Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Барьцаа
Барьцааны улс төр манайд жинхэнэ утгаараа л хөгжиж байна. Парламентад суудалтай намууд нэг нэгэндээ барьцсаар л... Тухайлбал, манайх олонхи байх үедээ тэгдэг байсан. Гэтэл одоогийн олонхи цөөнхөө хүндлэхгүй байна. Хүчиндэх, хүчирхийлэх байдал хэтэрлээ гэх гомдлын үг сонссоор. Тэр тусмаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, С.Бямбацогт, Су.Батболд гээд хэд хэдэн гишүүн гомдоллох нь тэр. Гомдлоод зогсохгүй, олонхи тэгж байхад бид тэгж яагаад болдоггүй юм гэх мэтээр л төрийн ажлыг урагшлуулж сууна. Өөрсдийн толгойгоор ажил хийгээд байна уу, эсвэл бусдын ул шагайж явна уу гэдгийг нэг л сайн ойлгож өгөхгүй нь.
МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс Засгийн газрын тэргүүнд хандаж ҮХАА-н дэд сайд Ц.Туваанд хариуцлага тооцохыг хүсчээ. Хүсэх ч гэж дээ шаардаж байгаа гэнэ. Учир нь, МАН-ын бүлгийн гишүүд бүлгийнхээ хуралдаанд Засгийн газрын сайд нарыг урилгаар оролцуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл авах шийдвэр гаргасан юм. Үүний эхлэл нь ҮХАА-н сайд Х.Баттулга байж. Гэтэл Х.Баттулга сайд тэдний урилга илч төлөөлөгчөө явуулсан аж. Өөрөө орон нутагт ажиллах томилолт өвөртөлсөн гэж тухайн үед дэд сайд Ц.Туваан хэлж байв. Ц.Туваан сайдын хувьд МАН-ын бүлгийн гишүүдийн хүсээд буй мах, гурилын үнийг тогтворжуулах ажлын талаар мэдээлэл өгсөн юм. Ингэхдээ нөөцийн үхрийн мах 5700 төгрөгийн үнэтэй байгаа хэмээн мэдээлэл өгсөн. Гэтэл энэ нь бодит амьдрал дээр зөрүүтэй байна хэмээн МАН-ын бүлгийн гишүүд үзжээ. Үнэхээр энэ бол үнэн зүйл. Мах, гурилын үнэ албаны хүмүүсийн ярьж байгаагаас өөр байгаа нь үнэн зүйл. Гэхдээ МАН-ынхан бодит байдлаар түүнийг огцруулахыг шаардаагүй гэнэ. Өшөө авалт маягаар түүнийг огцруулахаар зүтгэж байгаа гэнэ.
Учир нь, өнгөрсөн парламентын үед Сангийн дэд сайдаар ажиллаж байсан Ч.Ганхуяг “Шууд” телевизийн “Гамбир” ток шоунд оролцож сэтгүүлчийн “Талхны үнэ хэд байгаа вэ” гэсэн асуултад 300 орчим төгрөг байх хэмээн хариулж ёстой л хөгөө хөлдөө чирч, олон улсын онигоонд орох шахсан. Энэ үед сөрөг хүчнээр ажиллаж байсан АН-ынханд дэд сайд Ч.Ганхуягийн дээрх тэнэглэл ёстой л нэг өгөөш мэт болж байв. Түүнийг огцруулахыг шаардаагүй ч тухайн үеийн Сү.Батболдын Засгийн газрыг багагүй гоочилж чадсан юм.
Үүнээс л улбаалж МАН-ын бүлгийн гишүүд хариугаа авах гэж ҮХАА-н дэд сайд Ц.Тувааныг огцруулж, хариуцлага тооцох гэж улайрч байгаа нь тэр. Мэдээж амьдралаас хол тасарсан зүйл ярьж, худал мэдээлэл тараалаа гээд Ц.Туваанд ямар нэгэн хариуцлага тооцлоо гэхэд МАН-ын бүлгийнхэнд УИХ-ын чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллахад ярих зүйл багагүй болох нь тодорхой.
