Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүд тангарагаа өргөлөө
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан УИХ-аас Комиссын гишүүдийг шинээр томилон, 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 14 тоот тогтоолыг баталсан билээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь 3 гишүүнээс бүрдэх бөгөөд Комиссын гишүүн нь хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, хүний эрхийн асуудлаар зохих мэдлэг, туршлагатай, ял шийтгэлгүй, 35 нас хүрсэн, Монгол Улсын иргэн байдаг.
ХЭҮК-ын гишүүнээр Пүрэвийн Оюунчимэг, Нанзадын Ганбаяр нар 2013-2019 онд томилогдон ажиллахаар болоод байна. Тэд 2013 оны 2 дугаар сарын 6-нд тангараг өргөн, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Гишүүн П.Оюунчимэгийн хувьд ХЭҮК-ын гишүүнээр 2 дахь удаагаа томилогдон ажиллахаар болж байгаа юм.
Комиссын гишүүд нь Монгол Улс дахь хүний эрхтэй холбоотой аливаа асуудал, хууль тогтоомж, захиргааны шийдвэр хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал, зөвлөмж гаргах, олон улсын хүний эрхийн гэрээний биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлийг боловсруулахад санал өгөх, УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдаанаар хүний эрхтэй холбогдсон асуудал хэлэлцэхэд Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын хүсэлтээр зөвлөх эрхтэй оролцох, хүний эрхийн асуудлаар судалгаа хийх, хууль, тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлах эрх бүхий албан тушаалтан, байгууллагад уламжлах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг билээ.

0 Сэтгэгдэл