Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
С.ОДОНТУЯА: МИАТ-ИЙН ХЭРЭГТ МАН-ЫН ГИШҮҮД ХОЛБООТОЙ
МИАТ-тай холбоотой хэрэг сүүлийн үед олны анхаарлын төвд байна. Үүнтэй зэрэгцэн тус компанийг хувьчлах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч дэмжигдээгүй. МИАТ-тай холбоотой эл асуудалд УИХ-ын гишүүн С.Одонтуяа ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
-Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар МИАТ-ийн хувьчлалын талаар ярихад та сөрөг байр суурьтай байсан. Ямар шалтгааны улмаас хувьчлалыг дэмжихгүй байна вэ?
-Би Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн ажлын хэсэгт орсон учраас МИАТ-ийн хувьчлалын талаар маш их ярьж байгаа. Байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэх үеэр МИАТ-ийн хувьчлалыг хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн ч УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар дэмжигдээгүй. Би бүлгийн хурал дээр МИАТ-ийн хувьчлалыг яагаад одоо хэлэлцэж болохгүй вэ гэдгийг удаа дараа тайлбарласан. Өөрөөр хэлбэл, одоо цаг үе нь биш. Хувьчлагдсан агаарын тээврийн компаниуд алдагдалтай ажиллаж байсан. Дэлхий дахинд агаарын тээврийн салбар эрсдэлтэй, алдагдалтай байгаа. Энэ үед бид МИАТ-ээр хамаагүй оролдож болохгүй. Үндэсний аюулгүй байдал талаа харсан ч гадаадын компанид удирдлагыг өгнө гэдэг маш их эрсдэлтэй. Хувьчилна гэдгийг дандаа сайн талаас нь харсаар ирсэн нь манайхны гол алдаа болж. Өмнө нь хувьчилсан зүйл маш их хохирол дагуулсан гашуун туршлага ч бий. Тухайлбал, нийслэлд орон сууцны контор, “Харгиа” цэвэр усны байгууламжийг эргээд төрийн өмчид авч байна. Тиймээс бид энэ долоо хоногийн чуулганаар Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй. Харин МИАТ-тэй холбоотой асуудлыг нь хойшлуулах саналтай байгаа.
-МИАТ-ийн парк шинэчлэлийг Засгийн газраас гаргасан бондоос санхүүжүүлнэ гээд байгаа. Энэ хэр оновчтой санал вэ?
-Үндэснийхээ ганц компанийг бодлогоор дэмжээд авч явах ёстой. Урьдчилсан байдлаар гэрээ хэлэлцээр хийсэн. МИАТ-т онгоц авч өгөх асуудлыг бид дэмжиж байгаа. Ер нь, энэ асуудалд болгоомжтой хандах нь юу юунаас илүү чухал байна. Мөн манай намын гишүүдийг МИАТ-ийн хэрэгт холбоотой гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байсан. Үүнд ҮХАА-н сайд Х.Баттулга хариулт өгсөн. Тэрээр “Монголиэн эйрлианс” компанийг дэмжсэн шалтгаан нь орон нутагт нислэг үйлдэх өрсөлдөөн бий болгож, тасалбарын үнэ бууруулах зорилготой байсан юм билээ. Түүнээс биш хувь эзэмшдэггүй гэсэн. Энэ талаараа ч удахгүй хэвлэлд ярилцлага өгөх байх. Мөн “Бодь” группийн талаар яригдсан зүйлд М.Зоригт гишүүн тайлбар хийсэн. МАН-ын олон гишүүн МИАТ-ийн хувьчлалд оролцож, луйвар хийснийгээ хамгаалах гэж АН руу хамаг буруугаа чихэж байна.
-Тэгвэл МИАТ-ээр дамжуулан мөнгө угаасан хэрэгт зөвхөн МАН-ын гишүүд холбоотой гэсэн үг үү?
-Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох байлгүй. Бид яг тэр, энэ гэж хэлэх боломжгүй. Гэхдээ ерөнхийдөө тэр намын угшилтай хүмүүс байгаа.
