Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээ
Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд 9 чиглэлийн 84 төрлийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг чөлөөллөө
Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
Япон Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ
Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн цэргийн парадын бэлтгэлийг хангаж ажиллаж байна
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
Ардчилсан нийгэм дэх аюулгүй байдлын салбарын шинэчлэл
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос “ Ардчилсан нийгэм дэх аюулгүй байдлын салбарын шинэчлэл” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг өнөөдөр Төрийн ордны хуралдааны “В” танхимд хаалттай горимоор зохион байгууллаа.
Хууль хяналтын байгууллагын шинэчлэлийг хэрхэн хийх, 2010 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлагдсантай холбогдуулан цаашид батлан хамгаалах, хүчний байгууллага, тагнуулын байгууллагад ямар шинэчлэл хийх хэрэгтэй вэ гэдэг асуудлууд өнөөдөр зүй ёсоор анхаарал татаж байгаа. Тиймээс эдгээр байгууллагуудын шинэчлэлийг хэрхэн уялдуулах талаар онцлон ярилцжээ.
Уг дугуй ширээний уулзалтын талаар УИХ-ын гишүүн М.Батчимэг хэлэхдээ, “Монгол Улс сүүлийн 20 жил ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд багагүй ололттой ажилласан боловч бусад хуучин социалист орнуудтай харьцуулахад аюулгүй байдлын салбараа яаж ардчилсан нийгэмд зохицуулах, хэрхэн хүний эрхийг дээдэлсэн салбар болгож хөгжүүлэх талаар цогц үйл ажиллагаа явуулж чадаагүй. Монголын ардчиллыг баталгаажуулна гэвэл хүний эрхийг дээдэлсэн, хүнийхээ аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн үзэл баримтлалтай болж, хууль хяналтын, хүчний байгууллагуудын уялдааг сайжруулах шаардлага зүй ёсоор үүсч байгаа юм. Бид НҮБ, Зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих Женевийн төв зэрэг олон улсын байгууллагуудаас зэвсэгт хүчин, цагдаа, тагнуулын байгууллагууд яаж ардчилсан нийгэмд зохицсон аюулгүй байдлыг хангадаг болгох вэ гэдэг дээр туршлага судлаж ирсэн. Өнөөдрийн арга хэмжээнд Зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих Женевийн төв байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Цэргийн байгууллага, цэрэгжсэн байгууллага, хууль сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан хүчний байгууллага гэж юу болохыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Бид энэ уулзалт ярилцлагаараа эдгээр байгууллагууд хоорондоо хэрхэн уялдаж ажиллах, яаж аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дэвшил гаргах, хамгийн чухал нь яаж ардчилсан нийгэмд зохицсон аюулгүй байдлыг салбартай болох вэ гэдэг асуултанд хариулт авахыг зорьж байгаа юм. Энэ өргөн цар хүрээтай асуудлыг зөвхөн хагас өдрийн уулзалтаар яриад дуусахгүй. Урт хугацаанд магадгүй одоогийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжиж эхлэх ёстой шинэчлэлийн үндсийг тавьж байна “ хэмээв.

0 Сэтгэгдэл