Эрх барьж байгаа хүмүүс маань махны үнэ 5700 төгрөг байна гээд ярьж байна. Гэтэл бодит байдал дээр 8000 хүрчихээд байна. Энэ бол ард түмнийг, сонгогч та нарыг доромжилж байгаа хэрэг гээд цуурч өгөх нь дамжиггүй. Тэр тусмаа С.Бямбацогт алс Ховдод, Н.Энхболд, Су.Батболд нар Төв аймгийн сумдаар явж энэ мэтээр олон зүйл ярих нь дамжиггүй.
Үнэн хэрэгтээ махны үнэ өнгөрсөн жил ч мөн адил энэ мэтээр өсч л байсан. Мах магнаг боллоо гэсэн гарчигтай мэдээ, материал өдөр тутмын сонингуудаар гарч л байсан. Худлаа гэвэл сонины хуудас эргүүлээд хараарай, шарлаагүй сонины хуудас болгон үнийг хэлнэ. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, хоёр намын алинд ч тэр би хямд үнэтэй махаар хоол хийсэнгүй. Нийгмийн дундаж давхаргыг бүрдүүлж байна хэмээн өөрийгөө өргөмжилж өдөр бүр биш юм аа гэхэд цалингаа буухаар нэг удаа кг тутам нь 5900-7500 төгрөгийн үнэтэй мах идсээр би бараг л гурав дөрвөн жил боллоо. Тэгэхээр МАН-ынхныг Засаг барьж байхад ч тэр бид хямд мах идэж байгаагүй.
Өнгөрсөн хугацаанд махны үнэ ямар байсныг огт мэдэхгүй болохоор л тэд ингэж аашилж байгаа байх. Яг үнэндээ байдаг юм байдгаараа л байна. Харин...
Барьцааны улс төр манайд жинхэнэ утгаараа л хөгжиж байна. Парламентад суудалтай намууд нэг нэгэндээ барьцсаар л... Тухайлбал, манайх олонхи байх үедээ тэгдэг байсан. Гэтэл одоогийн олонхи цөөнхөө хүндлэхгүй байна. Хүчиндэх, хүчирхийлэх байдал хэтэрлээ гэх гомдлын үг сонссоор. Тэр тусмаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, С.Бямбацогт, Су.Батболд гээд хэд хэдэн гишүүн гомдоллох нь тэр. Гомдлоод зогсохгүй, олонхи тэгж байхад бид тэгж яагаад болдоггүй юм гэх мэтээр л төрийн ажлыг урагшлуулж сууна. Өөрсдийн толгойгоор ажил хийгээд байна уу, эсвэл бусдын ул шагайж явна уу гэдгийг нэг л сайн ойлгож өгөхгүй нь. МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс Засгийн газрын тэргүүнд хандаж ҮХАА-н дэд сайд Ц.Туваанд хариуцлага тооцохыг хүсчээ. Хүсэх ч гэж дээ шаардаж байгаа гэнэ. Учир нь, МАН-ын бүлгийн гишүүд бүлгийнхээ хуралдаанд Засгийн газрын сайд нарыг урилгаар оролцуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл авах шийдвэр гаргасан юм. Үүний эхлэл нь ҮХАА-н сайд Х.Баттулга байж. Гэтэл Х.Баттулга сайд тэдний урилга илч төлөөлөгчөө явуулсан аж. Өөрөө орон нутагт ажиллах томилолт өвөртөлсөн гэж тухайн үед дэд сайд Ц.Туваан хэлж байв. Ц.Туваан сайдын хувьд МАН-ын бүлгийн гишүүдийн хүсээд буй мах, гурилын үнийг тогтворжуулах ажлын талаар мэдээлэл өгсөн юм. Ингэхдээ нөөцийн үхрийн мах 5700 төгрөгийн үнэтэй байгаа хэмээн мэдээлэл өгсөн. Гэтэл энэ нь бодит амьдрал дээр зөрүүтэй байна хэмээн МАН-ын бүлгийн гишүүд үзжээ. Үнэхээр энэ бол үнэн зүйл. Мах, гурилын үнэ албаны хүмүүсийн ярьж байгаагаас өөр байгаа нь үнэн зүйл. Гэхдээ МАН-ынхан бодит байдлаар түүнийг огцруулахыг шаардаагүй гэнэ. Өшөө авалт маягаар түүнийг огцруулахаар зүтгэж байгаа гэнэ.
