Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээ
Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд 9 чиглэлийн 84 төрлийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг чөлөөллөө
Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
Япон Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ
Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн цэргийн парадын бэлтгэлийг хангаж ажиллаж байна
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
Иргэний нисэхийн төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэнэ
УИХ-ын Тамгын газраас гаргасан хуваарь ёсоор өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдах юм байна. Тухайлбал, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах болон барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэнэ. Хуралдаан Төрийн ордны А танхимд 9 цагт эхэлжээ. Мөн энэ хуралдааны дараа үргэлжлүүлээд Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын эцсийн хэлэлцүүлэг, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Тэрчлэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо хийнэ.
Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлтгэнэ.
Үдээс хойш 14 цагт УИХ-ын гишүүн Ц.Цолмонгийн даргалдаг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болно. Энэ байнгын хороогоор Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Харин 14:30 цагаас Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаанаар Авто тээврийн хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийг багасгах асуудлаар Зам, тээврийн сайд А.Гансүх болон Нийслэлийн экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийх юм байна. Мөн Нийслэлд нийлүүлэгдэж байгаа утаагүй түлшний хангалт, стандарт болон түлшний үйлдвэрийн ажлын явц, шинээр баригдах түлшний үйлдвэрийн төсөл, технологийн туршилтын талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягийн мэдээлэл сонсохоор товложээ.
УИХ-ын Тамгын газраас гаргасан хуваарь ёсоор өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдах юм байна. Тухайлбал, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах болон барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэнэ. Хуралдаан Төрийн ордны А танхимд 9 цагт эхэлжээ. Мөн энэ хуралдааны дараа үргэлжлүүлээд Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын эцсийн хэлэлцүүлэг, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Тэрчлэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо хийнэ. Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлтгэнэ.
Үдээс хойш 14 цагт УИХ-ын гишүүн Ц.Цолмонгийн даргалдаг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болно. Энэ байнгын хороогоор Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Харин 14:30 цагаас Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаанаар Авто тээврийн хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийг багасгах асуудлаар Зам, тээврийн сайд А.Гансүх болон Нийслэлийн экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийх юм байна. Мөн Нийслэлд нийлүүлэгдэж байгаа утаагүй түлшний хангалт, стандарт болон түлшний үйлдвэрийн ажлын явц, шинээр баригдах түлшний үйлдвэрийн төсөл, технологийн туршилтын талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягийн мэдээлэл сонсохоор товложээ.
0 Сэтгэгдэл























