Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Төлөөллийн ардчиллыг шууд ардчилал болгоно
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Иргэний санаачилгын тухай” хуулийн төсөл санаачилж өргөн барихад бэлэн болсноо танилцууллаа. Эл хуулийн төсөл нь дугаар хорооны Дорж ямар нэгэн хуулийн төсөлд өөрийн санал бодлоо оруулах боломжийг хангаж өгч байгаад гол чанар нь оршиж байгаа аж. Дөрвөн бүлэг, 17 зүйлтэй цомхон төслийнхөө талаар хууль санаачлагч Ж.Батзандан, “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэд, байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилж, хууль санаачлах эрхийг Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар эдэлдэг өнөөгийн практикийг өөрчилж, хууль санаачлах эрхийг иргэдэд шууд олгох нь одоо байгаа төлөөллийн ардчиллыг амьдралд хэрэгжихгүй байгаа шууд ардчилал болгон хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Ингэснээр Үндсэн хууль болон хууль санаачлагч гурван этгээдийн эрхэнд халдаж байгаа бус, харин ч Үндсэн хуульд заасан “хуулийн төслийн талаар санал гаргах иргэдийн эрх”-ийг бодит утгаар нь хэрэгжүүлэх юм. Иргэний нийгмийн хөгжлийн суурь бат бэх байх эсэх нь иргэдийнхээ санаачилгыг хэр зэрэг дэмжсэнээс хамаардаг тул улс төрчдийн санаачилгаар бус иргэд өөрсдийн саналаар хууль санаачлах нь шууд ардчиллын нэг илрэл юм гэлээ.
Түүний өгүүлснээр бол иргэд Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль, тогтоолын талаар санал гаргах ёсгүй, харин улс төрчдийн шийдвэрлэхээс зайлсхийдэг нийгмийн тулгамдсан олон асуудал, тухайлбал, хүний эрх, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол зэрэг хөгжлийн тодорхой асуудлаар санал дэвшүүлэх боломжтой аж. Төсөлд зааснаар бол сонгуулийн эрх бүхий нийт иргэдийн 5 хувь нь тодорхой асуудлаар шинэ хууль, тогтоол гаргах юм уу хүчин төгөлдөр байгаа хууль тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг тодорхой хугацаа, нөхцөл, журмын дагуу төрийн эрх бүхий байгууллагад уламжлах бөгөөд иргэний санаачилгыг бүртгэх, түүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, санал хүлээн авах, саналын дүн гаргахтай холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсөвт жил бүр тусгах аж.
Иргэний санаачилгын үйл ажиллагаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн талаас илүү хувийг хамарсан байх ёстой бөгөөд уг санаачилгын талаар олон нийтээс санал авах ажиллагааг тухайн санаачилгыг бүртгэсэн өдрөөс хойш гурав хоногийн дараа эхлүүлж, гурван сарын хугацаанд дуусгахаар төсөлд тусгажээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Иргэний санаачилгын тухай” хуулийн төсөл санаачилж өргөн барихад бэлэн болсноо танилцууллаа. Эл хуулийн төсөл нь дугаар хорооны Дорж ямар нэгэн хуулийн төсөлд өөрийн санал бодлоо оруулах боломжийг хангаж өгч байгаад гол чанар нь оршиж байгаа аж. Дөрвөн бүлэг, 17 зүйлтэй цомхон төслийнхөө талаар хууль санаачлагч Ж.Батзандан, “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэд, байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилж, хууль санаачлах эрхийг Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар эдэлдэг өнөөгийн практикийг өөрчилж, хууль санаачлах эрхийг иргэдэд шууд олгох нь одоо байгаа төлөөллийн ардчиллыг амьдралд хэрэгжихгүй байгаа шууд ардчилал болгон хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Ингэснээр Үндсэн хууль болон хууль санаачлагч гурван этгээдийн эрхэнд халдаж байгаа бус, харин ч Үндсэн хуульд заасан “хуулийн төслийн талаар санал гаргах иргэдийн эрх”-ийг бодит утгаар нь хэрэгжүүлэх юм. Иргэний нийгмийн хөгжлийн суурь бат бэх байх эсэх нь иргэдийнхээ санаачилгыг хэр зэрэг дэмжсэнээс хамаардаг тул улс төрчдийн санаачилгаар бус иргэд өөрсдийн саналаар хууль санаачлах нь шууд ардчиллын нэг илрэл юм гэлээ.Түүний өгүүлснээр бол иргэд Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль, тогтоолын талаар санал гаргах ёсгүй, харин улс төрчдийн шийдвэрлэхээс зайлсхийдэг нийгмийн тулгамдсан олон асуудал, тухайлбал, хүний эрх, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол зэрэг хөгжлийн тодорхой асуудлаар санал дэвшүүлэх боломжтой аж. Төсөлд зааснаар бол сонгуулийн эрх бүхий нийт иргэдийн 5 хувь нь тодорхой асуудлаар шинэ хууль, тогтоол гаргах юм уу хүчин төгөлдөр байгаа хууль тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг тодорхой хугацаа, нөхцөл, журмын дагуу төрийн эрх бүхий байгууллагад уламжлах бөгөөд иргэний санаачилгыг бүртгэх, түүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, санал хүлээн авах, саналын дүн гаргахтай холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсөвт жил бүр тусгах аж.
Иргэний санаачилгын үйл ажиллагаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн талаас илүү хувийг хамарсан байх ёстой бөгөөд уг санаачилгын талаар олон нийтээс санал авах ажиллагааг тухайн санаачилгыг бүртгэсэн өдрөөс хойш гурав хоногийн дараа эхлүүлж, гурван сарын хугацаанд дуусгахаар төсөлд тусгажээ.
0 Сэтгэгдэл
