МИАТ-тай холбоотой хэрэг сүүлийн үед олны анхаарлын төвд байна. Үүнтэй зэрэгцэн тус компанийг хувьчлах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч дэмжигдээгүй. МИАТ-тай холбоотой эл асуудалд УИХ-ын гишүүн С.Одонтуяа ямар байр суурьтай байгааг сонирхлоо.-Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар МИАТ-ийн хувьчлалын талаар ярихад та сөрөг байр суурьтай байсан. Ямар шалтгааны улмаас хувьчлалыг дэмжихгүй байна вэ?
-Би Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн ажлын хэсэгт орсон учраас МИАТ-ийн хувьчлалын талаар маш их ярьж байгаа. Байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэх үеэр МИАТ-ийн хувьчлалыг хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн ч УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар дэмжигдээгүй. Би бүлгийн хурал дээр МИАТ-ийн хувьчлалыг яагаад одоо хэлэлцэж болохгүй вэ гэдгийг удаа дараа тайлбарласан. Өөрөөр хэлбэл, одоо цаг үе нь биш. Хувьчлагдсан агаарын тээврийн компаниуд алдагдалтай ажиллаж байсан. Дэлхий дахинд агаарын тээврийн салбар эрсдэлтэй, алдагдалтай байгаа. Энэ үед бид МИАТ-ээр хамаагүй оролдож болохгүй. Үндэсний аюулгүй байдал талаа харсан ч гадаадын компанид удирдлагыг өгнө гэдэг маш их эрсдэлтэй. Хувьчилна гэдгийг дандаа сайн талаас нь харсаар ирсэн нь манайхны гол алдаа болж. Өмнө нь хувьчилсан зүйл маш их хохирол дагуулсан гашуун туршлага ч бий. Тухайлбал, нийслэлд орон сууцны контор, “Харгиа” цэвэр усны байгууламжийг эргээд төрийн өмчид авч байна. Тиймээс бид энэ долоо хоногийн чуулганаар Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй. Харин МИАТ-тэй холбоотой асуудлыг нь хойшлуулах саналтай байгаа.
-МИАТ-ийн парк шинэчлэлийг Засгийн газраас гаргасан бондоос санхүүжүүлнэ гээд байгаа. Энэ хэр оновчтой санал вэ?
-Үндэснийхээ ганц компанийг бодлогоор дэмжээд авч явах ёстой. Урьдчилсан байдлаар гэрээ хэлэлцээр хийсэн. МИАТ-т онгоц авч өгөх асуудлыг бид дэмжиж байгаа. Ер нь, энэ асуудалд болгоомжтой хандах нь юу юунаас илүү чухал байна. Мөн манай намын гишүүдийг МИАТ-ийн хэрэгт холбоотой гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байсан. Үүнд ҮХАА-н сайд Х.Баттулга хариулт өгсөн. Тэрээр “Монголиэн эйрлианс” компанийг дэмжсэн шалтгаан нь орон нутагт нислэг үйлдэх өрсөлдөөн бий болгож, тасалбарын үнэ бууруулах зорилготой байсан юм билээ. Түүнээс биш хувь эзэмшдэггүй гэсэн. Энэ талаараа ч удахгүй хэвлэлд ярилцлага өгөх байх. Мөн “Бодь” группийн талаар яригдсан зүйлд М.Зоригт гишүүн тайлбар хийсэн. МАН-ын олон гишүүн МИАТ-ийн хувьчлалд оролцож, луйвар хийснийгээ хамгаалах гэж АН руу хамаг буруугаа чихэж байна.
-Тэгвэл МИАТ-ээр дамжуулан мөнгө угаасан хэрэгт зөвхөн МАН-ын гишүүд холбоотой гэсэн үг үү?
-Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох байлгүй. Бид яг тэр, энэ гэж хэлэх боломжгүй. Гэхдээ ерөнхийдөө тэр намын угшилтай хүмүүс байгаа.
С.Аз
0 Сэтгэгдэл
