Учир нь, өнгөрсөн парламентын үед Сангийн дэд сайдаар ажиллаж байсан Ч.Ганхуяг “Шууд” телевизийн “Гамбир” ток шоунд оролцож сэтгүүлчийн “Талхны үнэ хэд байгаа вэ” гэсэн асуултад 300 орчим төгрөг байх хэмээн хариулж ёстой л хөгөө хөлдөө чирч, олон улсын онигоонд орох шахсан. Энэ үед сөрөг хүчнээр ажиллаж байсан АН-ынханд дэд сайд Ч.Ганхуягийн дээрх тэнэглэл ёстой л нэг өгөөш мэт болж байв. Түүнийг огцруулахыг шаардаагүй ч тухайн үеийн Сү.Батболдын Засгийн газрыг багагүй гоочилж чадсан юм.
Үүнээс л улбаалж МАН-ын бүлгийн гишүүд хариугаа авах гэж ҮХАА-н дэд сайд Ц.Тувааныг огцруулж, хариуцлага тооцох гэж улайрч байгаа нь тэр. Мэдээж амьдралаас хол тасарсан зүйл ярьж, худал мэдээлэл тараалаа гээд Ц.Туваанд ямар нэгэн хариуцлага тооцлоо гэхэд МАН-ын бүлгийнхэнд УИХ-ын чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллахад ярих зүйл багагүй болох нь тодорхой.
Эрх барьж байгаа хүмүүс маань махны үнэ 5700 төгрөг байна гээд ярьж байна. Гэтэл бодит байдал дээр 8000 хүрчихээд байна. Энэ бол ард түмнийг, сонгогч та нарыг доромжилж байгаа хэрэг гээд цуурч өгөх нь дамжиггүй. Тэр тусмаа С.Бямбацогт алс Ховдод, Н.Энхболд, Су.Батболд нар Төв аймгийн сумдаар явж энэ мэтээр олон зүйл ярих нь дамжиггүй.
Үнэн хэрэгтээ махны үнэ өнгөрсөн жил ч мөн адил энэ мэтээр өсч л байсан. Мах магнаг боллоо гэсэн гарчигтай мэдээ, материал өдөр тутмын сонингуудаар гарч л байсан. Худлаа гэвэл сонины хуудас эргүүлээд хараарай, шарлаагүй сонины хуудас болгон үнийг хэлнэ. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, хоёр намын алинд ч тэр би хямд үнэтэй махаар хоол хийсэнгүй. Нийгмийн дундаж давхаргыг бүрдүүлж байна хэмээн өөрийгөө өргөмжилж өдөр бүр биш юм аа гэхэд цалингаа буухаар нэг удаа кг тутам нь 5900-7500 төгрөгийн үнэтэй мах идсээр би бараг л гурав дөрвөн жил боллоо. Тэгэхээр МАН-ынхныг Засаг барьж байхад ч тэр бид хямд мах идэж байгаагүй.
Өнгөрсөн хугацаанд махны үнэ ямар байсныг огт мэдэхгүй болохоор л тэд ингэж аашилж байгаа байх. Яг үнэндээ байдаг юм байдгаараа л байна. Харин...
Д.Намнан
0 Сэтгэгдэл
























