайханыг ажлаас нь халсан тухай асуудлыг хөндөж, гишүүд асуулт асуух л байх. Бүгд хурал болоогүй байхад энэ асуудалд урьдчилж хариулт өгөх боломжгүй” гэсэн тайлбар хийлээ.
0 Сэтгэгдэл
























