Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Бүс нутгийн хамтын ажиллагаа, аюулгүй байдлын зарим асуудлаар санал солилцов
УИХ-ын гишүүн М.Батчимэг өнөөдөр Канадын Гадаад явдлын яамны Зүүн хойд Азийн газрын дарга ноён Алайн Гендроныг хүлээн авч уулзав. Уулзалтаар Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа, аюулгүй байдлын зарим асуудлаар санал солилцсоны зэрэгцээ Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагааг цаашид энэ чиглэлээр өргөжүүлж, парламент хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар ярилцсан байна. Түүнчлэн Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элссэнтэй холбогдуулан Монгол-Канадын харилцааг шинэ утгаар баяжуулах боломж гарч ирснийг ноён Гендрон онцлон тэмдэглэж байв. Монгол Улсын өсөлт хөгжлийн энэхүү чухал үед гуравдагч хөрш орнуудтай тогтоосон харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт чухал ач холбогдолтой болохыг УИХ-ын гишүүн М.Батчимэг онцолж, ноён Гендронтой санал нэг байгаагаа дурдав. Цаашилбал, Монголд одоо хэрэгжиж буй томоохон төслүүдэд оролцож байгаа гадаадын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа ил тод болгох, олон нийтийг тэнцвэртэй мэдээллээр хангах, хариуцлагаа өндөржүүлэх шаардлага буйг мөн цохон тэмдэглэжээ. Энэ дашрамд дурдахад Монгол-Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож байгаа юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























